Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
АНУ-ын хөлбөмбөгч эмэгтэйг хүчирхийллийн хэргээр баривчиллаа
АНУ-ын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн хаалгач Хоуп Солог ахуйн хүчирхийллийн хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Түүнийг өөрийн эгч, хамаатныхаа бүсгүйг зодож хүч хэрэглэсэн гэж буруутгажээ. Өнгөрсөн 20-ны баасан гарагт энэ явдал Вашингтон мужийн Киркланд дахь гэрт нь болох үеэр Хоупын нөхөр америкийн хөлбөмбөгийн “Сэттл Сихоукс” багийн тоглогч Жеррами Стивенс бас байжээ. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн нэрийг хууль хяналтынхан болон хэвлэлийнхэн зарлаагүй байна.
“Гэрт нь том үдэшлэг болж байгаад нөхцөл байдал хяналтаас гарч маргаан үүссэн” гэж орон нутгийн The Seattle Times хэвлэл цагдаагийн дэслэгч Майк Мюррейгийн үгийг иш татсан байна. 32 настай тамирчин бүсгүй энэ сарын 26-ны өдөр Коннектикут мужийн Хартфорд хотноо Францын шигшээ багтай хийх нөхөрсөг тэмцээнд оролцох ёстой байсан юм.
Тамирчин бүсгүй ийм явдал болоогүй хэмээн няцааж байгаа гэнэ. Тэрээр даваа гарагт шүүхийн өмнө энэ бүхнээ тайлагнана.
АНУ-ын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн хаалгач Хоуп Солог ахуйн хүчирхийллийн хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Түүнийг өөрийн эгч, хамаатныхаа бүсгүйг зодож хүч хэрэглэсэн гэж буруутгажээ. Өнгөрсөн 20-ны баасан гарагт энэ явдал Вашингтон мужийн Киркланд дахь гэрт нь болох үеэр Хоупын нөхөр америкийн хөлбөмбөгийн “Сэттл Сихоукс” багийн тоглогч Жеррами Стивенс бас байжээ. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн нэрийг хууль хяналтынхан болон хэвлэлийнхэн зарлаагүй байна. “Гэрт нь том үдэшлэг болж байгаад нөхцөл байдал хяналтаас гарч маргаан үүссэн” гэж орон нутгийн The Seattle Times хэвлэл цагдаагийн дэслэгч Майк Мюррейгийн үгийг иш татсан байна. 32 настай тамирчин бүсгүй энэ сарын 26-ны өдөр Коннектикут мужийн Хартфорд хотноо Францын шигшээ багтай хийх нөхөрсөг тэмцээнд оролцох ёстой байсан юм.
Тамирчин бүсгүй ийм явдал болоогүй хэмээн няцааж байгаа гэнэ. Тэрээр даваа гарагт шүүхийн өмнө энэ бүхнээ тайлагнана.
0 Сэтгэгдэл




















