Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООН ДАРГАД ХАМГИЙН ОЙР ГИШҮҮН Д.ГАНБАТ
Засгийн газрын сул орон тоо Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын суудалд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилж, тамгыг нь гардуулсан үйл явдал өнгөрсөн долоо хоногт улс төрийн томилгооны анхаарал татсан үзэгдэл байв. Харин энэ долоо хоногт шинэхэн сайдын “тайлаагүй дээлийг” хэн өмсөх тухай санал дэвшүүлэх ажиллагаа өрнөж эхэлсэн. Тодруулбал, Ш.Түвдэндорж УИХ-ын гишүүнээсээ татгалзахгүй юм гэхэд Хууль зүйн байнгын хорооны даргын суудлаа хадгалах боломжгүй. Өнөөдрийн байдлаар тэр уг суудлаа эзгүйрүүлээгүй, эрх үүрэг нь үргэлжилж байгаа. УИХ-ын гишүүн М.Зоригт твиттер хуудаснаа “Хууль зүйн Байнгын хорооны даргад нэр дэвшүүлж. Хоёр дээлээс улбаатай томилолт авахгүй гэдгээ хэллээ...” гэж бичсэн нь уг асуудал АН-ын бүлэг дээр ярьсныг гэр­чилнэ. Уг асуудлаар Ардчилсан на­мын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад “Яриагүй ээ, яриагүй. Албан тушаал яримааргүй байна, дараа болъё” гэж татгалзсан.
Байнгын хорооны даргад хамгийн ойр гэх хүнээр тус байнгын хорооны гишүүн Д.Ганбат тодроод, шаргал ордноор “бор шувуу” жиргэж байна. Түүнээс өөрөөс нь тодруулахад “Нэр дэвшүүлсэн. Татгалзах зүйлгүй” гэдгээ хэллээ. Удахгүй түүний нэрийг УИХ-ын чуулганд оруулж батлуулна. Гэвч түүнээс өмнө Ш.Түвдэндоржийн “гуравдагч дээлийг” тайлах шаардлагатай. Мөн энэ үйл явдлын араас УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргын асуудал Хууль зүйн байнгын хороонд орж ирэх нь тодорхой.
Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан