Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Мирослав Клозе Роналдотой эн зэрэгцэв
Мирослав Клозе талбайд гарч ирээд  ердөө 112 дахь секунддээ гоол хийж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулаад зогссонгүй, хөлбөмбөгчнийхөө хувьд карьерынхаа хамгийн оргил амжилтыг тогтоож чадлаа. Талбайд 69 дэх минутад орж ирээд 71 дэх минутад тоглолтын харьцааг 2:2 болгон тэнцүүлсэн түүний энэ гоол Клозегийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оруулсан 15 дахь бөмбөг гэдгээрээ дэлхийн дээд амжилтыг домогт Роналдотой хамт эзэмших эрхийг өгч байгаа юм. Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд Роналдо 15 гоолтойгоор хамгийн олон бөмбөг оруулсан хэмээн өчигдрийг хүртэл нэгдүгээрт бичигдэж байсан бол одоо М.Клозе түүнтэй энэ алдрыг хуваан хүртэх болж байна.
Бразилийн алдарт хөлбөмбөгч Роналдо ч дэлхийн рекордыг хуваан эзэмшигчдээ тэр даруй баяр хүргэж, “Клубт тавтай морил, Клозе. Ямар их жаргалтай байгааг чинь төсөөлж байна аа. Ямар гайхалтай ДАШТ вэ” хэмээн твиттерээр жиргэсэн юм.

Тэдний 15 дахь гоолууд хоёулаа Ганын хаалганд орсон нь ёстой л хувь заяаны тохиол гэлтэй. Роналдо 2006 оны ДАШТ-ээр Ганын хаалганд 15 дахь гоолоо оруулж байсан юм.
2001 оноос олон улсын хэмжээний тэмцээнд оролцож эхэлсэн М.Клозегийн  ДАШТ-ий 15 дахь гоол Ганад 2:1-ээр хожигдох эрсдлээс багаа аварсан төдийгүй, түүний хувийн амжилтыг 70 гоолд хүргэснээрээ Германы хөлбөмбөгчид хамгийн олон гоол оруулсан гэдэг өөр нэг рекордын эзэн болголоо. Түүнээс өмнө агуу Герд Мюллер нийт 68, түүнээс ДАШТ-ийн 14 гоолоороо германчуудаа тэргүүлж байсан юм.

Өнөө үеийн хөлбөмбөгчид дундаас ийм өндөр амжилт үзүүлсэнд Клозегийн өмнөөс шүтэн бишрэгчид нь, баг дасгалжуулагчид нь магнай хагартал баярлаж байгаа ч хэзээний даруу тэрээр элдэв рекордын тухай ярианд тэгтлээ автдаггүй нэгэн гэдгээ хэлсэн. “Энэ гоол миний хувьд чухал гэдэг нь үнэн ч рекордын тухай ярих би дургүй. Ялангуяа намайг Герд Мюллертэй битгий харьцуулаарай. Тэр агуу тоглогчтой намайг хэзээ ч эн зэрэгцүүлж болохгүй” хэмээн ДАШТ-ий өмнөхөн Германы төлөө 69 дэх гоолоо оруулсны дараа хэлж байсан юм.

Гоолоороо бүх цаг үеийн ДАШТ-ийг тэргүүлэгч таван хөлбөмбөгч:

 

Байр

Нэр

Улс

Оноо

Оролцсон Тоглолт

Дундаж оноо

Оролцсон ДАШТ-үүд

1

Роналдо

Бразиль

15

19

0.79

1998, 2002, 2006

1

Мирослав Клозе

Герман

15

20

0.75

2002, 2006, 2010, 2014

3

Герд Мюллер

Баруун Герман

14

13

1.08

1970, 1974

4

Жюст Фонтен

Франц

13

6

2.17

1958

5

Пеле

Бразиль

12

14

0.86

1958, 1962


Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан