Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
Бразилийн нийслэлийн нисэх буудлынхан ажил хаялаа

Бразлийн нийслэл Рои-де-Жанейрогийн гурван нисэх буудлын ажилтнууд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс хэдхэн цагийн өмнө ачаалал хэт ихэсч байгаа үеэр хэсэг хугацаагаар ажил хаясан байна. Олон улсын “Галеан”-аас гадна "Сантос-Дюмон" болон "Жакарепагуа" нисэх буудлынхан лхагва гарагийн шөнөөс пүрэв гарагийн өглөө хүртэл ажлаа хаяжээ.
Ажил хаялт зохион байгуулсан үйлдвэрчний эвлэлийнхэн хөдөлмөрийн хөлсөө 5,6 хувиар нэмэхийг шаардаж байна. Үүний өмнө хөдөлмөрийн маргаанаар ажил хаялтад нийт ажиллагсдын 20 хувь нь оролцоогүй тохиолдолд хүчингүй тооцож, оролцсон хүмүүст өндөр хэмжээний торгууль ногдуулна гэж эрх баригчид хэлж байгаа юм байна. Үйлдвэрчний эвлэлийнхэн хариуд нь нийт ажиллагсдын 80 хувь нь ажлын байрандаа байж л сая хэвийн үйлчилгээ үзүүлнэ гэж тайлбарлаж байгаа юм.
Өнөөдөр ДАШТ-2014 эхлэх болохоор олонхи хөгжөөн дэмжигчид энэ л өдөр Бразилийн нийслэлийг зорьж байгаа. Тэмцээний нээлт, бас эхний тоглолт болох Сан-Паулугийн метроны ажилчид бас ажил хаяна гэж байсан ч эцэст нь энэ арга хэмжээгээ цуцаллаа гэдгээ мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл