ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Гаднаас оруулж ирэх тоног төхөөрөмжийг 2.5 жилд татвараас чөлөөлнө гэв
Бүтээн байгуулалтын том төсөл хэрэгжүүлэхэд өндөр үнэтэй тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн орж ирдэг. Үйлдвэрлэл эхлээгүй тохиолдолд татварын дарамт үүсгэдэг байсныг үгүй болголоо хэмээн Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлөөс мэдэгдлээ.
Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан ярихдаа, “Манай Улсад 66500 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 92 хувь нь 20 хүртэлх ажиллагсадтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид юм. Үүний 80 орчим хувь нь тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх шаардлагатай гэсэн судалгаа бий. Иймд жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээ болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, цаашлаад импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Гаалийн албан татвар, Гаалийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх” хуулийг 2016 оны 12 сарын 31 хүртэл хугацаанд хэрэгжүүлэн мөрдөхөөр болов. Засгийн газраас бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс дээрх хоёр хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасныг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталсан. Тус хуулийг дахин сэргээж үйлчлэх хугацааг 2.5 жилээр сунгаснаар жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар оруулж ирсэн тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөх боломж бүрдлээ” гэв.
Түүнчлэн Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Уг хуулийн 40 дүгээр зүйлд Гаалийн тариф, Гаалийн нэмэгдсэн өртөгийн албан татварыг Засгийн газар эрхийнхээ хүрээнд хоёр сар хүртэл хугацаагаар хойшлуулах ба хэсэгчлэн төлөхийг зөвшөөрч болох заалттай байсан. Тэгвэл нэмэлт өөрчлөлтөөр “Улсын чанартай томоохон төсөл арга хэмжээнд хөрөнгө оруулагчийн зүгээс бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж буй тоног төхөөрөмж, тэдгээрийн иж бүрдлийг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг нь хоёр жил хүртэл сунгах, эсвэл уг татварын хэсэгчлэн төлөх хугацааг Засгийн газар тогтоож болно” хэмээн заажээ.
БОЛЬЁ ОО
Бүтээн байгуулалтын том төсөл хэрэгжүүлэхэд өндөр үнэтэй тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн орж ирдэг. Үйлдвэрлэл эхлээгүй тохиолдолд татварын дарамт үүсгэдэг байсныг үгүй болголоо хэмээн Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлөөс мэдэгдлээ.Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан ярихдаа, “Манай Улсад 66500 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 92 хувь нь 20 хүртэлх ажиллагсадтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид юм. Үүний 80 орчим хувь нь тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх шаардлагатай гэсэн судалгаа бий. Иймд жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээ болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, цаашлаад импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Гаалийн албан татвар, Гаалийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх” хуулийг 2016 оны 12 сарын 31 хүртэл хугацаанд хэрэгжүүлэн мөрдөхөөр болов. Засгийн газраас бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс дээрх хоёр хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасныг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталсан. Тус хуулийг дахин сэргээж үйлчлэх хугацааг 2.5 жилээр сунгаснаар жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар оруулж ирсэн тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөх боломж бүрдлээ” гэв.
Түүнчлэн Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Уг хуулийн 40 дүгээр зүйлд Гаалийн тариф, Гаалийн нэмэгдсэн өртөгийн албан татварыг Засгийн газар эрхийнхээ хүрээнд хоёр сар хүртэл хугацаагаар хойшлуулах ба хэсэгчлэн төлөхийг зөвшөөрч болох заалттай байсан. Тэгвэл нэмэлт өөрчлөлтөөр “Улсын чанартай томоохон төсөл арга хэмжээнд хөрөнгө оруулагчийн зүгээс бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж буй тоног төхөөрөмж, тэдгээрийн иж бүрдлийг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг нь хоёр жил хүртэл сунгах, эсвэл уг татварын хэсэгчлэн төлөх хугацааг Засгийн газар тогтоож болно” хэмээн заажээ.
0 Сэтгэгдэл
2014.06.10






















