Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
ҮХАА-н сайдаар Ш.Түвдэндоржийг томиллоо
Бүтэн өдөр хуралдсаны эцэст УИХ-ын нэгдсэн чуулганаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Шаравын Түвдэндоржийг томиллоо.

Гишүүдийн асуулт хариулт дууссаны дараа санал хэлж эхэлсэн бөгөөд энэ үеэр Ц.Нямдорж гишүүн Ерөнхийлөгч хэрэв үнэхээр "Давхар дээл"-ийн асуудлыг тууштай эсэргүүцэж байгаа бол Ш.Түвдэндоржийг томилбол хориг тавина байх гэж найдаж байна гэсэн байр суурь хэлж байв. Мөн сөрөг хүчний гишүүд эдийн засгийн байдлын талаарх үзүүлэлтэд өөр өөр мэдээлэлтэй явааг шүүмжилж, эцсийн нэг ойлголттой болох хэрэгтэй гэж байлаа.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Давхар дээл"-ийн хуулийг хэлэлцэхгүй болсон нь хэрэгжүүлэх он сарыг нь өөрчилсөнтэй холбоотой. Статистикаас харахад олон сайжирсан үзүүлэлт байна. Үүнийг бас онцлох хэрэгтэй. Дандаа буруу зөрүүгээр юмыг харж болохгүй" гэсэн хариулт өгч байв. 

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат байр сууриа илэрхийлэхдээ "АН өөрийнхөө шийдвэрийг гаргаад энэ хүнийг нэр дэвшүүлж оруулж ирсэн. Дутагдал хүн бүрт байдаг. Гэхдээ хүнийг ингэж олны нүдэн дээр үнэн худал нь мэдэгдэхгүйгээр буруутгаж болохгүй. Энэ бол ёс суртахуун. Тиймээс бид аливаа ажлыг явуулна гэвэл бие биенээ хүндэтгэх ёстой. Сөрөг хүчин зургаан сарын өмнө л хоёр сайдыг огцруулах тухай ярьж байсан. Одоо дахиад ярьж байна. Энэ Засгийг ажиллуулах хүсэл байна уу? Ажлыг ингэж гацааж болохгүй. Ашигт малтмалын хуулийг гэхэд 45 хоног хэлэлцэж байна. МАН-ын бүлгээс шалтгаалж хойшилж байгаа. Н.Батбаяр сайдыг хэлэлцэхэд хууль зөрчсөн зүйл байхгүй. Ер нь эдийн засаг хүнд үед сайдыг нь огцруулна гэж оруулж ирдэг бол зохимжгүй. ҮХАА-н салбарт хариуцах сайд хэрэгтэй. Тиймээс яаралтай томилж ажилд нь оруулах хэрэгтэй" гэлээ.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 40 гишүүний 34 нь буюу 85 хувь нь дэмжсэнээр  Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг томилох УИХ-ын тогтоол батлагдлаа.

Уг томилгооны дараа хэлэлцэх 10 асуудал байсан ч МАН-ын бүлэг Галын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслөөс тав хоногийн завсарлага авснаар өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлж, үлдсэн асуудлыг маргаашийн хуралдаанаар хэлэлцэх боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан