Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
АШИГТ МАЛТМАЛЫН ХУУЛЬД АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ГИШҮҮДДЭЭ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр баталсан хуулийн төслүүдийн дунд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл багтжээ. Уг төслийн анхны хэлэлцүүлгийг төлөвлөсөн боловч өчигд­рийн хуралдаанаар орсонгүй. Тиймээс өнөөдөр УИХ-ын чуулганд орж ирэх юм. Хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн 58 зүйл заалт нэмэх, төдий тооны үг, үсэг, тоо хэмжээ өөрчлөх уг хуулийн төслийг дагаж Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлах учиртай. Нэгэнт улс орны эдийн засгийн хөдөлгөх хүч бо­лоод буй уул уурхайн салбарт шууд нөлөөлөх хуульд гар хүрч буй тул сайж­руулах шийдвэр гэдэг нь мэдээж. Эсрэгээрээ бай­вал өнөөгийн эдийн засгийн хүндрэл улам үгдэрч, дааг­даш­гүй хохирол учруулах нь үнэн шүү дээ.
Хуулийн өөрчлөлт сайн уу, муу юу гэдэгт анхаарахаас урьтаж “Энэ хууль хэр сайн батлагдах бол” гэсэн эргэлзээ төрж буй юм. Учир нь, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргий­лэх тухай хуулиар УИХ-ын эр­хэм гишүүдийн хагас нь уул уурхайтай холбоотой асуу­далд санал өгөх бололцоогүй. Тодруулбал, 8.2 дахь заалтад “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг со­нирх­лын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс тат­гал­заж, энэ тухай эрх бү­хий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэжээ. Өмнө нь, тус хуулийн яг энэ заалтыг УИХ-ын чуулганд нэг удаа ашигласан. Их, дээд сур­гуу­лийн санхүүжилтийн асуудал хэлэлцэх үед УИХ-ын дарга З.Энхболд хуулийн заалтыг уншиж, танилцуулсан. Ул­маар ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нар хэлэлцүүлгийг орхин гарч байв. Түүний дараа Засгийн газрын сайд нарыг огцруулах эсэх асуудал хөндөхөд мөн л 8.2 дахь заалтыг уншсан. Гэвч сайд-гишүүд чуулганд оролцож, өөрсдийнхөө төлөө санал өгөөд “Энэ бол ашиг сонирхлын зөрчил биш” гэж мэдэгдэж байлаа.
Харин энэ удаад УИХ-ын гишүүд хэчнээн мэлзэвч ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь олны өмнө тодорхой болж буй юм. Уул уурхай, ашигт малтмалын компанийн хувь эзэмшдэг, хувьцаатай, гэр бүлийнхэн нь ашигт малтмалын бизнес эрхэлдэг эрхэм олон бий. Ийн хэлэхэд хамгийн түрүүнд Н.Номтойбаяр гишүүн санаанд орж буй юм. Тэрээр МАК компанийг удирдан ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон. Түүний араас 2013 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ уул уурхайн компанитай холбоотой гэдгээ мэдэгдсэн гишүүд орж ирнэ. М.Батчимэг “Шарын гол”, “Могойн гол” компанид эзэмшилтэй. Б.Чойжилсүрэн гишүүний хувьд “Сауд гоби коэл транс”, “Сауд гоби блейк гоулд” компанийн ихэнх хувийг эзэмшдэг. Тэр бүү хэл хамгийн бага хувь эзэмшдэг байсан ч ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзнэ. Д.Зоригт гишүүн “Багануур” компанийн дөрөвхөн ширхэг, Ч.Улаан сайд тавхан ширхэг хувьцаатай боловч уг хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож болохгүй. Энэ мэтээр Сү.Батболд, Х.Баттулга, Г.Батхүү, Д.Бат-Эрдэнэ, Ц.Дашдорж, Б.Наранхүү, Я.Содбаатар, О.Содбилэг, Л.Энх-Амгалан нар уг хуулийн төсөлд санал өгөх боломжгүй. Түүнчлэн О.Баасанхүү, А.Бакей, Б.Бат-Эрдэнэ, Н.Батбаяр, Ж.Батсуурь, Л.Гантөмөр, Ц.Нямдорж, С.Одон­туяа, М.Сономпил, Д.Сумъяа­базар, Г.Уянга, Д.Хаянхярваа, Ч.Хүрэл­баатар, Ц.Цолмон, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр, М.Энхболд, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг, Н.Энхболд нар хө­рөнгө орлогын мэдүүлэгтээ “Эр­дэнэс Таван толгой” компанийн эзэмшдэг хувьцаагаа дурджээ. Засгийн газрын тогтоолоор хүн бүрт хуваарилсан хувьцааг нэр дээрээ хадгалж буй эдгээр хүн үйл ажиллагаагаа явуулж буй Таван толгойн хувь эзэмшигч мөн тул ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа юм.
С.Дэмбэрэл гишүүний дүү “Алтан дорнод Монгол” компанийн удирдах албан тушаалтан учир мөн л хуулийн хэлэлцүүлгээс гадуур байх хэрэгтэй. Х.Болорчулуун гишүүний дүү “Монголросцветмет” компанийн ерөнхий захирал Х.Болор-Эрдэнэ гээд хамаатан садангуудын хэлхээ холбоо үргэлжилнэ.
Хэрэв үүнийг хангалттай шалтгаан биш гэж үзвэл хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан “Эрдэнэс Таван толгой” компаниас эзэмшиж буй 1608 ширхэг хувьцааг санах хэрэгтэй. Жагсаалтын төгсгөлд дурдахад “Чилагу” компанийн 16.35 хувь нь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийнх. Харин “Адуунчулуун” ХК-ийн 20 ширхэг хувьцаа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын нэр дээр буй. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Тавантолгой”-н 127 ширхэг хувьцаатай.
Нийт 76 гишүүнээс 39 нь хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүйгээр болж байна. Улсын Их хурлын тухай хуулийн 13.3 дахь заалтад “Чуулган нь нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын дагнасан буюу хамтарсан, түүнчлэн нам, эвслийн бүлгийн хуралдаанаас тус тус бүрдэнэ” гээд 13.4-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 13.3-т заасан хуралдаанд тус бүрийнх нь бүрэлдэхүүнд хамрагддаг нийт гишүүний олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэжээ. 76 гишүүний олонх гэдэгт 38+1 буюу 39 гишүүн байх учиртай. Гэтэл ашигт малтмалын тухай асуудалд парламентын тэн хагас нь Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах хуулиар хашигдаж гар өргөж, санал хэлэх, хуралд оролцох боломжгүй болчихоод буй. Улмаар энэ төрлийн ямар ч асуудал чуулганаар хэлэлцэхэд бэрх болсон гэсэн үг. Ингэснээр сүүлийн хоёр жил хэрэгжиж буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн согог илэрлээ гэж үзэж болох юм. Цаашид гишүүдийн ядаж хоёр нь уул уурхайн хувьцаа, эзэмшлээсээ татгалзаж байж энэ салбарт өөрчлөлт оруулах боломж бүрдэнэ. Энэ нь ёсоор боллоо гэхэд парламентын 39 хүн л уул уурхай гэх улс орны эдийн засгийг хөтөлж буй салбарын бодлогыг тодорхойлох болж буй юм.
Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан