Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
МАН, Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулж байж сална гэнэ
МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар Төрийн ордонд мэдээлэл хийхдээ “Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах хүсэлтийг МАН-аас тавдугаар сарын 29-нд өргөн барьсан. УИХ-ын дэгээр бол  Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг долоо хоногийн дотор авч хэлэлцэх ёстой боловч АН ирцээ бүрдүүлээгүй, мөн Н.Батбаяр сайд өвчтэй байсан гэсэн шалтгаанаар хоёр ч удаа хойшилсон. Гэтэл өнөөдөр мөн л тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа нь зохион байгуулалттай үйлдэл” гэлээ.
Тэд бас сайдыг огцруулах шаардлагад баримт болгосон тоо баримт нь Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк, Олон Улсын валютын сангаас авсан үнэн зөв мэдээлэл гэдгээ дурдлаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат огцруулах үндэслэлд тусгасан тоо баримт зөрүүтэй байгаа тул энэ бүхнийг дахин нягтлах шаардлагатай гээд Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.
МАН-ын бүлэг бас “Эдийн засгийн байнгын хорооны дарга нь Б.Гарамгайбаатар УИХ-ын дэгийн тухай хуулийн “Долоо хоногийн дотор хэлэлцэж, санал дүгнэлт гаргана” гэсэн заалтыг зөрчиж байгаа учраас Үндсэн хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэг зөрчсөн гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандаж, дүгнэлт гаргуулах нь зүйтэй” гэж үзсэнээ ч хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан