Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
МАН-ЫН ГИШҮҮД ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ 100 ХУВЬ ЭСЭРГҮҮЦНЭ
Даваа гарагт МАН-ын бүлгийн гишүүд Төрийн ордноос гадуур хуралдсан тул өчигдөр бүлгийн мэдээллээ түгээлээ. Тэдний хувьд Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай хуулийн төслийг эсэргүүцэж буй гэнэ. Харин эрх баригч хүчнийхэн уг хуульд ам сайтай байгаа юм.
Газрын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар гишүүн өмнөх өдөр нь МАН-ын гишүүд улс төр хийж, үндэслэлгүй эсэргүүцэж буйг хэлсэн бол МАН-ынхан тэдний эсрэг баримт дэлгэхийг хичээв. Хамгийн гол асуудал нь гадаадын иргэнд газар эзэмших эрх нээж өгөөд, эхний удаа 60 жилээр олгох. Улмаар 40 жилээр сунгах бололцоо бүрдүүлэх гэж буй нь сөрөг хүчний олз болж. Гадны аль ч орны иргэн 100 жилээр Монголын газарт эзэн суух боломж нээгдлээ. Хятад улс 1898 онд гэрээ байгуулж Хонгконгийг англичуудад 99 жил эзэмшүүлэхээр өгсөн. Гэрээ нь, дуусаад эргүүлж авч чадсан ч Хятад өөрөө хүчирхэг орон болчихсонд учир бий. Бид 100 жилийн дараа эрхээ буцаагаад авч хүчрэхүйц хүчирхэг улс болж чадахгүй байх гэсэн юм.

Өөрсдөө боловсруулсан хуулиараа улс төржлөө

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Гурван парламент дамжин хэлэлцсэн гэхээр хаанаас эхлэлтэй нь тодорхой. Өнөөг хүртэл Засгийн газар төслөө татаж авдаг үйлдэл давтагдсаар ирсэн” гэж хэлсэн. Уг хуулиар санал хураахгүй байгаагийн цаад шалтгааныг МАН-ын бүлэг саналаа нэгтгэж чадахгүйтэй холбон тайлбарлав. Мөн ард олныг турхирсан, мэдээлэл муутайгаар далимдуулж хууль зөрчиж байгааг шүүмжиллээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд өмчлөх, ашиглах, эзэмшүүлэх гэдэг ойлголт бий. Шинэ төсөлд юуг ч өөрчлөлгүй оруулж ирэхдээ арай сайжруулахын тулд бэлчээртэй холбоотой асуудлыг салгасан аж. Тусад нь, бэлчээрийн тухай хууль гаргах гэнэ. Хүчин төгөлдөр хуулиас хэрэгжээгүй заалт болох Газрын бирж байгуулахаар зохицуулж.  Дүрэм, журмыг боловсруулах, ажиллагаанд оруулах чиглэлийг хуулиар шийдэх гэнэ. Энэ мэт хуулийн шинэчлэл тусгажээ. Асуудал үүсгээд буй газар ашиглах хэлбэрийн талаар эрх зүйн мэргэжилтнүүд дараах тайлбар өгсөн юм.
Өмчлөх гэдэг нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлнэ гэж заасан байдаг. Дагалдах салбар хуульд нэг удаа 0,07-0,5 га газар  үнэ төлбөргүй өмчлүүлэхээр заасан. Өмчилсөн газар дээрээ Монгол Улсын иргэн ямар үйл ажиллагаа явуулах нь эрхийн асуудал, чөлөөт сонголт.
Эзэмших гэдэг нь зөвхөн төрийн төсөвт байгууллагууд эзэмших ёстой гэж бид үзэж байгаа юм. Тэгэхээр өөр хүн эзэмших эрхгүй гэсэн үг.
Ашиглах гэдэг нь хэд хэдэн хэсэгтэй. Нэгдүгээрт, Монгол Улсын иргэн газрыг оршин суух зориулалтаар ашиглаж болно. Хоёрдугаарт, Монгол Улсын хуулийн этгээд газар ашиглаж болно. Гуравдугаарт, гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс Монгол Улсад оршин суух хугацаандаа  газар ашиглах боломжтой. Тэд газрын биржээр дамжуулж аваад тэндээ зөвхөн оршин суух зорилгоор ашиглана. Дөрөвдүгээрт, гадаадын хуулийн этгээд тодорхой үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр ашиглаж болно. Ашиглах газартаа тодорхой зураг төсөл гаргаж, батлуулсны дагуу тодорхой хугацаанд ашиглана.
Одоо мөрдөж буй хуульд дээрх заалт бүгд багтсан гэдгийг Б.Гарамгайбаатар гишүүн хэлж байна. Цаашид хууль баталсан өдрөөс хойш дагаж мөрдөх гэнэ. “Газрын биржгүй учраас хэдэн хүн халааснаасаа өмч тарааж байгаа юм шиг газар хуваарилж ирсэн байж магадгүй. Гадаадын иргэн, аж ахуйн нэгжид газар өмчлүүлэх тухай асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын газрыг хэн нэгэн гадаадын этгээд худалдаад авчихсан юм байхгүй. Тэд газрыг аваад явж чадахгүй юм чинь бүрмөсөн авна гэсэн ойлголт байхгүй” гэх тайлбарыг ажлын хэсгийн дарга өглөө.

Эрүүл хүний ухаанд багтамгүй төсөл

МАН-ын гишүүд асуудлыг баримттайгаар няцаахыг хичээж буй нь анзаарагдсан. Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай  хуулийн төслийн 15.5-д "Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг худалдана" гэж тусгажээ. 27 дугаар зүйлд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрлөөр газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх, барьцаалах эрхийг нь нээж өгөхөөр тусгасан байна. 2.3 дахь заалтад газрын өмчлөх, ашиглах, эзэмших эрхэд маргаан, асуудал үүсэхэд Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр тусгасан байвал түүнийг дагаж мөрдөнө гэж. Энэ бүхнээс харахад шинэ хуулийн төсөл нь хангалтгүй муу төсөл гэв. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Ямар эрүүл саруул хүн тусгаар тогтнолынхоо үндэс суурь болсон газрын тухай хуулийг олон улсын гэрээгээр шийднэ гэж явах юм бэ. Газартай холбоотой асуудал хуулиараа л бүрэн шийдэгдэх ёстой” хэмээлээ.
Газрыг дуудлага худалдаагаар арилжиж болно, концессын зориулалтаар, ашигт малтмалд эзэмшиж болно гээд төрөл бүрийн аргыг нь хуулиараа зааж өгсөн. Монгол Улсын иргэн бүрийн эрх ашиг хөнддөг ийм хуулийг өөрчлөх гэж яараад байгааг нь үнэхээр ойлгохгүй байна гэдэг үгийг Ё.Отгонбаяр гишүүн хэлсэн. Мөн Булган аймгийн малчин иргэд бэлчээрийг эзэмшүүлж болохгүй гээд хэрэв бэлчээр эзэмшүүлэх хууль гарчихвал малчид хоорондоо буудалцана гэж сануулсан байна. Энэ мэтээр хуулийн төслийг Үндсэн хууль, бусад хуультай нийцэхгүйгээс гадна эрүүл саруул хүний ухаанд багтамгүй хэмээн сөрөг хүчин үзлээ. Уг хуулийн төслийг эсэргүүцэж иргэд цуглаан зохион байгуулж, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр үзэл бодлоо илэрхийлснийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дарамталж, бусдын эрхэнд бүдүүлгээр халдсан. Тиймээс уучлалт гуйх ёстой гэдэг үг ч хэлж байв. Юутай ч, Газрын тухай хуулийн төслөө Засгийн газар татаж авах, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж дахин зөв хэлбэрээр нь оруулж ирэх шаардлагатайг сөрөг хүчин онцоллоо.
Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
otgonbayar yamar yamar nuureeree shudraga es yaridag bna
Хамгийн их уншсан