Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Д.БАТБИЛЭГ: БИДНИЙГ БУУДАХАД БЭЛЭН БАЙСАН
Ардчилсан нийгмийн төлөө улс төрийн өлсгөлөн зарлах тухайгаа ээждээ хэлэхдээ эргэж уулзахгүй ч байж магадгүй гэсэн бодол өвөртлөхөд хэр их зориг шаарддагийг хөндлөнгөөс хэлж мэдэхгүй юм. Гэхдээ хэсэгхэн ч гэсэн хулчийх бодол байгаагүйг өнөөдөр бий болсон энэ нийгэм гэрчилнэ. Тиймээс амь настай дүйцэх хэмжээний үнэт зүйлийг бий болгох, түүнийгээ арчилж тордоход хэр хэцүү байдаг талаар бид МоАХ-ны партизан, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгтэй ярилцсан юм.      

-Ардчилсан хувьсгалын талаар ярихын тулд хэрхэн МоАХ-той холбогдсон талаар яриагаа эхлэх нь зөв байх?

-Ардчилсан холбоо бол тухайн нийгмийн тусгал байсан гэдгийг юун түрүүнд хэлмээр байна. Нийгмийн болохоос болохгүй бүхнийг өөрөөрөө мэдэрч, түүнийг засч, залруулахын төлөө явсан хүмүүсийн нэгдэл байсан учраас тэр л дээ. Харин бидний цуглаж, нийгмийг шүүмжлэх хандлага нь эрчимжиж байсан үеийг би 1988 он гэж боддог. Яагаад гэхээр, Намын Төв Хорооны V бүгд хурал болсон юм. Захиран тушаах, хүнд суртлын дэглэм ноёрхож ирсний улмаас нийгмийн ямар ч зиндааны хүн байсан социалист дэглэмийг шүүмжлэх байтугай бодсон зүйлээ ч чөлөөтэй хэлэх эрхгүй байсан гэдгийг бүгд хурлаар нууцгүй ярилцсан. Энэ нь олон нийтийн улс төрийн идэвхийг сэргээсэн гэж би боддог. Харин албан ёсоор бол 1989 он л доо.
Учир нь, бид тухайн үед “Орчлон” клубийг байгуулсан. Үйлдвэрчний соёлын төвдөө 30-40 хүний бүрэлдэхүүнтэй цуглараад, дүрмээ баталж, үнэмлэхтэй болсон. Тэгээд тухайн үедээ нийгэмдээ үнэлэгдэж байсан хүмүүстэй уулзалт зохион байгуулж, яриа хийдэг байв. Тэр үед чинь Хятад, Орост бас л хувьсгалын талаарх яриа дэгдээд зарим нь нухчин дарагдаж байсныг иргэд мэдэж байгаа байх. Тиймээс ардчилал гэж уриа хашгираад гараад ирэх залуучууд бас тийм ч олон байгаагүй. Хэзээнээс олон болсон гэвэл “Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн” болсон юм. Тэр зөвлөгөөн дээр ардчиллын талаар хэсэг залуучууд хүчтэй дуугарч чадсан. Үүний дараагаар тал, талаасаа нэг зорилготой, ардчиллыг хүсдэг залуучууд олноор ил гарч ирсэн. Харин тэр хүртэл бол “Орчлон” клуб маань бодитоор, ил тодоор оршин тогтнож чадсан цөөн хэдэн бүлгийн нэг байсан. Ингээд 1989 оны арванхоёрдугаар сарын 8,9-нд дугуй зааланд цугласан явдал нь Ардчилсан холбоог байгуулсан хамгийн том цуглаан болж үлдсэн юм. Тэгэхэд зөвлөлдөх зөвлөлд манай клубээс Билэгт, Энхболд хоёр орсон. Анх 13 хүнийг сонгосон гэж ярьдаг ч 15 хүнийг сонгосон. Ерөнхийдөө ингээд л хувьсгал эхэлсэн дээ. Урдуур зогсох, лоозон барих гэдэг нь тийм ч хялбар ажил биш. Харин энэ ажилд ажилчдын район буюу Хан-Уул дүүргийн гутлын үйлдвэр, арьс ширний нэгдэл гээд бүх том үйлдвэрийн ажилчид идэвхтэй оролц­сон. Түмэнцогт, Нямхүү гээд хоёр залуу маань гутлын үйлд­вэрийн 1000 гаруй хү­нийг удирдан оролцож бай­сан нь том гавьяа.
-Та улс төрийн зорилгоор анхны өлсгөлөнд оролцож байсан байх аа?  
-Бүх зүйл хаалттай, бид­нийг хүлээж авах хүн хаана ч байгаагүй. Дээрээс нь биднийг тагнаж, чагнана. Харин өлсгөлөн бол дуу хоолойгоо хүргэх, тэмцлийн нэг хэлбэр байсан. Улс төрийн өлсгөлөнг зохион байгуулахын тулд гуравдугаар сарын 6-нд хуралдсан. Ард түмнийг дандаа л урдаа барьдаг байж одоо ард түмнийхээ төлөө өөрсдөө зовох хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрсэн юм. Маргааш нь би өлсгөлөнд оролцохоор гарах үед ээж хаачих гэж байгаа юм бэ гэж асуусан. Учраа хэлсэн л дээ. Гэтэл ээж маань “Чи ходоодоо угаасан юм уу” гэж асууж билээ. Өлсгөлөнд оролцохын өмнө ходоодоо содатай усаар угаах хэрэгтэй байж л дээ. Тэгээд би “Хүү нь амьд эргэж ирж чадахгүй байж магадгүй шүү” гэж хэлээд үнсүүлээд л гарсан. Гуравдугаар сарын 7-ны 12.00 цагт талбай дээр цуглахаар болсон учраас би 11.00 өнгөрөөж гэрээсээ гараад явсан. Хөвөнтэй өмд, эсгий гутал гээд зузаан хувцас бас авчихсан. Тэгээд очтол надаас өөр хүн байддаггүй ээ. Гайхаад Драмын театрын урд хэсэг зогстол Жавхлант, Энхбаатар, Эрдэнэбат, Ганболд, Хадаа нар ирсэн. За тэгээд хоёр цаг өнгөрлөө. Гэнэт уур хүрээд нэгэнт л өлсгөлөн зарлана гэж шийдсэн юм чинь одоо ингээд сууя гээд бүгдээрээ нэг дэвсгэр олж тавиад суучихсан. Харин Хадаа маань хаанаасаа ч олсон юм, нэг ногоон олс аваад ирсэн. Тэр олсоо татаад өлсгөлөнд оролцохгүй нь холд гээд л зааг гаргасан. Би тэгэхэд хил ингэж л хуваагддаг юм даа гэж бодоод дотор харанхуйлаад л явчихсан. Одоо хүртэл тэр олс бодогддог. Тэгээд л өлсгөлөн эхэлсэн дээ. Харин хэсэг нөхдүүд бидний өлсгөлөнг зогсоохын тулд хэлэлцээрт орох гээд ордон руу орж байсан. Түүнийг нь Зориг агсан хараад “Та нар хэлэлцээр хийхгүй, өлсгөлөн эхэлсэн” гээд болиулж байлаа. Хэлэлцээрт орох гээд явж байсан нөхдүүдээс Дор­лиг­жав, Галсандорж хоёр костемтэй талбай дундуур гүйж яваад надад баригдахаар нь би суу гээд суулгачихсан. Яг тэр үеийн зураг одоо байдаг. Энэ бол сайхан түүх шүү дээ.
-Гэхдээ тухайн үеийн сэтгэлзүйн байдал тийм сайхан байгаагүй байлгүй дээ?
-Яах вэ, ард түмэн дэмжээд дулаан гутал, хувцас авчирч өгдөг байсан. Зарим нь ч бүр хоол хийж ирчихээд, “Та нарт хоол олдохгүй өлсөөд байгаа юм бол энийг ид гээд” их басамжилдаг байлаа. Зохион байгуулалттайгаар өлсгөлөнг үймүүлэх оролдлого л яваад байгаа нь энэ шүү дээ. Гэхдээ үүнээс илүү бидний зохион байгуулалт сайн байсан учраас янз бүрийн ухуулгад автахгүй байж чадсан. Харин гуравдугаар сарын 9-ны өдөр биднийг буудаж алъя гэсэн хүмүүс олон байсан нь их айдас төрүүлсэн. Хэрвээ Ж.Батмөнх гуай заль, зориг хоёрыг гарган байж, Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо гэдгийг ард түмэнд зарлаагүй байсан бол бид өнөөдөр амьд сэрүүн байх эсэх нь эргэлзээтэй. Ж.Батмөнх гуай ардчилсан хувьсгалын үеэр цус урсгахгүй байхад их нөлөө үзүүлсэн хүн. Гэтэл хуучны коммунистууд бидэнтэй зөвшилцсөн гэж хэлээд цэргийн хүчээр дарах гэж байснаа нуудаг. Бидний өлсгөлөнг дарахаар 1000 гаруй цэрэг буугаа сумлаад тушаалаар галлахад бэлэн байсан. Одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвийн хашаанд хүртэл дүүрэн цэрэг тушаал хүлээгээд байж байсныг үгүйсгэж болохгүй. Батмөнх гуай биднийг нухчин дарахаар улайрсан хүмүүсийг маш зоримог шийдэл гаргаж, зальдаж зогсоогоогүй байсан бол бид цэргийн хүчинд дарагдах байсан. Энэ бол үнэн түүх. Тиймээс гуйвж болохгүй. Үүний дагуу би, “Дэнжин” гээд бичсэн номоороо энэ жилдээ багтаад баримтат кино хийх бодолтой байгаа.
-Өнөөдөр ардчилсан хувьсгалыг хийсэн хүмүүс засаг барьж байна. Өмнө нь, хоёр удаа засагт гарч байлаа. Ардчилал энэ хугацаанд хаа хүрэв?   
-Ардчилал бартаатай ч гэсэн урагшилж л байна. 1996 болон 2000 онуудад үнэ­нийг хэлэхэд “бантанг нь хут­гасан” шүү дээ. Өндөрлөгт байж үзээгүй хүмүүс албан тушаалд хүрэхээрээ иргэдээс хол тасарч эхэлсэн нь нууц биш. Тэр үед надад “Чи боловс­ролгүй, тэнэг” гэж ч хэлж байлаа. Тэр үед ми­ний дүү “Батаа ах аа, таныг хү­мүүс жолооч гэдгээр чинь л хараад байна. Та харуу­лын дарга хийх ажлын са­на­лыг нь битгий хүлээж аваарай. Хэрвээ тэгвэл та насан туршдаа харуул шиг л харагдана” гэж хэлсэн. Энэ үг надад их зүйл бодогдуулсан. Эцэст нь би дээд боловсрол эзэмшсэн нь зөв юм байна гэж бодсон. Социалист нийгмийн үед сургуульд оръё гэхээр нийгмийн идэвхи маань сэргэчихсэн, дээрээс нь энэ нэг эсэргүү юм гээд авдаггүй байлаа. Гэхдээ би сурахад хэзээ ч оройтохгүй гэдэг үгийг хэлэх дуртай. Учир нь, би 36 насандаа дээд боловсрол эзэмшихээр сургуульд орж, 40 насандаа төгсч, энэ үгний эзэн болсон хүн. Гэтэл намайг чи диплом худалдаад авчихлаа гэх хүн олон байсан. Тэгэхээр нь би 2003 онд Удирдлагын академид Бизнес, эдийн засгийн удирдлагын ангид ороод нэг жил үзэж тарсан даа. Дараагаар нь 2008 онд Улс төрийн боловсролын академид орсон. Энэ явдалд би маш их баярладаг. Учир нь Х.Баттулга дарга МоАХ-ны салбарын гишүүдийг бүгдийг нь сургаж өгсөн. Тэгэхэд манай анги гайхамшигтай анги байсан. Хэдийгээр улс төрийн хувьд боловсорсон хүмүүс байсан ч цэгцтэй мэдлэг хүнд үргэлж дутагдаж байдаг юм билээ. Харин энэ жил доктороор суралцах гэж байгаа. Тиймээс хүн ирээдүйгээ өөдрөгөөр харах хэрэгтэй.
-Тэгвэл ардчиллын ирээдүйг өөдрөгөөр харж байна уу?
-Өнөөдөр ардчиллыг дэмжиж байгаа хүн ховор байна. Зарим зүйл дээр ч гэсэн би үнэхээр их харамсч байна. МоАХ-ны дарга Х.Баттулгыг санаатайгаар “унагачихлаа”. Тэр хүн өөрийнхөө төлөө тэмцэлдээгүй. Бид нар 1990 онд Оросын колоничлолоос гарах гэж тэмцэж байсан шиг тэр өнөөдөр эх орныхоо төлөө л тэмцэж байгаа шүү дээ, уг нь. Зүйрлэвэл, бид Оросын колониос гарах гээд тэмцэж байсан шиг Х.Баттулга 25 жилийн дараа Хятадын колони болох аюул ойрхон байгааг харж, сануулаад Засгийн газрынхаа эсрэг бослоо. Уг нь манайх шиг чингэлэг тос шингээж чадахгүй, жижиг эдийн засагтай улс эвтэй л байх ёстой юм. Даанч эрх ашиг нь хэтэрсэн зарим нөхөд эдийн засаг байтугай, эх орноо хэмлээд эхэлж. Өөрөөр хэлбэл, Орос гэх орны өврөөс гараад одоо урд зүгийн хөнжилд шургалах гээд байна шүү дээ. Энэ том эдийн засагтай улс орны нөлөөнд нэг л орчихвол, буцаж гарна гэдэг их хэцүү. Тиймээс энэ бүхний илрэл болгож Х.Баттулга дарга сайдын суудлаа зоригтойгоор өглөө. Сайдын суудал гэдэг бол эх орныхоо төлөө гэсэн сэтгэл зүрхний хажууд өчүүхэн бага зүйл. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Баттулгын хийж хэрэгжүүлж байгаа төмөр замтай холбоотой ажлыг шинэчлэлийн Засгийн газар дэмжих ажиллах нь зөв юм.
-Тэгэхээр давхар дээ­лийг ч та дэмжихгүй байгаа байх нь ээ?
-Би гэлтгүй МоАХ-ны гишүүд давхар дээлийг дэмжихгүй бай­гаа. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Түвдэндоржийн нэ­рийг дэвшүүлж байгаа нь ард түмний сонгож гар­гасан Ардчилсан Ерөн­хий­лөгчийнхөө бодлогын эсрэг байгаатай адил юм. Үүнийг бид намын до­торх фракцуудыг улам хага­ралдуулах шалтгаан боллоо хэмээн харж байна.
-Эрх мэдэл ер нь ардчилсан засаглалд яаж саад болдог юм бэ?
-Да.Ганболд нэг удаа “Та нар үхэх гэж байгаа юм шиг идэв ээ” гэж хэлсэн. Одоо төрийн албыг тендер авах зорилгоор ашиглаж, түүнийгээ ард түмнээс нууж байгаа хүн олон бий. Монголчуудад чинь удам дамжсан, өв залгамжилсан зэрэг үгс зохихгүй шүү дээ. Учир нь, бид өмчөө 1990 онд л хуваасан.
Тэр цагаас эхлээд шинэ цагийн баячууд нэмэгдсэн. Гэхдээ ихэнх нь хууль бусаар. Тэгсэн мөртлөө ардчилал, хүний эрх ярьж, ардчиллаар өөрийгөө хамгаалуулах дуртай. Зөвхөн зальтнууд л завшдаг.
Б.Ширнэн
0 Сэтгэгдэл
энэ дарга өөрөөсөө эхлээч. давхар дээлнээсээ салах хэрэгтэй. алтангадасынхантай их л шадарласан хүн. их л оройтож ойлгож дээ. эсвэл жүжиглэж байгаа байх.
buudtsan bol deer baij de
Улс орон мөн ч их доошоо орж байна даа. Ардчилсан гэж нэр барьсан болн МАН, МАХН зэрэг луйварчингуудаас болж байгаа юм.
odoo dahiad iim yum hiih tsag bolson gesen utga uu?
Ардчилалыг омчлох гэж оролдсон хэдэн махан толгойтууд дэмии хуцаж байхаар урдах ажлаа ядаж дунд дунтэй хиихээ бод. Хамаг газраа байшингаар боглож, явган хуниич замгуй, дуургиинхээ хажуу уулзвараа байнгын боглоо болгочихоод,, боон шороо тоос, арьс ширниихнии хороод амьсгалуулж байж битгии оорт хамаагуй юм хуцаад бай гахай минь
мөн худлаа ***** юмаа. харин төр засаг та нарт маш зөөлөн аядуу хандсан даа. харин та нар дараа монголын ард түмний хувть заяа өмч хөрөнгөөр даан ч гамгүй тоглосон доо. одоо чи буудуулах гэж байсан би зоригтой байсан надад монгол улсын баатар цол өг гээд үүлийнхээ араас бас нэг самозванец баатар гарах гээд байна уу. та нар монголын үе үеийн жинхэнэ баатаруудын байгуулсан төр улсыг юу болгож орхисныг харин ч монголын ард түмэн гайгүй түвшинд аваачсаныг одоо дахиад доошоо унагааад эхэллээ. дандаа өөрсдийгөө дөвийлгөнө болиоч наад худлаа түүхийг чинь баримтууд нотлоод өгнө
iiim teneg maraaliin elegdeld orson huniig tom alban der tavidag ardchilliihanii l buyn bh daa toriin suld orshooo
мэдэхгүй хүн бол энэ ярилцлагыг уншаад биширхээр бичжээ. Даанч мэддэг тул инээд хүрлээ. хурал дээр усны саванд архи хийгээд уугаад суудаг. дургүй нь хүрьэл хэнд ч бай агсам тавьж сагсуурдаг. Ардчиллын нэр барьж лур зоргоороо аашилдаг мэдрэл муутай нөхөр ш дээ. АН боловсон хүчин муутай гэж үнэхээр үнэн юм аа яаж тэнэгтэхээрээ энэ хүнийг иргэдийн хурлын даргаар тавьдаг байна аа. Орон гаран өвчтэй мэдрэл муутай. хашгичсан ,,,,тэнэг архичин
aaa ene chini nuguu uruunduu sagsuuraad baidag nuhur bna shd . yun ardchilal ene ter yariad bgaan? hun zoddogiig ni harahad jinhene ardchilagch bish l bna lee dee harin Ardchilal gesen ner zuusen luivarchdiin l neg bololtoi doo mongold jinhene utgaaraa ardchilal hugjuugui dee hooson ner l bgaa
kkk, uul ni buudchih l baij dee, gej
энэ шог гарууд юун буудах муудах гэж сүржигнээд байнаа. хи хи хи. энэ гамингийн шээснүүдийг тэр үед буудсан бол монгол орон ингэж доошоо орохгүй байлаа.
Uhsen ***** pizdanuud bsan bgagaui niigmiin ursgalaaraa ulsuglun bolokh l bsan !!! Baataruud shigl yaridiin
ENE NOGOO NETED BICHLEG NI TAVIGDDAG SAGSUU ONGIROOO NAMBAGUI DURAK MON UUUUUU
ardchilal gedeg chin iim aimaar yum bdagiin gej bid yaj medexev dee .MAH iin ued xumuus xun shig amidarch bsan AH iin ued xumuus ch amitan bolj bna daa.AH sanal ogson doo xaramdaj bgaa xumuus mash olon bgaa gedegt itgej bna
буудсан бол ийм их луйварчин өсөх үгүй байсан байхаа
ardchilal gedeg chin iim aimaar yum bdagiin gej bid yaj medexev dee .MAH iin ued xumuus xun shig amidarch bsan AH iin ued xumuus ch amitan bolj bna daa.AH sanal ogson doo xaramdaj bgaa xumuus mash olon bgaa gedegt itgej bna
Алтанхуягтаа л хэл, 1990-ээд онд Монгол дахь улс төрийн хяналт суларч ирснийг далимдуулан хятадын ***** хурлийзууд алтангадас хэмээх улс төрийн бүлэглэл байгуулж ажиллаж эхэлсэн нь өнөөгийн засгийн эрх баригчид болоод байна.
Хамгийн их уншсан