Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
Бразилчууд Хорватын багт нэг бөмбөг бэлэглэж байгаад хожлоо

Бразилд болж байгаа Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний салхиыг хагалж дэвжээний эзэн, дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ баг Хорватын багтай тоглож 3:1-ийн харьцаагаар хожлоо.
Тэмцээн эхлээд ердөө 11 минут болж байхад бразилын хамгаалагч Марсело өөрийн хаалгандаа бөмбөг оруулж эсрэг багтаа “бэлэглэснээр” 1998 оны дэлхийн аваргын хүрэл метальт Хорватын баг нэг гоол илүү боллоо.

Ийнхүү энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний гоол нь автогоол буюу өөрийн хаалгандаа хийсэн бөмбөг байлаа.

Дэвжээн дээрээ хожигдож эхэлсэн бразилчуудын хор хөдлөн ширүүн довтолсоор алдарт Нейман 30 дахь минутад гоол оруулан тоог тэнцүүллээ.

Хоёр дахь үеийн 70 дахь минутад дахиад л Неймар торгуулийн бөмбөг өшиглөж тоог 2:1 болгосон бол 90 дэх минутад хагас хамгаалагч Оскар эсрэг багийнхаа хаалганд дахин нэг бөмбөг оруулснаар тоо 3:1 болж дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ баг ДАШТ-2014-ийн анхын хожлыг авлаа

2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр энэ хоёр баг бас халз тоглож байсан юм.

Бразилын шигшээ баг үүний дараа 17-ны өдөр Мексикийн багтай тоглох бол Хорватын баг 19-ний өдөр Камеруны шигшээ багтай тоглоно.

0 Сэтгэгдэл