Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
Будапештийн гран пригийн эхний өдрөөс хоёр хүрэлтэй
Рио Де Жанейрогийн 2016 оны олимпын эрхийн оноо цуглуулах тэмцээнүүд буюу дэлхийн жүдо турын анхны зогсоол нь Будапешт хот байлаа. Будапештэд болж буй жүдо бөхийн гран при тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг болон эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг гэсэн долоон жингийн барилдаан болсноос манай бөхчүүд гараагаа амжилттай тавьж, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Г.Отгонцэцэг анхны хүрэл медаль хүртлээ. Харин 57 кг-ийн жинд ОУХМ Д.Сумъяа барилдаж шагналт тавдугаар байрт шалгарчээ.
Эрчүүдийн 60 кг жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Д.Амартүвшин шагналт байрт шалгарсан бол 73кг жинд олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ Г.Одбаяр нар хүрэл медалийн төлөө барилдаж, Х.Цагаанбаатар ялснаар хүрэл медаль хүртлээ.
Ийнхүү энэ сараас 2016 оны олимпын эрхийн төлөө оноо цуглуулах тэмцээн эхэлж байна. Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор гран при тэмцээнд түрүүлсэн жүдоч 300, мөнгөн медаль хүртвэл 180, хүрэл медаль авбал 120 оноо чансаандаа нэмэх учиртай. Тиймээс манай тамирчдын хувьд алдах эрхгүй тэмцээнүүд үргэлжилж байна. Олимпын эрхийн оноо цуглуулах дараагийн тэмцээн нь ирэх сарын 3-6-нд хооронд болох Чингис хаан” гран при юм.
Рио Де Жанейрогийн 2016 оны олимпын эрхийн оноо цуглуулах тэмцээнүүд буюу дэлхийн жүдо турын анхны зогсоол нь Будапешт хот байлаа. Будапештэд болж буй жүдо бөхийн гран при тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг болон эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг гэсэн долоон жингийн барилдаан болсноос манай бөхчүүд гараагаа амжилттай тавьж, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Г.Отгонцэцэг анхны хүрэл медаль хүртлээ. Харин 57 кг-ийн жинд ОУХМ Д.Сумъяа барилдаж шагналт тавдугаар байрт шалгарчээ. Эрчүүдийн 60 кг жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Д.Амартүвшин шагналт байрт шалгарсан бол 73кг жинд олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ Г.Одбаяр нар хүрэл медалийн төлөө барилдаж, Х.Цагаанбаатар ялснаар хүрэл медаль хүртлээ.
Ийнхүү энэ сараас 2016 оны олимпын эрхийн төлөө оноо цуглуулах тэмцээн эхэлж байна. Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор гран при тэмцээнд түрүүлсэн жүдоч 300, мөнгөн медаль хүртвэл 180, хүрэл медаль авбал 120 оноо чансаандаа нэмэх учиртай. Тиймээс манай тамирчдын хувьд алдах эрхгүй тэмцээнүүд үргэлжилж байна. Олимпын эрхийн оноо цуглуулах дараагийн тэмцээн нь ирэх сарын 3-6-нд хооронд болох Чингис хаан” гран при юм.
0 Сэтгэгдэл




















