Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Барилгын компаниудыг дампууруулах шийдвэр гаргалаа гэв
Барилгын салбарынхан өнөөдөр УИХ-ын 30 дугаар тогтоолоор төсөвт өртгийг нэмэгдүүлсэн Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайдын тушаалыг хүчингүй болгосныг буруутган “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.
Хэвлэлийн бага хуралд Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн гүйцэтгэх захирал Г.Батсүх, Барилгын төсөвчдийн холбооны тэргүүн Б.Санж, Монголын үндэсний ассоциаци ТББ-ын захиргаа удирдлагын газрын дарга Ц.Доржхүү нар оролцов.
Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн гүйцэтгэх захирал Г.Батсүх ярихдаа, “Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны тушаалаар барилгын үнэ бүрдэл төсөв зохиох дүрмүүдийг баталсан. Одоо энэ дүрмүүдийг хүчингүй болгосноор тендэрээр авсан бүх гэрээний үнэ барилгын ажлын гүйцэтгэл 30-35 хувиар буурч, орон нутгийн төсвөөр хийж буй бүх бүтээн байгуулалт зогсоно. Улмаар барилгын компаниуд дампуурах аюул нүүрлэх юм. Түүнчлэн барилгын төсөвт өртөг буурна. Төсөвт өртөг буурснаар ажилчдад олгодог хөдөлмөр хамгааллын зардал багасаж, машин механизм авах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл барилгын материалын чанар, аюулгүй байдалд шууд утгаараа нөлөөлөх юм.Төсвийн зардлаар барих олон барилга өнөөдөр царцчихаад байна. Хувийн хэвшлийн, хөрөнгө оруулагчдын, захиалагчдын олон барилга борлуулалтгүй, зогсонги байдалтай байна. Үүнийг дагаад барилгын гүйцтгэгч компаниуд ажилгүй болж, барилгын ханган нийлүүлэгчид ажлын байраа алдах болов. Барилгын салбарт ажиллаж буй 100 мянга гаруй хүний эрх ашиг хөндөгдөнө. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр дээрх тушаалыг хүчингүй болгох нь барилгын салбарт маш том аюул учирна” гэв.
Тэд саналаа нэгтгэн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Барилга, хот байгуулалтын сайд Ц. Баярсайхан нарт албан мэдэгдэл хүргүүлэх юм байна. Дашрамд дурдахад Барилгын хөгжлийн үндэсний төвд мэргэжлийн 11 холбоо багтдаг аж.
Барилгын салбарынхан өнөөдөр УИХ-ын 30 дугаар тогтоолоор төсөвт өртгийг нэмэгдүүлсэн Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайдын тушаалыг хүчингүй болгосныг буруутган “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.Хэвлэлийн бага хуралд Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн гүйцэтгэх захирал Г.Батсүх, Барилгын төсөвчдийн холбооны тэргүүн Б.Санж, Монголын үндэсний ассоциаци ТББ-ын захиргаа удирдлагын газрын дарга Ц.Доржхүү нар оролцов.

0 Сэтгэгдэл