ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
МАН-ын түшээд ОХУ-ын төрийн зочныг хүндэтгэсэнгүй
Манай оронд айлчилж байгаа ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболдтой өчигдөр хэлэлцээ хийхэд уг хэлэлцээрт оролцох ёстой байсан УИХ-ын гишүүн эрхэм түшээд өчнөөн олон минутаар хоцорч булайгаа дэлгэлээ.
УИХ-д МАН-аас сонгогдсон С.Бямбацогт, Д.Сарангэрэл, Д.Оюунхорол нар хэлэлцээ нэгэнт эхэлчихсэн хойно орж ирээд хүлцэл өчих ч үгүй хэнэггүй царайлан суудалдаа сууцгаалаа. Харин УИХ-ын дарга З.Энхболд тэдний өмнөөс хүндэт зочдоосоо уучлал гуйж харагдсан.
Монгол төр, УИХ, ер нь Монгол улсын хөгжил цэцэглэлийн эсрэг хэл амаа билүүдэж, эрх баригчдыг муу хэлэх, хэн нэгнийг огцруулах болбол нэг ч хүн үлдэлгүйгээр бараг л цагаасаа өмнө ирээд сууж байдаг МАН-ын эрхэм гишүүд умард их хөршийнхөө төрийн өндөр албан тушаалтныг үл хүндэтгэв үү, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолгүй байв уу, юутай ч бөөнөөрөө бойкотолж цаг хоцрон эсэргүүцлээ илэрхийллээ.
Тэднийгээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, нүдэнд нь сайн зүйл огт харагдахаа больж гагц шүүмжлэхийн одонд төрсөн С.Бямбацогт нь зохион байгуулалттайгаар дагуулан ийн хойш суусан бололтой.
Ee chaavaas daa, hairan ch mongol tur mini....Ene buzruudiig zailuulahsan.......
Манай оронд айлчилж байгаа ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболдтой өчигдөр хэлэлцээ хийхэд уг хэлэлцээрт оролцох ёстой байсан УИХ-ын гишүүн эрхэм түшээд өчнөөн олон минутаар хоцорч булайгаа дэлгэлээ. УИХ-д МАН-аас сонгогдсон С.Бямбацогт, Д.Сарангэрэл, Д.Оюунхорол нар хэлэлцээ нэгэнт эхэлчихсэн хойно орж ирээд хүлцэл өчих ч үгүй хэнэггүй царайлан суудалдаа сууцгаалаа. Харин УИХ-ын дарга З.Энхболд тэдний өмнөөс хүндэт зочдоосоо уучлал гуйж харагдсан.
Монгол төр, УИХ, ер нь Монгол улсын хөгжил цэцэглэлийн эсрэг хэл амаа билүүдэж, эрх баригчдыг муу хэлэх, хэн нэгнийг огцруулах болбол нэг ч хүн үлдэлгүйгээр бараг л цагаасаа өмнө ирээд сууж байдаг МАН-ын эрхэм гишүүд умард их хөршийнхөө төрийн өндөр албан тушаалтныг үл хүндэтгэв үү, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолгүй байв уу, юутай ч бөөнөөрөө бойкотолж цаг хоцрон эсэргүүцлээ илэрхийллээ.
Тэднийгээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, нүдэнд нь сайн зүйл огт харагдахаа больж гагц шүүмжлэхийн одонд төрсөн С.Бямбацогт нь зохион байгуулалттайгаар дагуулан ийн хойш суусан бололтой.
0 Сэтгэгдэл
2014.06.24






















