Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
Зохион байгуулагч орон нээлтийн тоглолтдоо хэзээ ч хожигддоггүй
Нэг ийм бичигдээгүй хууль хөлбөмбөгт бий. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй орон нээлтийн тоглолтдоо хэзээ ч хожигддоггүй.
-20 удаагийн ДАШТ-ий түүхийг харвал 14-т нь зохион байгуулагч орон ялж, үлдсэн зургаад нь тэнцсэн байдаг. Жишээлбэл, 1950 оны ДАШТ-аар зохион байгуулагч Бразиль Мексикийг 4:0 харьцаатай буулган авч байлаа.
Тэгвэл энэ удаа ч Бразиль-Хорватын хооронд болсон нээлтийн тоглолтоор зохион байгуулагч орон 3:1-ийн харьцаатай ялалт байгууллаа.
Бразилийн шигшээ багийн бусад ДАШТ-д гаргасан амжилтаас товч дурдвал:
-Хамгийн сүүлийн 12 ДАШТ-ий нээлтийн тоглолтын наймд нь нэг гоол орж байжээ.
-Энэ жил Бразиль 20 дахь ДАШТ-дээ оролцож байна. Хөлбөмбөгийн бүх дэлхийн аваргад оролцож, таван удаа алтан цом авснаараа тус улстай зүйрцэх баг байхгүй билээ.
-Тэд 20 удаа ДАШТ-д оролцохдоо ихэнх тоглолтдоо /67/ хожиж, хамгийн олон буюу 210 гоол оруулсан амжилтаараа мөн нэгдүгээр бичигддэг.
-Сүүлийн есөн ДАШТ-ий статистикаас үзвэл Бразиль найман тэмцээндээ хэсэгтээ тэргүүлсэн байдаг.
-2006 онд Бразиль Хорваттай таарах үед 1-0-оор хожиж байсан билээ.
Түүхэн статистикийг харсан ч, багийнх нь амжилтыг зэрэгцүүлсэн ч энэ удаагийн нээлтийн тоглолтоор Бразиль ялах нь хэзээнээсээ тодорхой байсан гэхэд буруудахгүй биз ээ.
Нэг ийм бичигдээгүй хууль хөлбөмбөгт бий. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй орон нээлтийн тоглолтдоо хэзээ ч хожигддоггүй. -20 удаагийн ДАШТ-ий түүхийг харвал 14-т нь зохион байгуулагч орон ялж, үлдсэн зургаад нь тэнцсэн байдаг. Жишээлбэл, 1950 оны ДАШТ-аар зохион байгуулагч Бразиль Мексикийг 4:0 харьцаатай буулган авч байлаа.
Тэгвэл энэ удаа ч Бразиль-Хорватын хооронд болсон нээлтийн тоглолтоор зохион байгуулагч орон 3:1-ийн харьцаатай ялалт байгууллаа.
Бразилийн шигшээ багийн бусад ДАШТ-д гаргасан амжилтаас товч дурдвал:
-Хамгийн сүүлийн 12 ДАШТ-ий нээлтийн тоглолтын наймд нь нэг гоол орж байжээ.
-Энэ жил Бразиль 20 дахь ДАШТ-дээ оролцож байна. Хөлбөмбөгийн бүх дэлхийн аваргад оролцож, таван удаа алтан цом авснаараа тус улстай зүйрцэх баг байхгүй билээ.
-Тэд 20 удаа ДАШТ-д оролцохдоо ихэнх тоглолтдоо /67/ хожиж, хамгийн олон буюу 210 гоол оруулсан амжилтаараа мөн нэгдүгээр бичигддэг.
-Сүүлийн есөн ДАШТ-ий статистикаас үзвэл Бразиль найман тэмцээндээ хэсэгтээ тэргүүлсэн байдаг.
-2006 онд Бразиль Хорваттай таарах үед 1-0-оор хожиж байсан билээ.
Түүхэн статистикийг харсан ч, багийнх нь амжилтыг зэрэгцүүлсэн ч энэ удаагийн нээлтийн тоглолтоор Бразиль ялах нь хэзээнээсээ тодорхой байсан гэхэд буруудахгүй биз ээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл




















