ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Гадаадад буй монголчууд интернэтээр парламентад саналаа хэлж болно
УИХ, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гадаад харилцааны бодлого, салбарын үйл ажиллагааг боловсронгуй болгох бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, санал дүгнэлт гаргах хоёр ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн М.Батчимэг нар тус тус ахлан ажиллаж байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Гадаад харилцааны яамны үйл ажиллагаа, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, консулын болон төлөөлөгчийн газруудад монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар явуулж байгаа үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хариуцлага, сахилга батыг сайжруулах цогц арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд тус Байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар гуравдугаар сард Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны үйл ажиллагаатай танилцаж, тэнд ажиллаж байгаа монгол иргэдээс санал асуулга авч хүсэлтийг нь сонссон.
АБГБ-ын байнгын хорооноос өнгөрсөн сарын 6-ны өдрөөс эхлэн “Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн эрх ашиг” сэдэвт судалгааны санал асуулгыг УИХ-ын цахим хуудсаар (www.parliament.mn/polls) авч эхэлжээ. Энэ цахим линкийг Гадаад харилцааны яамны веб сайт, фэйсбук, твитер хуудас, гадаад улсад суугаа 25 Дипломат төлөөлөгчийн газрын болон гадаад орнуудад байгаа монголчуудын зарим веб сайтад байршуулсан байна. Байршуулснаас хойш нэг сарын хугацаанд 134 хүн энэ санал асуулгад оролцжээ.
Санал асуулгын явцаас харахад гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахтай холбоотой эрх зүйн орчныг сайжруулах, гадаадад нарийн мэргэжил эзэмшсэн иргэдийг Монголдоо ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх, гэр бүлийн гишүүд нь /эхнэр, нөхөр, хүүхэд/ виз авч чадахгүйгээр салах нь нэмэгдэж байгааг анхааруулжээ. Мөн Элчин сайдын яам, консулын газрыг мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэх, үйл ажиллагаанд тавих хяналтыг өндөржүүлэх, гадаад дахь хүүхэд, залуучуудын хэл, соёл, уламжлал, эх орныхоо талаар мэдлэг мэдээлэлтэй болгох талаар арга хэмжээг тогтмол зохион байгуулах зэргийг хөндсөн байна.
Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайд нарыг томилоход монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад онцгой анхаарч, асуудлыг шийдвэрлэхэд түргэн, шуурхай үйлчилж ажиллах үүрэг захиасыг байнга өгдөг. Харин Элчин сайдууд томилогдсоныхоо дараа авч хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар УИХ-д мэдээлэл ирүүлэх талаар тодорхой дэвшил хараахан гараагүй болон гомдол, саналууд нь энэ ажил хангалттай түвшинд хүрээгүйг харуулж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлээр ахлуулсан ажлын хэсгийн гишүүдийн Монгол Улсаас гадаадын зарим оронд суугаа Элчин сайд нартай хийсэн цахим уулзалтын үеэр харийн оронд байгаа хүүхэд, залуучуудын монгол хэл, соёл, уламжлал, эх орныхоо талаар мэдлэг мэдээлэлтэй болгох асуудлыг илүүтэй анхаарах хэрэгтэй гэжээ.Энэ талаар зарим Элчин сайдууд Боловсрол, шинжлэх ухааны яаманд удаа дараа хандсан боловч хариу ирүүлээгүй аж.
Иймээс Засгийн газар энэ чиглэлд санаачилгатай ажиллаж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох хууль бусад шийдвэрийн төслүүдийг боловсруулах ажлыг эрчимжүүлэн УИХ-д өргөн мэдүүлэхийг үүрэг болгожээ. Түүнчлэн Гадаад харилцааны яам Дипломат төлөөлөгчийн газар томилон ажиллуулж байгаа ажилтнуудынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх, ялангуяа хууль эрх зүйн мэдлэгтэй ажилтнууд томилон ажиллуулахад анхаарах хэрэгтэй байна гэв.
Байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар энэ цахим санал асуулгын дүнгээс монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах төрийн бодлогыг тодорхой болгох, цаашид төр, засаг, олон нийтийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төлөвлөхөд чухал ач холбогдолтойг хэлсэн. Ингээд гадаадад байгаа монгол иргэдийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриаллаа.

0 Сэтгэгдэл