Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
IV улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
ЗГ: Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно
ЗГ: Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина
ЗГ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
ЗГ: Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө
А.Баяр: Сар, шинийн баяртай холбогдуулан тэгш, сондгойгоор хязгаарлах эсэхийг иргэдээс асууя
Халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан 7 байршилд ажиллаж байна
НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд айлчилж байна
Арматур, ган бөмбөлөг, ган бэлдцийг дотоодын үйлдвэрээс хангана
Баганы ар дахь “хэвлэлийн од”
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав тун ч ичимхий нэгэн бололтой. Төрийн ордонд сонгуульд оролцох намуудын батламжийг гардуулах ёслолын үеэр энэ зан нь бүр ч их ил гарав. Төрийн ёслол хүндэтгэлийн танхимын голын том баганы яг чанх ард Н.Лувсанжав дарга нуугдасхийн намуудын батламжийг гардуулсан нь содон үйл явдал байлаа. Хоёр талаар нь эгнэн зогссон улс төрийн намуудын дарга нар л тэр үйл явдлыг хараад өнгөрсөн юм. Уг нь хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн дуран авайгаа бэлтгээд эгц өөдөөс нь хараад хүлээгээд байдаг. Гэтэл баганы араас эрхэм даргын ярих дуу сонсогдож, цухуйсан ч үгүй Н.Лувсанжав даргатан. Мэдээллийг шуурхай хүргэх гэсэн хэвлэлийнхэн л хэдэн тийшээ гүйлдэж сандрав. Улстөрчид нь ч гэсэн батламж гардаж буй зургаа аятайхан татуулж, телевизийн камерт өртчих гэж их л хичээв. Арга ч үгүй биз Монголын бараг бүх намын лидерүүд, бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн нэг цугласан байхад гол үйл явдал баганы ард өрнөхөөр хэнд таатай байх билээ. СЕХ-ныхны зохион байгуулалт хангалтгүйн дээр дарга нь хэвлэлийнхнээс нуугдан байж батламж гардуулсныг гайхах хүн олон. Ойрын хэдэн сардаа хэвлэлийнхний анхааралд байж “од” болно гэдгээ Н.Лувсанжав дарга хараахан ойлгохгүй байгаа бололтой.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав тун ч ичимхий нэгэн бололтой. Төрийн ордонд сонгуульд оролцох намуудын батламжийг гардуулах ёслолын үеэр энэ зан нь бүр ч их ил гарав. Төрийн ёслол хүндэтгэлийн танхимын голын том баганы яг чанх ард Н.Лувсанжав дарга нуугдасхийн намуудын батламжийг гардуулсан нь содон үйл явдал байлаа. Хоёр талаар нь эгнэн зогссон улс төрийн намуудын дарга нар л тэр үйл явдлыг хараад өнгөрсөн юм. Уг нь хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн дуран авайгаа бэлтгээд эгц өөдөөс нь хараад хүлээгээд байдаг. Гэтэл баганы араас эрхэм даргын ярих дуу сонсогдож, цухуйсан ч үгүй Н.Лувсанжав даргатан. Мэдээллийг шуурхай хүргэх гэсэн хэвлэлийнхэн л хэдэн тийшээ гүйлдэж сандрав. Улстөрчид нь ч гэсэн батламж гардаж буй зургаа аятайхан татуулж, телевизийн камерт өртчих гэж их л хичээв. Арга ч үгүй биз Монголын бараг бүх намын лидерүүд, бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн нэг цугласан байхад гол үйл явдал баганы ард өрнөхөөр хэнд таатай байх билээ. СЕХ-ныхны зохион байгуулалт хангалтгүйн дээр дарга нь хэвлэлийнхнээс нуугдан байж батламж гардуулсныг гайхах хүн олон. Ойрын хэдэн сардаа хэвлэлийнхний анхааралд байж “од” болно гэдгээ Н.Лувсанжав дарга хараахан ойлгохгүй байгаа бололтой.Б.Энхзаяа
0 Сэтгэгдэл
























