Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Ш.ТҮВДЭНДОРЖ: УИХ-ын гишүүний албаа хашсан нь дээр л дээ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж өчигдөр тус яамыг түр орлон удирдаж байсан Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тамгаа хүлээн авлаа. Тамга хүлээлгэн өгөх үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ-ын зарим гишүүн оролцож, шинээр томилогдсон сайдын ажилд нь амжилт хүсэв. Энэ үеэр шинэ сайдаас цөөн асуултад хариу авсан юм.

-Нам доторх фракцуу­дын зөрчлөөс болж сайдаар томилогдох хугацаа бага­гүй хойшиллоо. Гэвч одоо тамгаа хүлээж авсан учраас салбартаа хамгийн түрүүнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Хамгийн гол барих асуудал бол яамны нэрнээс тодорхой байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам. Монгол­чуудыг тэжээж байгаа гол хүч бол малчин тариаланч. Тэднийхээ нийгмийн болон бусад асууд­лыг шийдвэрлэхэд анхаарал тавьж ажиллана. Үүнтэй холбогдуулж мал аж ахуйн салбарт баталсан томоохон төслүүд болон хөрөнгө оруулагчдаас болж зогссон ажлыг хөдөлгөөнд оруулахад зүтгэл гаргана. Газар тариалангийн хувьд ирэх жил гэхэд Монгол Улс “Атар-III” аянаар дотоодын хэрэгцээгээ нөхсөн тэр хэмжээнд дүйнэ гэж бодож байгаа. Хүнсний гол бүтээгдэхүүнүүд буюу газар тариалан, мах, сүү зэрэг хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний гол зүйлийг эл­бэг дэлбэг болгож, тодор­хой хэмжээнд үнэ бууруулахын төлөө ажиллана.
Манай намын мөрийн хөтөлбөрт багтсан үйлдвэр­жүүлэх асуудал манай сал­барт хамаарна. Энэ яагаад чухал вэ гэхээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн л улс орныг хөрөнгөтэй бол­гоно. Эргээд ард түмний амьдралд тусаа өгөх юм. Тэгэхээр нүүрснээс шингэн түлш гаргах, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор зэрэг томоохон төслүүдээ сэргээж, амжилтад хүргэнэ.

-Санхүү, хөрөнгө нь зогссон ажлыг эрчим­жүүл­нэ гэлээ. Газар тариалан, мал аж ахуйгаас хөрөнгө босгох арга, бодож төлөвлөсөн зүйл бий юу?

-Ер нь, энэ асуудалд анхаа­рал хандуулах шаард­лагатай. Өмнө нь, олсон амжилтаасаа ухарч болохгүй.

-Өмнөх сайдын ажлыг цааш нь үргэлжлүүлээд явах уу, хийх аж­­лаа шинээр төлөвлөх үү?

-Манай улсад ганц өнгөтэй өөдтэй яваа нь энэ салбар. Тиймээс салбарын ажлыг улам сайжруулна. Нэг талаас төрийн залгамж чанараар үргэлжлүүлнэ. Нөгөөтэйгүүр, манай намын бодлогоор хийж буй Засгийн газрын бодлогоо дэмжихэд бүх хүчээ дайчлах болно.

-Таны хувьд Х.Баттулга сайдын ажил, төлөвлөсөн зүйл хэдэн хувьтай хэрэгж­сэн гэж үзэж байгаа бол?

-Өнөөдөр Улсын Их хурлын чуулган дээр салбарын маань болохгүй бүтэхгүй асуудлыг их ярилаа. Миний хувьд ч үргэлж сайн талыг нь ярина гэж байхгүй шүү дээ. Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас 60 гаруй ажил хийх зорилт дэвшүүлээд, бүрэн эрхийнхээ тал хугацааг өнгөрүүлэхэд ер нь боломжийн ажил амжуулжээ гэж харж байгаа.

-Үүнийг 100 хувь болгоё гэвэл та хэрхэн ажиллах ёстой юм бэ?

-Зөв удирдах, зохион бай­гуулах л асуудал. Дав­хардал юу байна гэдгийг харах ёстой. Үйлдвэрлэлийн чиглэлээр бусад яамтай давхардаж болохгүй шүү дээ. Ялангуяа хөдөө аж ахуйн чиглэлээр урьд нь баталсан хөтөлбөрүүдийг л чанартай үргэлжлүүлэх хэрэгтэй.

-Хөнгөн үйлдвэрийн салбарыг хөл дээр босгох талаар юу хэлэх вэ?

-Төрд нэг их ачаалал өгөөд баймааргүй санагддаг. Ту­хайлбал, сурагчийн форм зэрэг оёдлын ажлыг заавал ҮХААЯ хийгээд байх шаардлагагүй. Оёдлын цехүүд хийвэл нэг ч гэсэн хүн ажилтай байна шүү дээ. Тэгэхээр аль болох бичил бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллана.

-Сайд солигдохоор яам­ны бүтэц өөрчлөх нь бий. Таны хувьд өөрийн ажлын хэсгээ байгуулж, яамны одоогийн бүтцийг задлах уу?

-Ер нь, хоёр жил ажилласан болохоор ажлаа хийх чадвартай хамт олон гэж харж байгаа. Миний хувьд хуулийн чиглэлээр ажиллаж байсан. Их хурлын гишүүн гэдэг утгаараа хөдөө аж ахуйн салбарыг судалж, санал бодлоо хэлж байсан. Тэр хүрээний мэдлэгээс гадна ажил амьдрал дээрх хүмүүсийн туршлагаас ашиглаж, хамтран ажиллах ёстой.

-Таны хувьд “давхар дээл”-ээ тайлах хэрэг гарвал УИХ-ын гишүүний суудлаас татгалзах уу?

-Ер нь, намын шийдвэр гарч сайд нар “давхар дээл”-тэй байхгүй шүү гэвэл тэрийг дагана. Гэхдээ олон нийтийн итгэл хүлээсэн алба учраас УИХ-ын гишүүний албаа хашсан нь дээр л дээ.
0 Сэтгэгдэл
tun teneg hun bna daa
judaggui hun yumaa
hun tenegduuhen baij bolno gehdee iim usan baij bolohgui ee yarij helej baigaag n har l daa
энэ 1 юмуу өчигдөр тэр хэлж байгаа үг нь нээх зэвүүн. Ард түмэнд сайдаар хэн сонгогдах нь хамаагүй, Ард түмэнд цайны хийцээ яаж ихэсгэх нь л чухал ч гэх шиг.
teneg ***** yum daa ene AN-iinhan arai dendej bnaa ed nart huuli uilchildeggui yum bh daa ta nariig mongoliin ard tumen ahij songohgui dee 2016 on oirhon bna daa
Мунхагийн дотор уужим гэдэг үг яасан үнэн үг вэ
Хамгийн их уншсан