Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Ш.Түвдэндоржийн “дээлийг” тайлуулах төлөвлөгөө

УИХ-ын дарга З.Энхбол­дод Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гарагт Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Ш.Түвдэндоржийг томилуу­лах саналаа өргөн барилаа. Өмнөх сайд нь “давхар дээл”-ээс татгалзах хүсэл­тээ гаргасныг УИХ өнгөрсөн сарын 15-нд ёсоор болгосон. УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн ч төрийн тэргүүн татгалзсан билээ. “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга эхлүүлж өмнөх сайд нь давхар алба хашихгүй хэмээн УИХ-ын гишүүнээрээ үлдэхээр болсон. Гэтэл дараагийн сайдыг парламентын гаднаас биш тэр дундаа Хуульзүйн байнгын хорооны даргыг нэр дэвшүүлж буй учир Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээж авахгүйгээ мэдэгдсэн. Сайдаас илүүтэй УИХ-ын гишүүнээрээ сайн ажиллах ёстойг нь ч сануулаад авсан. Ерөнхийлөгчийн санаачилга, хэд хэдэн хуулийн төслийг УИХ удаа дараа дэмжихгүй унагааж буй нь зарим гишүүний зохион байгуулалттай үйлдэл гэдгийг нь илчлээд байгаа. Хариуцлага тооцох ёстой сайд нар байгааг сануулсаар өдий болоход ямар нэг арга хэмжээ авахгүй, ил далд хуйвалдаж байгаа талаар Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар хөндсөн. 

Тэгвэл өөр нэг гарц байгааг харуулахаар  ҮХАА-н сайдад нэрийг нь оруулж ирсэн Ш.Түвдэндорж гишүү­ний “давхар дээл”-ийг тайлах талаар өөр зуураа ярилцаж эхэлсэн гэнэ. Тэрээр Нийслэлийн АН-ын дарга байсан учир 2012 оны УИХ-ын сонгуульд намын жагсаалтын зургадугаарт эрэмбэлэгдэж сонгогдсон билээ. УИХ-ын гишүүнээс татгалзахаар бол жагсаалтын дагуу шинэ хүн нөхөж орж ирнэ. Жагсаалтын дагуу орж ирэх боломжтой хоёр хүн нь Б.Мэдрээ, Л.Гансүх. АН-ын жагсаалтын 11-т Б.Мэдрээ, 12-т Л.Гансүх бичигдсэн. Б.Мэдрээ нь Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал юм. Гэхдээ түүнийг УИХ-ын гишүүнээр нөхөж оруулж ирэхээс илүүтэй Монголбанкны ерөнхийлөгчид зүтгүүлж байгаа гэх мессэж явна.

Ингэхээр түүний ард жагссан Л.Гансүхэд парламентад орж ирэх боломж олдоно гэсэн үг.  Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өмнө нь хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар мөн ажиллаж байв.
Заавал УИХ-ын гишүүнээс нь татгалзуулж, сайдад нэр дэвшүүлэх нь хэнд ашигтай вэ. Үүнийг олон ч хүн Алтангадас фракцын бодлого гэж тайлбарлаж байгаа юм. Хэдийгээр МоАХ фракцын сайдын суудалд өөрийнх нь харьяаны хүнийг томилуулж байгаа ч цаагуураа энэ нь маш их асуудал дагуулж байгаа гэнэ. МоАХ фракцаас УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяаг нэр дэвшүүлэх тухай тохиролцсон гэх мэдээлэл гарсан. Гэтэл УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл дэмжсэн хэмээн ҮХАА-н сайдад нэр дэвшүүлж, “давхар дээл”-ийг тайлахаар болсныг цаагуураа маш том тохироо хийсэн гэж тайлбарлаж байна. Энэ нь МоАХ фракцыг хагаралдуулах гэсэн оролдлого гэж үзэх нь ч бий. Засгийн газраас сайдад нэр дэвшигчээ өргөн барьсан учир УИХ долоо хоногийн дотор хэлэлцэж, шийдэх ёс­той. Харин үүнийг АН-ын бүлэг шийдэхэд багагүй асуу­дал учирч мэдэхээр байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан