ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Байнгын хорооны гишүүд Ш.Түвдэндоржийг дэмжлээ
УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны хамтарсан хуралдааны эхэнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилохыг хэлэлцэн, олонхийн саналаар дэмжлээ.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өөрийн саналаар үүрэгт ажлаа өгснөөс хойш Ерөнхий сайд уг орон тоонд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлэх санал гарган, УИХ-д өргөн барьсан. Харин Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хаших нь зохисгүй гэж үзэн энэ саналыг дэмжихгүйгээ илэрхийлээд байгаа юм.
Тэгвэл өнөөдөр уг асуудлыг байнгын хорооны түвшинд хэлэлцэж, хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 22-оос 19 нь зөвшөөрснөөр УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж хэлэлцэх боллоо. УИХ эл асуудлыг энэ долоо хоногийн пүрэв гарагийн хуралдаанаараа хэлэлцэх юм.
ЗӨВ ШҮҮ
УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны хамтарсан хуралдааны эхэнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилохыг хэлэлцэн, олонхийн саналаар дэмжлээ.Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өөрийн саналаар үүрэгт ажлаа өгснөөс хойш Ерөнхий сайд уг орон тоонд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлэх санал гарган, УИХ-д өргөн барьсан. Харин Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хаших нь зохисгүй гэж үзэн энэ саналыг дэмжихгүйгээ илэрхийлээд байгаа юм.
Тэгвэл өнөөдөр уг асуудлыг байнгын хорооны түвшинд хэлэлцэж, хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 22-оос 19 нь зөвшөөрснөөр УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж хэлэлцэх боллоо. УИХ эл асуудлыг энэ долоо хоногийн пүрэв гарагийн хуралдаанаараа хэлэлцэх юм.
0 Сэтгэгдэл
2014.06.10






















