Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Скандинавын орнуудаар Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэн гаргана

Монгол Улсаас Данийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Алтай энэ сарын 4-ний өдөр Данийн Цог жавхлант Хатан Хаан хоёрдугаар Маргрете-д Итгэмжлэх жуух бичгээ барив.

Цог жавхлант Хатан Хаан хоёрдугаар Маргрете Элчин сайд З.Алтайг Итгэмжлэх жуух бичгээ барьсных нь дараа хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр Элчин сайд З.Алтай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, хоёр талын улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд энэхүү харилцааг хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 10 дугаар сард Данид хийсэн айлчлал, Гадаад харилцааны сайд Л.Болдын 2014 оны 5 дугаар сард хийсэн айлчлал чухал хувь нэмэр оруулсныг дурдсан бөгөөд цаашид эдгээр айлчлалаар ярьсан асуудлуудыг ажил хэрэг болгох, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Элчин сайдын зүгээс идэвхийлэн ажиллахаа илэрхийлсэн болно.

Түүнчлэн энэ үеэр Дани улсын дэлхийд тэргүүлэгч салбаруудын нэг болох сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийг Монголд нэвтрүүлэх сонирхолтой байгааг илэрхийлж, энэхүү салбарт тус улсын хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллаж байгааг мэдэгдсэнээс гадна Скандинавын орнуудаар Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэн гаргах асуудлыг ЭСЯ-ны зүгээс судалж байгааг дурдсан болно.

Хатан Хааны зүгээс хоёр улсын харилцаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Данийн нэрт аялагч, судлаач Хеннинг Хаслунд-Христенсен болон Монголд хэд хэдэн удаа очиж байсан Угсаа залгамжлагч Хунтайж Фредерик-ээр дамжуулан Монгол орны талаар сайн мэддэг тухайгаа дурдаад Элчин сайдын зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажилд нь амжилт хүссэн юм.

Энэ дашрамд сонирхуулахад Дани улс нь ногоон хөгжил, ногоон эдийн засгийн дэлхийн тэргүүлэх улс болохоор шийдвэрлэж, 2050 он гэхэд шатах ашигт малтмалаас ангид дэлхийн анхны орон болох зорилт тавьсантай холбогдуулан “Ногоон улс” /State of Green/ хэмээх албан ёсны брэнд буюу санаачилга гаргасан бөгөөд энэхүү санаачилгын хүрээнд эрчим хүч, уур амьсгал, хүрээлэн буй орчны салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон томоохон хувийн хэвшлийн байгууллагуудыг нэгтгээд байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан