Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
Агуу Месси байгаа цагт Аргентин алзахгүй
Ираны эсрэг тоглолт 0-0-ын харьцаатай бараг л дуусах гэж байхад Мессигийн хийсэн гоол аргентинчуудыг аварлаа. Тийм ч учраас аргентинчууд агуу Месситэй байхад алзахгүй хэмээн түүнээр бахархаж байна. “Бидэнд Месси гэж суут хүн байдаг юм. Азараа тэр Аргентин юм” хэмээн тус багийн дасгалжуулагч Алехандро Сабелла үгээ олохгүй магтаж байна. “Иран үнэхээр чанга хамгаалсан ч Месситэй байхад боломжгүй зүйл гэж үгүй. Хоёр хаалгач байсан ч түүний бөмбөгийг хааж чадахгүй байсан” хэмээн Сабелла нэмж хэлжээ.
Иран-Аргентины тоглолтын 91 дэх минутад зүүн хөлөөрөө гайхамшигтай мэргэн цохиж оруулсан энэ гоол бол Мессигийн эх орныхоо нэрийн өмнөөс хийсэн 40 дэх гоол юм. Тэрээр ДАШТ-ий өнгөрсөн хоёр тоглолтынхоо талаар “Хэрэв дүгнээд үзвэл бид илүү дээр тоглох боломж байсан. Бид төсөөлж байсан шигээ тоглож чадахгүй байна. Гэхдээ цаг дуусахын алдад гоол хийсэндээ би үнэхээр баяртай байна. Хүн бүр баярлан, бие биеэ тэврэн авч байхыг харах сайхан байсан. Гайхалтай агшин байлаа” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Ираны эсрэг тоглолт 0-0-ын харьцаатай бараг л дуусах гэж байхад Мессигийн хийсэн гоол аргентинчуудыг аварлаа. Тийм ч учраас аргентинчууд агуу Месситэй байхад алзахгүй хэмээн түүнээр бахархаж байна. “Бидэнд Месси гэж суут хүн байдаг юм. Азараа тэр Аргентин юм” хэмээн тус багийн дасгалжуулагч Алехандро Сабелла үгээ олохгүй магтаж байна. “Иран үнэхээр чанга хамгаалсан ч Месситэй байхад боломжгүй зүйл гэж үгүй. Хоёр хаалгач байсан ч түүний бөмбөгийг хааж чадахгүй байсан” хэмээн Сабелла нэмж хэлжээ. Иран-Аргентины тоглолтын 91 дэх минутад зүүн хөлөөрөө гайхамшигтай мэргэн цохиж оруулсан энэ гоол бол Мессигийн эх орныхоо нэрийн өмнөөс хийсэн 40 дэх гоол юм. Тэрээр ДАШТ-ий өнгөрсөн хоёр тоглолтынхоо талаар “Хэрэв дүгнээд үзвэл бид илүү дээр тоглох боломж байсан. Бид төсөөлж байсан шигээ тоглож чадахгүй байна. Гэхдээ цаг дуусахын алдад гоол хийсэндээ би үнэхээр баяртай байна. Хүн бүр баярлан, бие биеэ тэврэн авч байхыг харах сайхан байсан. Гайхалтай агшин байлаа” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
0 Сэтгэгдэл




















