ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
ГАЗРЫН ХУУЛИЙГ ТАТСАНААР ТЭМЦЭЛ ЗОГСОХГҮЙ, АЛДААГ НЬ ЗАСЪЯ, ХАСЪЯ
Нийгмийг оволзуулж болзошгүй нэгэн хуулийг төслийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газар эргүүлэн татлаа. УИХ-ын чуулган эхлэхээс өмнө З.Энхболд дарга твиттер хуудаснаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гарын үсэг, тамгатай албан бичгийг нийтэлжээ. Тэнд Газрын тухай хуулийг эргүүлэн татаж буйг тодорхой дурдахын сацуу иргэдийг турхирч, буруу тийш мушгиж буйг дурсахаа мартаагүй аж. Юутай ч, газрын хуульд гар хүрэх гэж байснаа болив. Урт настай, удаан жаргалтай энэ хуулийг өөрчлөн шинэчилж, найруулах гэж бараг сүүлийн 10 жил улстөрчид оролдсон, тухай бүрт шүүмжлэл дагуулсаар буцсаныг түүх гэрчилнэ. Ийнхүү буцах тоолондоо хууль өргөн барьсан Засгийн газар эргүүлэн татаж байжээ. Өнгөрсөн долоо хоногт гуравдахь удаагийн буцаан татах ажиллагаа тохиов. Гэвч Засгийн газар хуулиа татаж авлаа гээд асуудал дуусчихгүй. Нийгэмд, олон нийтэд цочроо өгч, дохиолол оччихсон болохоор цаашид Газрын тухай хууль гэдэг үг сонсох л юм бол эсэргүүцлийн “вирус” идэвхжиж жагсаал, цуглаан зохион байгуулах нь энүүхэнд. Гэхдээ монголчууд ухаантай болохоор буруу өөрчлөлтийг эсэргүүцэж, эерэг шинэчлэлийг идэвхтэй дэмжин хүлээж авах нь мэдээж. Энэ удаа эрс шүүмжлэх гол шалтгаан нь гадаадын иргэнд газар өгөх тухай заалт. Газар өгөх...
Улсын үндэс бол газар юм, “Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээх сургаалиар эрт цагаас нааш эрхэм дээдэс, хаад ноёд эрхээ хэрэгжүүлж иржээ. Тэдний хувьд бүү өг гэдэг үгэнд бүх зүйл багтана. Гэтэл өнөөдөр хуулийн боловсронгуй тогтолцоо гэх нэрийн цаана ӨГӨХ гэдэг үгийг өмчлөх, эзэмших, ашиглах гээд ангилчихсан. Үүнийхээ ард тайлбар, тодорхойлолт өгөөд ялгачихсан. Үүнийг УИХ-ын гишүүд дараах байдлаар тайлбарлав.
ӨМЧЛӨХ: Монгол Улсын иргэн л газар өмчлөх эрхтэй, түүнийгээ хүссэн зоргоороо ашиглаж болно.
ЭЗЭМШИХ: Зөвхөн Монгол Улсын төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага л эзэмших эрхтэй байхаар шинэчилж байгаа.
АШИГЛАХ: Монголын болон гадаадын иргэн, байгууллага амьдран суух зориулалтаар авах боломжтой.
Хуулийг шинэчлэн сайжруулах үүрэг хүлээн ажиллаж байсан хүмүүсийн ахлагч нь ингэж тайлбарласан юм шүү. Энд хүрээд харийн хүн байтугай бурхан биеэрээ заларч гуйсан ч өгөхгүй, огтхон ч хуваахгүй, нүдний цөцгий мэт хямгадана гэдэг баримтлал алдагджээ. Сүүлийн 10 гаруй жил Газрын тухай хууль хэрэгжиж ирэхдээ гадаадын иргэн гэр бүлийн хамт амьдран суух зориулалтаар таван жил газар ашиглаж болно гэдэг заалттай явж. Тэр бүү хэл эхний таван жил нь дууссан бол тухайн газрыг ашиглах эрхээ дахиад таван жилээр сунгаж болно гэх заалт ч дагалддаг байгаа. Үүнийг шинэ хуулийн төсөлд өөрчлөөгүй хэмээн Б.Гарамгайбаатар гишүүн өөрийг нь дарамталж, сүрдүүлсэн, доромжилсон мессежнүүдээ дэлгэх үеэр хэлж байв. Эндээс нэг зүйлийг ойлгож болно. Гадаадынхан аль эрт ирээд, хагас жилээс урт хугацаагаар манай улсад суух эрхээ аваад, газар ашиглахаар таван жилийн эрхээ гаргуулчихсан байх нь. Тэр бүү хэл зарим нь өнөөдөр таван жилээр сунгах эрхээ хөөцөлдөж яваа аж. Түүнийг бид мэдэхгүй 10 жил чимээгүй амьдарч суугаад өнөөдөр л эрх баригчид хуульд гар хүрэх үеэр дуу нэгтэй босч ирлээ. Хэрэг гарч, сэжүүр үүсэхээр л ухаарч, сэхээрч, нэг хэсэг шуугилддаг зангийн маань илрэл ажээ.
Гэвч ингэж бодохын зуур өөр нэг шалтгаан байсныг сая саналаа. “Гадаадын иргэд газрыг 60 жилээр эзэмших нь. Тэр хугацаа нь дуусахаар дахиад 40 жилээр сунгах нь. Нэг ёсондоо гадаад иргэн 100 жилийн турш монголын газар нутгийн эзэн суух нь” гэдэг ойлголт л хүмүүсийг хамгийн хүчтэй түншив бололтой. Үнэхээр тийм заалт бий юү гэвэл үгүй. 18 дугаар зүйл Газар эзэмших эрхийн хугацааны тухай заалтууд нь: 18.1.Газар эзэмших эрхийн хугацаа 15-60 жил байна. 18.2.Газар эзэмших эрхийг сунгах хугацаа нэг удаад 40 жилээс илүүгүй байна. 18.3.Газар эзэмших эрхийн хугацааг холбогдох шатны Засаг даргын шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно гэжээ. Энэ гурван заалт гадаадын иргэдэд огтхон ч падлийгүй. Яагаад гэвэл хуулийг шинэчилж буй эрхэм гишүүний хэлснээр /хэрэв үнэн бол/ газар эзэмших эрх нь зөвхөн төрийн өмчит, төрийн оролцоотой аж ахуйн нэгжид л оногдохоос бус гадаадын байтугай монгол иргэнд ч олдохгүй эрх болгон өөрчилж буй юм. Монгол иргэнд зөвхөн өмчлөх, ашиглах эрх л оногдоно. Хоёр сонголттой. Харин хятад ба бусад орны иргэдэд ердөө газар ашиглах боломж бий. Ашиглана, огт ашиглахгүй гэх хоёр сонголттой.
Өнгөрсөн долоо хоногт иргэдийн эсэргүүцэл, жагсаал цуглаан хэд хэд товлогдсон байв. Ялангуяа баасан гараг нэлээд эрчимтэй өрнөх боломжтой нь Монголын Ардчилсан холбооны жагсаал байсан юм. Гэвч баасан гарагийн 10 цагт зуу гаруй иргэн газраа хамгаалахын төлөө, хуулийг эсэргүүцэхийн тулд цуглахад З.Энхболд даргын твиттерээс Н.Алтанхуяг сайдын хүсэлтээр хуулийн төслийг татсан гэдэг мэдээ дуулав. Ийнхүү хоосон зүйл эсэргүүцэж жагсах болсон тул түүнийгээ цуглаан гэж өөрчилж, улмаар уулзалт, хэлэлцүүлэг маягтай болгоод дуусгасан.
Гэхдээ хуулийн төсөл татлаа гээд бүх зүйл дуусчихдаггүй. Нэгэнт олон нийт газрын тухай хуульд байсан 10 жилээр гадаад иргэнд газар ашиглуулдаг буглааг илрүүлж, ойлгож мэдэв. Цаашид хуулийг батлуулахгүй гэж тэмцэх бус дээрх шиг чимээгүй багтаж орсон, одоо ч байгаа шударга бус, зүйд нийцэхгүй заалтыг хасуулж, хогноос цэвэрлэж, засахын төлөө жагсч болох юм. Жишээ нь, өмчлөх, эзэмших, ашиглах хэмээх эрхийнхээ хамрах хүрээг тодорхой болгож, чанд хууль батлах шаардлагатай.
Хуулийн 15.5 буюу “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг зөвхөн нээлттэй дуудлага худалдааны үндсэн дээр олгоно” гэдэг заалт нь өнөөх эзэмших эрх зөвхөн төрийн өмчит, эзэмшлийн аж ахуйн нэгжид л хамаатай гэх тайлбартай зөрж байна. 18.5-д “Газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал үргэлжлүүлэн эзэмшиж болно” гэснээс үзвэл хуулийн этгээд, байгууллагад олгох бус иргэнд л хамаатай болж таараад буй юм. Байгууллага, компани нас барна, нас барсан гэж зарлуулна, сураггүй болсонд тооцогдоно гэх ойлголт байхгүй шүү дээ. Энэ мэтээр хэлсэн, тайлбарласан зарчимдаа нийцүүлж, шударга хуультай болвол монголчууд сая газрын тухай сайн хуулийг дэмжинэ.
Б.Гарамгайбаатар гишүүн “Манай монголчууд гадаадад очоод тав, арван жилээр газар ашиглах эрх авдаггүй шүү дээ. Бусад оронд хаалттай байдаг. Тиймээс үүнийг хасах талаар ажлын хэсэг авч хэлэлцэнэ” хэмээх баярламаар үг хэлж байсан нь одоо ч чихэнд сонсдох шиг. Энэ бол олон улстай ижил зарчим баримтлах шударга ёс. Мөн монгол хүн бүр өмчлөлдөө ирэх 0.07 га газраа авч чадахгүй суухад гадаад иргэд Засаг даргатай тохиролцлоо л бол газар ашиглах нь шударга ёс уу гэж асуумаар. Цаашдаа гадаадын иргэдэд газар өгөх гэж буй бүх заалтыг хуулиас хасахын төлөө монголчууд тэмцвэл зохино.
Нийгмийг оволзуулж болзошгүй нэгэн хуулийг төслийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газар эргүүлэн татлаа. УИХ-ын чуулган эхлэхээс өмнө З.Энхболд дарга твиттер хуудаснаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гарын үсэг, тамгатай албан бичгийг нийтэлжээ. Тэнд Газрын тухай хуулийг эргүүлэн татаж буйг тодорхой дурдахын сацуу иргэдийг турхирч, буруу тийш мушгиж буйг дурсахаа мартаагүй аж. Юутай ч, газрын хуульд гар хүрэх гэж байснаа болив. Урт настай, удаан жаргалтай энэ хуулийг өөрчлөн шинэчилж, найруулах гэж бараг сүүлийн 10 жил улстөрчид оролдсон, тухай бүрт шүүмжлэл дагуулсаар буцсаныг түүх гэрчилнэ. Ийнхүү буцах тоолондоо хууль өргөн барьсан Засгийн газар эргүүлэн татаж байжээ. Өнгөрсөн долоо хоногт гуравдахь удаагийн буцаан татах ажиллагаа тохиов. Гэвч Засгийн газар хуулиа татаж авлаа гээд асуудал дуусчихгүй. Нийгэмд, олон нийтэд цочроо өгч, дохиолол оччихсон болохоор цаашид Газрын тухай хууль гэдэг үг сонсох л юм бол эсэргүүцлийн “вирус” идэвхжиж жагсаал, цуглаан зохион байгуулах нь энүүхэнд. Гэхдээ монголчууд ухаантай болохоор буруу өөрчлөлтийг эсэргүүцэж, эерэг шинэчлэлийг идэвхтэй дэмжин хүлээж авах нь мэдээж. Энэ удаа эрс шүүмжлэх гол шалтгаан нь гадаадын иргэнд газар өгөх тухай заалт. Газар өгөх...Улсын үндэс бол газар юм, “Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээх сургаалиар эрт цагаас нааш эрхэм дээдэс, хаад ноёд эрхээ хэрэгжүүлж иржээ. Тэдний хувьд бүү өг гэдэг үгэнд бүх зүйл багтана. Гэтэл өнөөдөр хуулийн боловсронгуй тогтолцоо гэх нэрийн цаана ӨГӨХ гэдэг үгийг өмчлөх, эзэмших, ашиглах гээд ангилчихсан. Үүнийхээ ард тайлбар, тодорхойлолт өгөөд ялгачихсан. Үүнийг УИХ-ын гишүүд дараах байдлаар тайлбарлав.
ӨМЧЛӨХ: Монгол Улсын иргэн л газар өмчлөх эрхтэй, түүнийгээ хүссэн зоргоороо ашиглаж болно.
ЭЗЭМШИХ: Зөвхөн Монгол Улсын төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага л эзэмших эрхтэй байхаар шинэчилж байгаа.
АШИГЛАХ: Монголын болон гадаадын иргэн, байгууллага амьдран суух зориулалтаар авах боломжтой.
Хуулийг шинэчлэн сайжруулах үүрэг хүлээн ажиллаж байсан хүмүүсийн ахлагч нь ингэж тайлбарласан юм шүү. Энд хүрээд харийн хүн байтугай бурхан биеэрээ заларч гуйсан ч өгөхгүй, огтхон ч хуваахгүй, нүдний цөцгий мэт хямгадана гэдэг баримтлал алдагджээ. Сүүлийн 10 гаруй жил Газрын тухай хууль хэрэгжиж ирэхдээ гадаадын иргэн гэр бүлийн хамт амьдран суух зориулалтаар таван жил газар ашиглаж болно гэдэг заалттай явж. Тэр бүү хэл эхний таван жил нь дууссан бол тухайн газрыг ашиглах эрхээ дахиад таван жилээр сунгаж болно гэх заалт ч дагалддаг байгаа. Үүнийг шинэ хуулийн төсөлд өөрчлөөгүй хэмээн Б.Гарамгайбаатар гишүүн өөрийг нь дарамталж, сүрдүүлсэн, доромжилсон мессежнүүдээ дэлгэх үеэр хэлж байв. Эндээс нэг зүйлийг ойлгож болно. Гадаадынхан аль эрт ирээд, хагас жилээс урт хугацаагаар манай улсад суух эрхээ аваад, газар ашиглахаар таван жилийн эрхээ гаргуулчихсан байх нь. Тэр бүү хэл зарим нь өнөөдөр таван жилээр сунгах эрхээ хөөцөлдөж яваа аж. Түүнийг бид мэдэхгүй 10 жил чимээгүй амьдарч суугаад өнөөдөр л эрх баригчид хуульд гар хүрэх үеэр дуу нэгтэй босч ирлээ. Хэрэг гарч, сэжүүр үүсэхээр л ухаарч, сэхээрч, нэг хэсэг шуугилддаг зангийн маань илрэл ажээ.
Гэвч ингэж бодохын зуур өөр нэг шалтгаан байсныг сая саналаа. “Гадаадын иргэд газрыг 60 жилээр эзэмших нь. Тэр хугацаа нь дуусахаар дахиад 40 жилээр сунгах нь. Нэг ёсондоо гадаад иргэн 100 жилийн турш монголын газар нутгийн эзэн суух нь” гэдэг ойлголт л хүмүүсийг хамгийн хүчтэй түншив бололтой. Үнэхээр тийм заалт бий юү гэвэл үгүй. 18 дугаар зүйл Газар эзэмших эрхийн хугацааны тухай заалтууд нь: 18.1.Газар эзэмших эрхийн хугацаа 15-60 жил байна. 18.2.Газар эзэмших эрхийг сунгах хугацаа нэг удаад 40 жилээс илүүгүй байна. 18.3.Газар эзэмших эрхийн хугацааг холбогдох шатны Засаг даргын шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно гэжээ. Энэ гурван заалт гадаадын иргэдэд огтхон ч падлийгүй. Яагаад гэвэл хуулийг шинэчилж буй эрхэм гишүүний хэлснээр /хэрэв үнэн бол/ газар эзэмших эрх нь зөвхөн төрийн өмчит, төрийн оролцоотой аж ахуйн нэгжид л оногдохоос бус гадаадын байтугай монгол иргэнд ч олдохгүй эрх болгон өөрчилж буй юм. Монгол иргэнд зөвхөн өмчлөх, ашиглах эрх л оногдоно. Хоёр сонголттой. Харин хятад ба бусад орны иргэдэд ердөө газар ашиглах боломж бий. Ашиглана, огт ашиглахгүй гэх хоёр сонголттой.
Өнгөрсөн долоо хоногт иргэдийн эсэргүүцэл, жагсаал цуглаан хэд хэд товлогдсон байв. Ялангуяа баасан гараг нэлээд эрчимтэй өрнөх боломжтой нь Монголын Ардчилсан холбооны жагсаал байсан юм. Гэвч баасан гарагийн 10 цагт зуу гаруй иргэн газраа хамгаалахын төлөө, хуулийг эсэргүүцэхийн тулд цуглахад З.Энхболд даргын твиттерээс Н.Алтанхуяг сайдын хүсэлтээр хуулийн төслийг татсан гэдэг мэдээ дуулав. Ийнхүү хоосон зүйл эсэргүүцэж жагсах болсон тул түүнийгээ цуглаан гэж өөрчилж, улмаар уулзалт, хэлэлцүүлэг маягтай болгоод дуусгасан.
Гэхдээ хуулийн төсөл татлаа гээд бүх зүйл дуусчихдаггүй. Нэгэнт олон нийт газрын тухай хуульд байсан 10 жилээр гадаад иргэнд газар ашиглуулдаг буглааг илрүүлж, ойлгож мэдэв. Цаашид хуулийг батлуулахгүй гэж тэмцэх бус дээрх шиг чимээгүй багтаж орсон, одоо ч байгаа шударга бус, зүйд нийцэхгүй заалтыг хасуулж, хогноос цэвэрлэж, засахын төлөө жагсч болох юм. Жишээ нь, өмчлөх, эзэмших, ашиглах хэмээх эрхийнхээ хамрах хүрээг тодорхой болгож, чанд хууль батлах шаардлагатай.
Хуулийн 15.5 буюу “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг зөвхөн нээлттэй дуудлага худалдааны үндсэн дээр олгоно” гэдэг заалт нь өнөөх эзэмших эрх зөвхөн төрийн өмчит, эзэмшлийн аж ахуйн нэгжид л хамаатай гэх тайлбартай зөрж байна. 18.5-д “Газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал үргэлжлүүлэн эзэмшиж болно” гэснээс үзвэл хуулийн этгээд, байгууллагад олгох бус иргэнд л хамаатай болж таараад буй юм. Байгууллага, компани нас барна, нас барсан гэж зарлуулна, сураггүй болсонд тооцогдоно гэх ойлголт байхгүй шүү дээ. Энэ мэтээр хэлсэн, тайлбарласан зарчимдаа нийцүүлж, шударга хуультай болвол монголчууд сая газрын тухай сайн хуулийг дэмжинэ.
Б.Гарамгайбаатар гишүүн “Манай монголчууд гадаадад очоод тав, арван жилээр газар ашиглах эрх авдаггүй шүү дээ. Бусад оронд хаалттай байдаг. Тиймээс үүнийг хасах талаар ажлын хэсэг авч хэлэлцэнэ” хэмээх баярламаар үг хэлж байсан нь одоо ч чихэнд сонсдох шиг. Энэ бол олон улстай ижил зарчим баримтлах шударга ёс. Мөн монгол хүн бүр өмчлөлдөө ирэх 0.07 га газраа авч чадахгүй суухад гадаад иргэд Засаг даргатай тохиролцлоо л бол газар ашиглах нь шударга ёс уу гэж асуумаар. Цаашдаа гадаадын иргэдэд газар өгөх гэж буй бүх заалтыг хуулиас хасахын төлөө монголчууд тэмцвэл зохино.
Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл






















