Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
САЙД Н.БАТБАЯРЫГ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ШАЛГУУЛНА
Иргэний хөдөлгөөний байгууллагуудын “Их Монгол нэгдэл” ТББ-ынхан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болжээ. Түүнийг өөрт хамаагүй асуудлаар Засгийн газраас олон тэрбум төгрөг батлуулан завшсан хэмээн хардаж байгаа аж. Энэ талаар “Их Монгол нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Болдмандалаас тодрууллаа.

-Эдийн засгийн хөгж­лийн сайд мөнгө завшсан гэх ямар үндэслэл байгаа юм бэ?
-Аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох ажил, Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтын автозамын өргөтгөлийн ажилтай холбоотой л доо. Энэ асуудал дээр Монгол Улсын Засгийн газар тэр тусмаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хариуцлагагүй хандсан. Ихээхэн хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэж хардаад Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл өгөх гэж байна.
-Тодруулбал?
-Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтын 11 километр замыг 20 тэрбум төгрөгөөр барьж болно гэсэн судалгаа тооцоо гарсан байдаг. Гэтэл Засгийн газар түүнийг 33 тэрбум төгрөгөөр хий гээд тогтоол гаргасан. Харин гүйцэтгэгч болох Хятадын компани 31 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж болно гээд гэрээ байгуулсан байгаа юм. Гүйцэтгэгч нь Гаалийн Ерөнхий газар, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, Замын-Үүд боомтын захиргаатай 31 тэрбум төгрөгөөр хийсэн гэрээ нь байна. Өөрөөр хэлбэл, судалгаагаар 20 тэрбумаар барьж болно гэсэн байхад 13 тэрбум төгрөг илүү баталсан нь ямар учиртай юм бэ. Ядаж гүйцэтгэгч нь 31 тэрбумаар хийнэ гээд гэрээ байгуулсан гээд бодохоор хоёр тэрбум төгрөгийн зөрүү хаачсан байх вэ. 13 тэрбум гэдэг асар их мөнгө. Хоёр тэрбум төгрөг ч их мөнгө шүү дээ. Энэ нь эдийн засгийн ямар ч тооцоо судалгаагүй хэлсэн зоргоороо хөрөнгө баталдаг гэдгийг харуулж байгаа хэрэг. Ийм замбараагүй байдлын ард эдийн засгийн ашиг сонирхол байна гэж хардахаас өөр аргагүй. Засгийн газар ч үндэслэл тооцоогүй ханддаг нь нотлогдож байна.
-Аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох ажилтай холбоотой баримтууд дурдсан?
-Солонготын даваа Халзанбүргэдэй чиглэлийн 100 километр замыг өмнө нь 19.4 тэрбум төгрөгөөр “ӨМӨЗО-ны барилгын хоёрдугаар корпораци” компани гүйцэтгэж байгаад эдийн засгийн хүндрэлээс болоод 40 шахам хувьтай орхисон. Түүнийг гүйцээж барих тогтоолыг 2013 онд гаргаж төсөвт 37.2 тэрбум төгрөг суулгасан байдаг. “Мон Роуд” ХХК төсөвлөсөн хөрөнгөөр нь гүйцэтгэе гэж гэрээ байгуулсан ч хэсэгхэн хугацааны дараа өртөг нь 46 тэрбум болж өссөн. Н.Батбаяр сайд Засгийн газрын хуралдааны “Шинээр баригдах зам барилга”-ын асуудалд “Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 километр зам” гэх бүтэн нэрээр нь оруулаад тогтоол гаргуулсан байгаа юм. 40 хувь нь хийгдсэн замд 46 тэрбум төгрөг батлуулаад авсан гэсэн үг. Нэг хоёрхон сарын өмнө 37 тэрбум болно гээд ажиллаж байсан компани яахаараа Засгийн газрын сайдын дэмжлэг аваад 46 тэрбумын төсөвт өртөгтэй болгодог юм бэ. Үүнээс есөн тэрбум төгрөгийн зөрүү гарч байна. Өөрөөр хэлбэл, Замын-Үүдийн 11 тэрбум, Халзанбүргэдэй Солонготын чиглэлийн замын есөн тэрбум гээд нийтдээ 20 тэрбум төгрөг завшсан байх магадлалтай. Үүнд Эдийн засгийн хөгжлийн сайдын оролцоо ямар нэг хэмжээгээр байгаа. Цаашилбал, Монгол Улсын Ерөнхий сайд Алтанхуяаг оролцсон байж болзошгүй гэх хардлага байгаа учраас Авлигатай тэмцэх газраар шалгуулахыг хүссэн юм.
-Автозам барих асуудлыг Зам тээврийн яам хариуцдаг юм биш үү?
-Тийм шүү дээ. Зам тээврийн сайдын хариуцсан ажлыг Эдийн засгийн хөгжлийн сайд барьж аваад хийгээд байгаа нь бас нэг хардах үндэслэл. “Гудамж” төслийг хүртэл Эдийн засгийн хөгжлийн сайд авч яваад байгаа. Авто замын төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоол дээр хэрэгжүүлэх үүргийг сангийн сайд Улаан, Зам тээврийн сайд Гансүх нарт үүрэг болгосугай гэсэн хэрнээ 14-хөн хоногийн дараа энэ асуудлыг Ерөнхий сайд Н.Алтанхуяаг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт хариуцуулсан нь эдийн засгийн ашиг сонирхол байгаа гэсэн үг.
-Валютын ханшийн өсөл­төөс шалтгаалан тө­сөвт өртөг нь нэмэгдсэн юм болов уу?
-Судалгаа хийсэн байгууллагууд нэг километр замыг 800 сая төгрөгөөр тооцож барьж болно гэсэн тооцоо гаргасан байдаг. Ам.долларын ханшийн өсөлтөөс үүдэн 1.3 тэрбумаар тооцох жишиг байж болно. Гэтэл Засгийн газар 1.8 тэрбумаар тооцоод байгаа юм. Засгийн газар УИХ-д төсвийн төслөө оруулахдаа ам.долларын ханшийг 1340 төгрөгөөр тооцож оруулдаг хэрнээ зам барих болохоор 1800 төгрөгөөр тооцоод байгаа нь ямар учиртай юм. Монголын ард түмний мөнгө сул урсаж байна гэсэн үг. Ийм хариуцлагагүй зүйл оруулж ирсэн сайд, баталсан Засгийн газарт хариуцлага тооцох хэрэгтэй. Хариуцлага тооцох субъект нь УИХ байдаг ч 17 давхар дээлтэй сайдынхаа халаасанд хөдөлж чадахгүй байна.
Г.Тунгалаг
0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООО
Хамгийн их уншсан