Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
Голландчууд дэлхийн аварга Испанийг 5:1-ээр буулгаж авлаа

Бразильд болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-2014-ийн ногоон дэвжээнд 2010 оны дэлхийн аварга Испанийн шигшээ багийг нисдэг Голландчууд хэсгийнхээ анхны тэмцээнээр 5:1-ийн харьцаагаар буулган авч жинхэнэ дуулиан тарилаа. Сальвадор хотын “Фонте-Нова-Отавиу Мангабэйра” цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тэмцээнд испаничууд 1963 оноос хойш анх удаа хаалгандаа 5 бөмбөг оруулан алдаж хожигдлоо.
Уг нь испаничууд салхи хагалан эхний бөмбөгийг “Реал”-ын хагас хамгаалагч Хаби Алонсо оруулсан ч голландын Робин ван Перси испанийн хаалганд бөмбөгийг толгойгоороо цохин оруулж тоог тэнцүүлсэн байна.
Үүнээс хойш испаничууд хэчээн чармайгаад ч өрсөлдөгчийнхөө хаалганд бөмбөг оруулж чадалгүй байсаар, шүүгчид цагийг дөрвөн минутаар сунгасан ч амжилт ололгүй хожигдлоо.
1958 онд тухайн үедээ дэлхийд хүчирхэг гэгдэж байсан Холбооны германы баг хүрэл медалийн төлөө тоглолтод Францын багт 3:6 гэсэн харьцаагаар хожигдож байсан тохиолдол бий. Мөн 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр дэлхийн аварга байсан Бразилын баг францын шигшээ багт 0:3-аар хожигдож байсан явдал бас бий.

0 Сэтгэгдэл