ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
В.И.МАТВИЕНКО: МОНГОЛ, ОРОСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ УЛАМ ХӨГЖҮҮЛЭХЭЭР АЙЛЧИЛЛАА
Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд хойд хөрш рүү урилга илгээж Оросын холбооны улсын холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенког айлчлахыг хүссэн нь өчигдөр биеллээ оллоо. Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан хатагтай В.И.Матвиенког УИХ-ын дэд дарга Л.Цог тэргүүтэй гишүүд угтан авсан юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд дарга түүнийг Чингисийн талбайд тосон авч мэндчиллээ. Зочид, төлөөлөгчид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлээд, дурсгалын зураг авахуулж айлчлалаа Төрийн ордонд эхлүүлсэн юм. Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатаж ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Холбооны Зөвлөлийн орлогч дарга, Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн дарга Умаханов Ильяс Магомед-Саламович, Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны нэгдүгээр орлогч дарга Джабаров Владимир Михайлович нарын Холбооны Зөвлөлийн 10 гишүүн, албаны бусад хүн багтжээ. Айлчлалын хүрээнд хоёр орны Хурлын дарга нар тэргүүтэй төлөөлөгчид хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийхээр ширээний хоёр талд суусан юм. Хатагтай В.И.Матвиенко “Юуны өмнө биднийг Монгол Улсад элэгсэг дотноор хүлээн авч буйд талархаж байна. Бид хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх үндэс суурь тавих зорилготой айлчилж буй” хэмээсэн юм. Мөн тэрээр Монгол Орос хоёр орны харилцааны түвшин өндөр байгаад бид сэтгэл хангалуун байдаг.
Сүүлийн үед манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд парламентын үүрэг оролцоо асар их болсон. Бид энэ айлчлалынхаа хүрээнд парламент хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхийг зорьж байна. Бидний айлчлалын зорилго хөрш монгол улстай холбоо харилцаагаа улам бэхжүүлж гүнзгийрүүлэхэд оршиж байгаа. Энэ талаар манай Ерөнхийлөгч В.Путин болон бид бүгдээрээ хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлье гэсэн юм.
Хатагтай Валентина Ивановна Матвиенко 2011 оны наймдугаар сард ОХУ-ын Холбооны Зөвлөлийн гишүүнээр, мөн оны есдүгээр сард Холбооны Зөвлөлийн даргаар сонгогджээ. Тэрээр 1949 онд Украинд төрсөн. 1972 онд Ленинградын Хими, эм зүйн дээд сургууль, 1985 онд ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны Академи, 1991 онд ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломат академийн Удирдах албан тушаалтны мэргэжил дээшлүүлэх сургалтыг тус тус төгсчээ. Тэрээр ажил хөдөлмөрийнхөө гарааг Залуучуудын байгууллагын ажилтнаас эхэлж, намын ажилд шилжин 1984-1986 онд Ленинград хотын Красногвардейск дүүргийн Намын хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1986-1989 онд Ленинград хотын Гүйцэтгэх захиргааны орлогч даргаар ажилласан түүхтэй. Мөн 1998-2003 онд ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогчоор томилогдож, нийгмийн асуудал хариуцан ажилласан аж. Улмаар 2003 оны гуравдугаар сарын 19-нд ОХУ-ын Баруун-хойд холбооны тойрогт Ерөнхийлөгчийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр, мөн оны аравдугаар сард Санкт-Петербург хотын Захирагчаар сонгогдсон. 2006 онд уг албан тушаалдаа хоёр дахь удаа томилогдож ажилласан байна.
ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенко Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Холбооны зөвлөлийн дарга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дамжууллаа. Шанхай хотноо болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын Төрийн тэргүүд өндөр хэмжээнд улс төрийн яриа хэлэлцээ өрнүүлснийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээндээ тэмдэглэжээ. Мөн тогтмол хийж буй уулзалтууд нь хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд шинэ түлхэц өгч байдгийг дурдсан ажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн хэмжээнд өргөн цар хүрээтэй, харилцан ашигтай хөгжиж буйг тэмдэглэв. Хамтарсан үйлдвэрүүд үр ашигтай ажиллаж, 2015 он хүртэл хэрэгжүүлэх Эдийн засгийн харилцааны баримт бичгүүд амжилттай хэрэгжиж байгааг мөн онцолсон юм.
Уулзалтаар визгүй зорхарилцан чуулах болон жижиг, дунд үйлдвэрлэл хамтран хөгжүүлэх, хамтарсан бизнес форум хийх талаар хөндсөн. Ойрын хугацаанд хоёр орны харилцааны түүхтэй холбоотой тэмдэглэлт хоёр үйл явдал тохионо. Наймдугаар сард Халхын голын ялалтын 75 жилийн ой, ирэх 2015 оны тавдугаар сард аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ой болох гэж буйг тэмдэглэн ярилцсан юм. Халх голын ялалтын ойд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг урьсан. Хэрэв боломжтой бол Улаанбаатар хотноо Монгол Улс, ОХУ, БНХАУ гэсэн хөрш гурван орны дээд хэмжээний уулзалт анх удаа хийж болохыг Ерөнхийлөгч дурдав.
УИХ-ын дарга З.Энхболд айлчилж буй төлөөлөгчидтэй хэлэлцээ хийсний дараа мэдээлэл өгсөн юм. Тэрээр хэлэлцээний үеэр хоёр орны улс төр, парламент хоорондын, худалдаа эдийн засгийн, соёл, шинжлэх ухааны боловсролын, дамжин өнгөрөх тээврийн тухай, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх цаашид авах арга хэмжээний тухай хөндсөн гэв. Түүнчлэн энэ оны наймдугаар сард болох “Халх гол”-ын ялалтын 75 жилийн ойг өндөр хэмжээний төлөөлөлтэй өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхэд хоёр тал хүчин чармайлт гаргахаа харилцан илэрхийлжээ. Энэ утгаараа тус хэлэлцээ нь Монгол Оросын хууль тогтоох дээд байгууллага төдийгүй хоёр орны харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн УИХ-ын дарга З.Энхболд дүгнэж байв. Мөн тэрээр ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлд Монгол Улсын Их хуралтай харилцах бүлэг бий болсон нь хоёр орны парламентын харилцааг шинэ түшинд хүргэж буйг онцоллоо. Хууль тогтоох байгууллага хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг цаашид хадгалах, уулзалт яриа хэлэлцээрээ идэвхжүүлэх нь манай хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой гэв.
Үүний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг хатагтай В.И.Матвиенкод бараалхаж стратегийн түншлэлийн асуудлаар санал солилцжээ. Мөн парламент дахь сөрөг хүчин МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй хүмүүс ч түүнд бараалхан уулзсан байна.
Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд хойд хөрш рүү урилга илгээж Оросын холбооны улсын холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенког айлчлахыг хүссэн нь өчигдөр биеллээ оллоо. Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан хатагтай В.И.Матвиенког УИХ-ын дэд дарга Л.Цог тэргүүтэй гишүүд угтан авсан юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд дарга түүнийг Чингисийн талбайд тосон авч мэндчиллээ. Зочид, төлөөлөгчид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлээд, дурсгалын зураг авахуулж айлчлалаа Төрийн ордонд эхлүүлсэн юм. Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатаж ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Холбооны Зөвлөлийн орлогч дарга, Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн дарга Умаханов Ильяс Магомед-Саламович, Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны нэгдүгээр орлогч дарга Джабаров Владимир Михайлович нарын Холбооны Зөвлөлийн 10 гишүүн, албаны бусад хүн багтжээ. Айлчлалын хүрээнд хоёр орны Хурлын дарга нар тэргүүтэй төлөөлөгчид хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийхээр ширээний хоёр талд суусан юм. Хатагтай В.И.Матвиенко “Юуны өмнө биднийг Монгол Улсад элэгсэг дотноор хүлээн авч буйд талархаж байна. Бид хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх үндэс суурь тавих зорилготой айлчилж буй” хэмээсэн юм. Мөн тэрээр Монгол Орос хоёр орны харилцааны түвшин өндөр байгаад бид сэтгэл хангалуун байдаг.
Сүүлийн үед манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд парламентын үүрэг оролцоо асар их болсон. Бид энэ айлчлалынхаа хүрээнд парламент хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхийг зорьж байна. Бидний айлчлалын зорилго хөрш монгол улстай холбоо харилцаагаа улам бэхжүүлж гүнзгийрүүлэхэд оршиж байгаа. Энэ талаар манай Ерөнхийлөгч В.Путин болон бид бүгдээрээ хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлье гэсэн юм.
Хатагтай Валентина Ивановна Матвиенко 2011 оны наймдугаар сард ОХУ-ын Холбооны Зөвлөлийн гишүүнээр, мөн оны есдүгээр сард Холбооны Зөвлөлийн даргаар сонгогджээ. Тэрээр 1949 онд Украинд төрсөн. 1972 онд Ленинградын Хими, эм зүйн дээд сургууль, 1985 онд ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны Академи, 1991 онд ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломат академийн Удирдах албан тушаалтны мэргэжил дээшлүүлэх сургалтыг тус тус төгсчээ. Тэрээр ажил хөдөлмөрийнхөө гарааг Залуучуудын байгууллагын ажилтнаас эхэлж, намын ажилд шилжин 1984-1986 онд Ленинград хотын Красногвардейск дүүргийн Намын хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1986-1989 онд Ленинград хотын Гүйцэтгэх захиргааны орлогч даргаар ажилласан түүхтэй. Мөн 1998-2003 онд ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогчоор томилогдож, нийгмийн асуудал хариуцан ажилласан аж. Улмаар 2003 оны гуравдугаар сарын 19-нд ОХУ-ын Баруун-хойд холбооны тойрогт Ерөнхийлөгчийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр, мөн оны аравдугаар сард Санкт-Петербург хотын Захирагчаар сонгогдсон. 2006 онд уг албан тушаалдаа хоёр дахь удаа томилогдож ажилласан байна. Ц.Элбэгдорж: Улаанбаатарт гурван орны дээд хэмжээний уулзалт хийж болно
ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенко Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Холбооны зөвлөлийн дарга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дамжууллаа. Шанхай хотноо болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын Төрийн тэргүүд өндөр хэмжээнд улс төрийн яриа хэлэлцээ өрнүүлснийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээндээ тэмдэглэжээ. Мөн тогтмол хийж буй уулзалтууд нь хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд шинэ түлхэц өгч байдгийг дурдсан ажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн хэмжээнд өргөн цар хүрээтэй, харилцан ашигтай хөгжиж буйг тэмдэглэв. Хамтарсан үйлдвэрүүд үр ашигтай ажиллаж, 2015 он хүртэл хэрэгжүүлэх Эдийн засгийн харилцааны баримт бичгүүд амжилттай хэрэгжиж байгааг мөн онцолсон юм.
Уулзалтаар визгүй зорхарилцан чуулах болон жижиг, дунд үйлдвэрлэл хамтран хөгжүүлэх, хамтарсан бизнес форум хийх талаар хөндсөн. Ойрын хугацаанд хоёр орны харилцааны түүхтэй холбоотой тэмдэглэлт хоёр үйл явдал тохионо. Наймдугаар сард Халхын голын ялалтын 75 жилийн ой, ирэх 2015 оны тавдугаар сард аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ой болох гэж буйг тэмдэглэн ярилцсан юм. Халх голын ялалтын ойд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг урьсан. Хэрэв боломжтой бол Улаанбаатар хотноо Монгол Улс, ОХУ, БНХАУ гэсэн хөрш гурван орны дээд хэмжээний уулзалт анх удаа хийж болохыг Ерөнхийлөгч дурдав.
З.Энхболд: “Халх гол”-ын ялалтын ойг өндөр хэмжээнд, өргөн хүрээнд тэмдэглэе
УИХ-ын дарга З.Энхболд айлчилж буй төлөөлөгчидтэй хэлэлцээ хийсний дараа мэдээлэл өгсөн юм. Тэрээр хэлэлцээний үеэр хоёр орны улс төр, парламент хоорондын, худалдаа эдийн засгийн, соёл, шинжлэх ухааны боловсролын, дамжин өнгөрөх тээврийн тухай, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх цаашид авах арга хэмжээний тухай хөндсөн гэв. Түүнчлэн энэ оны наймдугаар сард болох “Халх гол”-ын ялалтын 75 жилийн ойг өндөр хэмжээний төлөөлөлтэй өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхэд хоёр тал хүчин чармайлт гаргахаа харилцан илэрхийлжээ. Энэ утгаараа тус хэлэлцээ нь Монгол Оросын хууль тогтоох дээд байгууллага төдийгүй хоёр орны харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн УИХ-ын дарга З.Энхболд дүгнэж байв. Мөн тэрээр ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлд Монгол Улсын Их хуралтай харилцах бүлэг бий болсон нь хоёр орны парламентын харилцааг шинэ түшинд хүргэж буйг онцоллоо. Хууль тогтоох байгууллага хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг цаашид хадгалах, уулзалт яриа хэлэлцээрээ идэвхжүүлэх нь манай хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой гэв.
Үүний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг хатагтай В.И.Матвиенкод бараалхаж стратегийн түншлэлийн асуудлаар санал солилцжээ. Мөн парламент дахь сөрөг хүчин МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй хүмүүс ч түүнд бараалхан уулзсан байна.
Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл






















