ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
УИХ-аас 2002 онд “Чөлөөт бүсийн тухай” хууль батлан гаргаж, Чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын албаны үйл ажиллагааг хэвийн явуулахад Улсын төсвөөс 6,9 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн Улсын төсвөөс 31,7 тэрбум төгрөг, гадаадын хөнгөлөлттэй зээлээс 31,3 сая ам. доллар тус тус зарцуулж, дэд бүтцийн зураг төсөв, төлөвлөлт, барилга байгууламжийн зарим ажлуудыг хийж байгаа боловч хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй байна. Цаашид чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, худалдааны урсгалыг бий болгох, чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын худалдаа, эдийн засгийн харилцаанд гарч буй өөрчлөлт болон манай улсын онцлог, эрх ашигт нийцүүлэн чөлөөт бүсийн хууль, эрхзүйн орчныг дахин өөрчлөх шаардлага гарч байна. Шинэчилсэн найруулгын хуулийн төсөлд чөлөөт бүсийг хэлбэрээр нь ангилсан заалтыг өөрчилж, чөлөөт бүсийг хилийн боомт болон Засгийн газрын санал болгосон тусгай бүс нутагт байгуулж хөгжүүлэхээр тусгажээ.
Чөлөөт бүсэд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд үл харшлах, олон улсын гэрээний тулгуур зарчим, шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээ, худалдаа, олон улсын банк, санхүү, даатгал, төлбөрт таавар, бооцоот тоглоом, нийгэм, зах зээл, дэд бүтцийн бүх төрлийн үйл ажиллагаа явуулж болохоор тусгасан байна. Концессын гэрээний үндсэн дээр хувийн хэвшлийн хөрөнгөөр чөлөөт бүсийг бүхэлд нь буюу хэсэгчлэн байгуулж хөгжүүлэх боломжтойгоор шинэчилж, чөлөөт бүсэд гадаад болон дотоодын иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших, ашиглах зохицуулалтыг тодорхой болгожээ. Шинэчилсэн найруулгын төсөл нь чөлөөт бүсэд иргэний бараа солилцоо, худалдааг дэмжих, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний шинэ салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бүрдүүлж, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзсэн байна.
УИХ-аас 2002 онд “Чөлөөт бүсийн тухай” хууль батлан гаргаж, Чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын албаны үйл ажиллагааг хэвийн явуулахад Улсын төсвөөс 6,9 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн Улсын төсвөөс 31,7 тэрбум төгрөг, гадаадын хөнгөлөлттэй зээлээс 31,3 сая ам. доллар тус тус зарцуулж, дэд бүтцийн зураг төсөв, төлөвлөлт, барилга байгууламжийн зарим ажлуудыг хийж байгаа боловч хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй байна. Цаашид чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, худалдааны урсгалыг бий болгох, чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын худалдаа, эдийн засгийн харилцаанд гарч буй өөрчлөлт болон манай улсын онцлог, эрх ашигт нийцүүлэн чөлөөт бүсийн хууль, эрхзүйн орчныг дахин өөрчлөх шаардлага гарч байна. Шинэчилсэн найруулгын хуулийн төсөлд чөлөөт бүсийг хэлбэрээр нь ангилсан заалтыг өөрчилж, чөлөөт бүсийг хилийн боомт болон Засгийн газрын санал болгосон тусгай бүс нутагт байгуулж хөгжүүлэхээр тусгажээ.Чөлөөт бүсэд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд үл харшлах, олон улсын гэрээний тулгуур зарчим, шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээ, худалдаа, олон улсын банк, санхүү, даатгал, төлбөрт таавар, бооцоот тоглоом, нийгэм, зах зээл, дэд бүтцийн бүх төрлийн үйл ажиллагаа явуулж болохоор тусгасан байна. Концессын гэрээний үндсэн дээр хувийн хэвшлийн хөрөнгөөр чөлөөт бүсийг бүхэлд нь буюу хэсэгчлэн байгуулж хөгжүүлэх боломжтойгоор шинэчилж, чөлөөт бүсэд гадаад болон дотоодын иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших, ашиглах зохицуулалтыг тодорхой болгожээ. Шинэчилсэн найруулгын төсөл нь чөлөөт бүсэд иргэний бараа солилцоо, худалдааг дэмжих, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний шинэ салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бүрдүүлж, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзсэн байна.
0 Сэтгэгдэл






















