ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ЧАДАМЖ ЭРХ МЭДЭЛД НЬ ТУЛААД ЗОГСОХ УУ
Өндөр албан тушаалтай байна гэдэг жирийн ард, иргэдээс илүү эрхтэй байхыг хэлэхгүй. Хэрэг хийсэн бол шалгуулдаг байх ёстой” хэмээн Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав хэллээ. Үндсэндээ, парламентын танхимд сууж, үүнийхээ хүчинд халдашгүй эрх гэх хуулийн байгууллагын эсрэг пайзтай болсон гишүүдэд шууд хандсан түүний үг ортой. Ортойгоор барахгүй хэргийн мөрөө үлдээгээд явсан гишүүдийг мөрдөн, шалгах гэхээр хуулиар хамгаалуулсан эрх бүхий албан тушаалтнуудын хувьд бүх хэрэг царцаж байгаа гэдгийг тэрбээр өөрийн амаар нотолж байгаа хэрэг. Тиймээс хуулийн өмнө бүгд адил, тэгш эрхтэй байх ёстой гэсэн зарчмыг прокурорын байгууллага урьтал болгож байна. Гэвч хэрэгт холбогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүн, УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг цуцлах асуудал нь нам, фракцын өнөөгийн байдлыг орвонгоор нь өөрчилж, эрх мэдлийн харьцааг эргүүлж орхих учраас сэжигтэнг “гэм буруу нь тогтоогдоогүй учир бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй” хэмээн өмгөөлдөг парламентын жишиг хэрэг мөрдөлтөд томоохон саад учруулсан хэвээр байгаа юм.
Тиймээс прокурорын байгууллага сэжигтэнг гэм буруутай гэдгийг өөрийг нь оролцуулалгүй нотолж чадвал бүрэн эрхийг цуцлах боломжтой хуучны жишиг халаагаа өгөхгүй бололтой. Нөгөөтэйгүүр, томоохон албан тушаалтнуудын холбогдсон хэрэг нь цагаан захтны буюу мөнгө угаах хэрэг байдаг. Энэхүү хэрэг нь олон улс дамжсан гуйвуулга, эзэн холбогдогч нь олон учраас хэрэг мөрдөх хугацаа сунжрах тусам хэргийн зангилаа улам ээдрээтэй болж, ял завших боломж бүрддэг онцлогтой. Тиймээс цагдан хорих шаардлагатай хэргүүдийн тоонд цагаан захтны гэмт хэрэг зүй ёсоор тооцогдоно. Манай улсын хувьд ч практик дээр энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч этгээдийг цагдан хорьж, мөрдөн шалгаж байсан жишээ олон бий.
Тэдгээрийн нэг нь төрийн албан тушаалтанд их хэмжээний авлига өгсөн, авсан, онц их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэж байсан “Тэнгри Холдинг” компанийн захирал Х.Анхбаяр нарт холбогдох хэрэг. Уг хэрэгт мөн сэжигтнээр тооцогдож асан газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нарын хэргийг мөрдөхөд зайлшгүй цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байсан гэдэг. Хэдийгээр хэргийн субьект нас барсан ч түүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэнэ. Харин энэ тал дээр Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав “Миний мэдэж байгаагаар талийгаачийн холбогдолтой нотолж тогтоосон хэргийг сая шүүхэд шилжүүлсэн. Бусад шалгагдаж байсан олон асуудал талийгаачтай “хамт үлдсэн”. Улс дамжин гадаад, дотоодын янз бүрийн хүмүүстэй холбогдсон гээд их хэмжээний мөнгөний асуудал бий. Тиймээс энэ хэргийг удаан шалгалаа гэх шүүмжлэл гарсан. Гэтэл гадаадын улс орнууд тэр бүр байгаа “мэдээллээ” гаргаад өгчихгүй. Ялангуяа хөрөнгө, мөнгө төвлөрч байгаа газрууд энэ асуудалд их хатуу ханддаг. Зарим хүмүүс нь “Н.Энхбаяр даргын дүү Н.Энхтуяа хоёр, гурван жил олдохгүй байна” гэдэг. Эзэн холбогдогчийг үнэндээ хуулийн байгууллагынхан хөөгөөд гүйцэхгүй байна. Энэ хэрэгт асуудал байсан уу, гэвэл байсан. Талийгаач нас барсан гээд хэргийг ор тас хаагаад хаячихдаггүй. Тусгаарлаж авч үлдээд бусад холбогдогч нь хэзээ олдоно тэр үед сэргээн шалгаж болдог” гэсэн байр сууринаас хандаж байна.
Харин талийгаачийн шүүх хурлын талаар монголын хуулийн практикт цөөхөн тохиолдож байгаа зүйл учраас хүмүүст сонин санагдаад байгаа гэдгийг тэрбээр хэлсэн юм. Хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу бол хүнийг амьд байхад тухайн хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдчихсэн байсан. Мөн ганцхан холбогдогчтой хэрэг биш учраас түүний хэрэг шүүхэд очиж, шүүхээр таслагдах нь хуулийн дагуу явагдах процесс юм байна. Гэхдээ шүүгдэгч шүүх хурлаас өмнө нас барвал өмгөөлөгчийн хүсэлтээр буюу өмгөөлөгч хавтаст хэрэгт байгаа материалын хэмжээнд өмгөөлүүлэгчээ гэм буруутай байсан эсэхийг тогтоолгоно гэвэл шүүх хурал явагддаг аж. Үгүй бол сэжигтэн нас барсан учраас хэрэг хаах хүсэлт өгвөл шүүх хуралгүйгээр хэргийг хааж болдог байна. Харин Д.Амарсайхан агсны хувьд өмгөөлөгч гэм буруутай байсан эсэхийг тогтоолгоно гэдэг хүсэлт өгсөн. Нөгөө талаас шүүхээс гэм буруутайг шийдвэрлэх хэмжээнд нотлогдсон хэрэг гээд хавтаст хэрэг нь шүүх дээр очсон аж. Тиймээс Д.Амарсайхан агсны хэрэг хавтаст хэрэгт нотлогдсон материалын хүрээнд шийдэгдэхээр болжээ.
Албан тушаалтанд холбогдох хэрэг эрх мэдлийн хүрээнд замхардаг бол энгийн иргэнд холбогдох зарим нэг хэрэг хөрөнгө мөнгөгүйн улмаас шийдэгдэхгүй байх тохиолдол байгаа гэдгийг прокурорын байгууллага тодотгож байна. Тиймээс үйл ажиллагааны зардал нь хүрэлцэхгүйгээс болж хэрэг мөрдөх, илрүүлэх ажиллагаа нь хангалттай түвшинд хүрэхгүй байгаа учраас энэ талаарх “гомдлоо” УИХ-д өргөн барихаар болов. Ингэснээр зардал, мөнгийг нь нэмэгдүүлэхийг хууль, тогтоомжоор шийдэж өгөх боломжтой болно. Тэгвэл гэрчийг дуудах, авчрах, хэргийн газар очих, цогцсыг хураах, зөөх, тээвэрлэх, оргон зайлсан этгээдийг орон даяар эрэн сурвалжлах зэрэг үйл ажиллагаа явуулахад ямар нэг саад гарахгүй гэдгийг Улсын Ерөнхий Прокурор хэллээ. Харин тус байгууллага нь зардлыг урьдчилан тооцох боломжгүй байдаг учраас яг хэчнээн төгрөгийн зардал төсөвлөж өгөхийг нарийн хэлэх боломжгүй гэв. Түүнчлэн шинэ цахим үнэмлэхэд иргэдийн мэдээллийг агуулсан чип байршиж байгаа нь шаардлагатай үед цахим үнэмлэхээр дамжуулан тодорхой мэдээлэл авах боломжийг бүрдүүлж өгсөн. Гэвч энэхүү төвлөрсөн мэдээллийн сан цагдаа, прокурорын байгууллагад хаалттай байдаг аж. Тиймээс цагдаа, прокурорын байгууллагаас цаашдаа цахим үнэмлэхийн мэдээллийн санг тодорхой хэмжээнд ашиглаж, мөрдөн байцаах ажиллагааг хөнгөвчлөх боломжтой гэж үзэж байна. Гэхдээ иргэдийн мэдээллийг гадагш задруулахгүй байх, гэмт хэрэг илрүүлэхээс өөр зорилгоор ашиглахгүй байх гэх зэрэг зохицуулалтыг хууль, эрхзүйн хүрээнд нэн тэргүүнд шийдэх ёстой аж.
Дээрх асуудлын хүрээнд Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжавтай цөөн хором ярилцлаа.
-Прокурорын байгууллагад нэн тэргүүнд ямар асуудал тулгарч байна вэ?
-Шүүхийн шинжээч эмчгүй аймаг байна шүү дээ. Иймэрхүү олон жил ярьсан нийтлэг зовлон хуулийн байгууллагуудаас хүлээлт үүсгээд байна. Энэ байдлуудыг гаргаж тавихгүй юм бол хэн ч ойлгохгүй гэж үзээд Засгийн газар, УИХ-д дээрх асуудлуудыг уламжлах юм. Тухайлбал, шинжээч ингэх ёстой гээд хууль гардаг ч түүнийг дагаж гарах зардал мөнгө нь орохгүй, шинжээч нь олдохгүй, техник хэрэгсэл нь байдаггүй. Захын улсад л гэхэд мөрдөн байцаагч шинжээчийн багаж, хэрэгслээ гар цүнхэнд хийгээд бариад явдаг. Гэтэл манай мөрдөн байцаагчдад тийм зүйл алга. Тиймээс сайхан хууль гарлаа гээд цаасан дээр л үлдэж байна. Наад захын эрхзүйн шинэчлэлийн жишээ дурдахад л, Улаанбаатар хотын жижиг хулгай, дээрмийн 70 гаруй хувийг гар утасны хулгай, булаах хэрэг эзэлж байна. Гар утасны операторууд эзэн нь хулгайд алдсанаа хэллээ л бол кредит картыг хаадаг шиг гар утсыг ашиглаж болохгүйгээр зогсоодог болгож болно. Харин энд хууль эрх зүйн үндэс хэрэгтэй байна. Үүнийг нь шийдээд өгөх юм бол нийслэлд гарч байгаа жижиг хулгай дээрмийн 70 орчим хувь нь алга болох жишээтэй. Гэтэл хуулийн байгууллагууд дээрх жишээг өөрсдийнхөө хэмжээнд шийдэх боломжгүй болоод байгаа юм.
-Эрхзүйн шинэчлэл л үгүйлэгдэж байгаа хэрэг үү?
-Эрх зүйн шинэчлэл гэдэг нь хууль батлах ганц ажил биш л дээ.Үүний цаана материаллаг бааз, төсөв бэхжүүлэх, сургалтыг сайжруулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх гэхчлэн цогц арга хэмжээ дагалдаж байдаг. Энэ арга хэмжээ зогсчихоод байна. Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг дотооддоо хэрэгжүүлж болох арга хэмжээг системийнхээ шугамаар хүргүүлнэ.
-Эрүүгийн болоод шүүхийн хууль шинэчлэгдсэнээр прокурорын байгууллагын хүч буурч, эрх мэдэл нь багасаад байгаа гэх яриа байна?
-Ер нь шинэчлэл гэдэг хэдэн байгууллагын эрх мэдлийг хуваарилах асуудал биш ээ. Эрүүгийн хуулийг өөрчлөх л ёстой. Энэ бол ялын бодлогоо эргэж харна гэсэн үг. Хоёрдугаарт, эрүүгийн байцаан шийтгэх хуулийг өөрчлөх ёстой. Энэ нь хууль барьж ажилладаг байгууллагуудын үйл ажиллагааг нарийвчилж, журамлаж, хариуцлагатай болгож өгнө гэсэн үг. Цаашлаад бүтэц, тогтолцоо хэн нь хаанаа захирагдах юм гэдгийг заана. Улмаар материаллаг бааз, боловсон хүчин, гадаад харилцааг нь бэхжүүлэх гэх мэтээр иж бүрэн байж гэмээнэ үр дүнгээ өгнө. Тиймээс энэ хууль гарахаар тогтолцооны чанартай маргааны асуудал нэг мөр шийдэгдэх байх. Ер нь бол маргаантай асуудал байгаа нь үнэн.
-Өршөөлийн хуулийн тухайд ямар бодолтой багаа вэ?
-Ц.Оюунбаатар гишүүний санаачилсан хуулийн төсөл болон эдийн засгийг дэмжих зорилгоор гэсэн өршөөлийн хоёр янзын хуулийн төсөл явж байгаа. Харин сүүлийн үед үүнийгээ нэгтгэж байна гэсэн сураг гарсан. Үүн дээр прокурорын зүгээс хатуу барьж буй байр суурь бий. Албан тушаалтны, авилгын хэрэг, санаатай үйлдсэн, хохирол ихтэй хэргийг өршөөхгүй гэж. Урьд нь өршөөгдсөн уучлагдсан хүнийг энд хамруулахгүй. Жишээ нь, хохиролтой хэргийг өршөөчихлөө гэхэд иргэний хохирлыг хэн хариуцах юм бэ. Орж ирж байгаа төсөл дээр санал нийлэхгүй зүйл нь эдгээр байна.
Өндөр албан тушаалтай байна гэдэг жирийн ард, иргэдээс илүү эрхтэй байхыг хэлэхгүй. Хэрэг хийсэн бол шалгуулдаг байх ёстой” хэмээн Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав хэллээ. Үндсэндээ, парламентын танхимд сууж, үүнийхээ хүчинд халдашгүй эрх гэх хуулийн байгууллагын эсрэг пайзтай болсон гишүүдэд шууд хандсан түүний үг ортой. Ортойгоор барахгүй хэргийн мөрөө үлдээгээд явсан гишүүдийг мөрдөн, шалгах гэхээр хуулиар хамгаалуулсан эрх бүхий албан тушаалтнуудын хувьд бүх хэрэг царцаж байгаа гэдгийг тэрбээр өөрийн амаар нотолж байгаа хэрэг. Тиймээс хуулийн өмнө бүгд адил, тэгш эрхтэй байх ёстой гэсэн зарчмыг прокурорын байгууллага урьтал болгож байна. Гэвч хэрэгт холбогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүн, УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг цуцлах асуудал нь нам, фракцын өнөөгийн байдлыг орвонгоор нь өөрчилж, эрх мэдлийн харьцааг эргүүлж орхих учраас сэжигтэнг “гэм буруу нь тогтоогдоогүй учир бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй” хэмээн өмгөөлдөг парламентын жишиг хэрэг мөрдөлтөд томоохон саад учруулсан хэвээр байгаа юм. Тиймээс прокурорын байгууллага сэжигтэнг гэм буруутай гэдгийг өөрийг нь оролцуулалгүй нотолж чадвал бүрэн эрхийг цуцлах боломжтой хуучны жишиг халаагаа өгөхгүй бололтой. Нөгөөтэйгүүр, томоохон албан тушаалтнуудын холбогдсон хэрэг нь цагаан захтны буюу мөнгө угаах хэрэг байдаг. Энэхүү хэрэг нь олон улс дамжсан гуйвуулга, эзэн холбогдогч нь олон учраас хэрэг мөрдөх хугацаа сунжрах тусам хэргийн зангилаа улам ээдрээтэй болж, ял завших боломж бүрддэг онцлогтой. Тиймээс цагдан хорих шаардлагатай хэргүүдийн тоонд цагаан захтны гэмт хэрэг зүй ёсоор тооцогдоно. Манай улсын хувьд ч практик дээр энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч этгээдийг цагдан хорьж, мөрдөн шалгаж байсан жишээ олон бий.
Амьд байхад тухайн хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт биччихсэн байсан
Тэдгээрийн нэг нь төрийн албан тушаалтанд их хэмжээний авлига өгсөн, авсан, онц их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэж байсан “Тэнгри Холдинг” компанийн захирал Х.Анхбаяр нарт холбогдох хэрэг. Уг хэрэгт мөн сэжигтнээр тооцогдож асан газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нарын хэргийг мөрдөхөд зайлшгүй цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байсан гэдэг. Хэдийгээр хэргийн субьект нас барсан ч түүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэнэ. Харин энэ тал дээр Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав “Миний мэдэж байгаагаар талийгаачийн холбогдолтой нотолж тогтоосон хэргийг сая шүүхэд шилжүүлсэн. Бусад шалгагдаж байсан олон асуудал талийгаачтай “хамт үлдсэн”. Улс дамжин гадаад, дотоодын янз бүрийн хүмүүстэй холбогдсон гээд их хэмжээний мөнгөний асуудал бий. Тиймээс энэ хэргийг удаан шалгалаа гэх шүүмжлэл гарсан. Гэтэл гадаадын улс орнууд тэр бүр байгаа “мэдээллээ” гаргаад өгчихгүй. Ялангуяа хөрөнгө, мөнгө төвлөрч байгаа газрууд энэ асуудалд их хатуу ханддаг. Зарим хүмүүс нь “Н.Энхбаяр даргын дүү Н.Энхтуяа хоёр, гурван жил олдохгүй байна” гэдэг. Эзэн холбогдогчийг үнэндээ хуулийн байгууллагынхан хөөгөөд гүйцэхгүй байна. Энэ хэрэгт асуудал байсан уу, гэвэл байсан. Талийгаач нас барсан гээд хэргийг ор тас хаагаад хаячихдаггүй. Тусгаарлаж авч үлдээд бусад холбогдогч нь хэзээ олдоно тэр үед сэргээн шалгаж болдог” гэсэн байр сууринаас хандаж байна.
Харин талийгаачийн шүүх хурлын талаар монголын хуулийн практикт цөөхөн тохиолдож байгаа зүйл учраас хүмүүст сонин санагдаад байгаа гэдгийг тэрбээр хэлсэн юм. Хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу бол хүнийг амьд байхад тухайн хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдчихсэн байсан. Мөн ганцхан холбогдогчтой хэрэг биш учраас түүний хэрэг шүүхэд очиж, шүүхээр таслагдах нь хуулийн дагуу явагдах процесс юм байна. Гэхдээ шүүгдэгч шүүх хурлаас өмнө нас барвал өмгөөлөгчийн хүсэлтээр буюу өмгөөлөгч хавтаст хэрэгт байгаа материалын хэмжээнд өмгөөлүүлэгчээ гэм буруутай байсан эсэхийг тогтоолгоно гэвэл шүүх хурал явагддаг аж. Үгүй бол сэжигтэн нас барсан учраас хэрэг хаах хүсэлт өгвөл шүүх хуралгүйгээр хэргийг хааж болдог байна. Харин Д.Амарсайхан агсны хувьд өмгөөлөгч гэм буруутай байсан эсэхийг тогтоолгоно гэдэг хүсэлт өгсөн. Нөгөө талаас шүүхээс гэм буруутайг шийдвэрлэх хэмжээнд нотлогдсон хэрэг гээд хавтаст хэрэг нь шүүх дээр очсон аж. Тиймээс Д.Амарсайхан агсны хэрэг хавтаст хэрэгт нотлогдсон материалын хүрээнд шийдэгдэхээр болжээ.
Төсвөө нэмэх шаардлагатай
Албан тушаалтанд холбогдох хэрэг эрх мэдлийн хүрээнд замхардаг бол энгийн иргэнд холбогдох зарим нэг хэрэг хөрөнгө мөнгөгүйн улмаас шийдэгдэхгүй байх тохиолдол байгаа гэдгийг прокурорын байгууллага тодотгож байна. Тиймээс үйл ажиллагааны зардал нь хүрэлцэхгүйгээс болж хэрэг мөрдөх, илрүүлэх ажиллагаа нь хангалттай түвшинд хүрэхгүй байгаа учраас энэ талаарх “гомдлоо” УИХ-д өргөн барихаар болов. Ингэснээр зардал, мөнгийг нь нэмэгдүүлэхийг хууль, тогтоомжоор шийдэж өгөх боломжтой болно. Тэгвэл гэрчийг дуудах, авчрах, хэргийн газар очих, цогцсыг хураах, зөөх, тээвэрлэх, оргон зайлсан этгээдийг орон даяар эрэн сурвалжлах зэрэг үйл ажиллагаа явуулахад ямар нэг саад гарахгүй гэдгийг Улсын Ерөнхий Прокурор хэллээ. Харин тус байгууллага нь зардлыг урьдчилан тооцох боломжгүй байдаг учраас яг хэчнээн төгрөгийн зардал төсөвлөж өгөхийг нарийн хэлэх боломжгүй гэв. Түүнчлэн шинэ цахим үнэмлэхэд иргэдийн мэдээллийг агуулсан чип байршиж байгаа нь шаардлагатай үед цахим үнэмлэхээр дамжуулан тодорхой мэдээлэл авах боломжийг бүрдүүлж өгсөн. Гэвч энэхүү төвлөрсөн мэдээллийн сан цагдаа, прокурорын байгууллагад хаалттай байдаг аж. Тиймээс цагдаа, прокурорын байгууллагаас цаашдаа цахим үнэмлэхийн мэдээллийн санг тодорхой хэмжээнд ашиглаж, мөрдөн байцаах ажиллагааг хөнгөвчлөх боломжтой гэж үзэж байна. Гэхдээ иргэдийн мэдээллийг гадагш задруулахгүй байх, гэмт хэрэг илрүүлэхээс өөр зорилгоор ашиглахгүй байх гэх зэрэг зохицуулалтыг хууль, эрхзүйн хүрээнд нэн тэргүүнд шийдэх ёстой аж.
Дээрх асуудлын хүрээнд Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжавтай цөөн хором ярилцлаа.
-Прокурорын байгууллагад нэн тэргүүнд ямар асуудал тулгарч байна вэ?-Шүүхийн шинжээч эмчгүй аймаг байна шүү дээ. Иймэрхүү олон жил ярьсан нийтлэг зовлон хуулийн байгууллагуудаас хүлээлт үүсгээд байна. Энэ байдлуудыг гаргаж тавихгүй юм бол хэн ч ойлгохгүй гэж үзээд Засгийн газар, УИХ-д дээрх асуудлуудыг уламжлах юм. Тухайлбал, шинжээч ингэх ёстой гээд хууль гардаг ч түүнийг дагаж гарах зардал мөнгө нь орохгүй, шинжээч нь олдохгүй, техник хэрэгсэл нь байдаггүй. Захын улсад л гэхэд мөрдөн байцаагч шинжээчийн багаж, хэрэгслээ гар цүнхэнд хийгээд бариад явдаг. Гэтэл манай мөрдөн байцаагчдад тийм зүйл алга. Тиймээс сайхан хууль гарлаа гээд цаасан дээр л үлдэж байна. Наад захын эрхзүйн шинэчлэлийн жишээ дурдахад л, Улаанбаатар хотын жижиг хулгай, дээрмийн 70 гаруй хувийг гар утасны хулгай, булаах хэрэг эзэлж байна. Гар утасны операторууд эзэн нь хулгайд алдсанаа хэллээ л бол кредит картыг хаадаг шиг гар утсыг ашиглаж болохгүйгээр зогсоодог болгож болно. Харин энд хууль эрх зүйн үндэс хэрэгтэй байна. Үүнийг нь шийдээд өгөх юм бол нийслэлд гарч байгаа жижиг хулгай дээрмийн 70 орчим хувь нь алга болох жишээтэй. Гэтэл хуулийн байгууллагууд дээрх жишээг өөрсдийнхөө хэмжээнд шийдэх боломжгүй болоод байгаа юм.
-Эрхзүйн шинэчлэл л үгүйлэгдэж байгаа хэрэг үү?
-Эрх зүйн шинэчлэл гэдэг нь хууль батлах ганц ажил биш л дээ.Үүний цаана материаллаг бааз, төсөв бэхжүүлэх, сургалтыг сайжруулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх гэхчлэн цогц арга хэмжээ дагалдаж байдаг. Энэ арга хэмжээ зогсчихоод байна. Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг дотооддоо хэрэгжүүлж болох арга хэмжээг системийнхээ шугамаар хүргүүлнэ.
-Эрүүгийн болоод шүүхийн хууль шинэчлэгдсэнээр прокурорын байгууллагын хүч буурч, эрх мэдэл нь багасаад байгаа гэх яриа байна?
-Ер нь шинэчлэл гэдэг хэдэн байгууллагын эрх мэдлийг хуваарилах асуудал биш ээ. Эрүүгийн хуулийг өөрчлөх л ёстой. Энэ бол ялын бодлогоо эргэж харна гэсэн үг. Хоёрдугаарт, эрүүгийн байцаан шийтгэх хуулийг өөрчлөх ёстой. Энэ нь хууль барьж ажилладаг байгууллагуудын үйл ажиллагааг нарийвчилж, журамлаж, хариуцлагатай болгож өгнө гэсэн үг. Цаашлаад бүтэц, тогтолцоо хэн нь хаанаа захирагдах юм гэдгийг заана. Улмаар материаллаг бааз, боловсон хүчин, гадаад харилцааг нь бэхжүүлэх гэх мэтээр иж бүрэн байж гэмээнэ үр дүнгээ өгнө. Тиймээс энэ хууль гарахаар тогтолцооны чанартай маргааны асуудал нэг мөр шийдэгдэх байх. Ер нь бол маргаантай асуудал байгаа нь үнэн.
-Өршөөлийн хуулийн тухайд ямар бодолтой багаа вэ?
-Ц.Оюунбаатар гишүүний санаачилсан хуулийн төсөл болон эдийн засгийг дэмжих зорилгоор гэсэн өршөөлийн хоёр янзын хуулийн төсөл явж байгаа. Харин сүүлийн үед үүнийгээ нэгтгэж байна гэсэн сураг гарсан. Үүн дээр прокурорын зүгээс хатуу барьж буй байр суурь бий. Албан тушаалтны, авилгын хэрэг, санаатай үйлдсэн, хохирол ихтэй хэргийг өршөөхгүй гэж. Урьд нь өршөөгдсөн уучлагдсан хүнийг энд хамруулахгүй. Жишээ нь, хохиролтой хэргийг өршөөчихлөө гэхэд иргэний хохирлыг хэн хариуцах юм бэ. Орж ирж байгаа төсөл дээр санал нийлэхгүй зүйл нь эдгээр байна.
Г.Болортунгалаг
0 Сэтгэгдэл






















