Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
ГОЁ АХ
Хорин нас ч шүргээгүй охины хормойн явдал улс орны анхаарлын төвд орох нь хэвийн үзэгдэл мөн үү гэж Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс асууя. Дөрвөн сарын турш цагдан хоригдсон эмэгтэй эцэс сүүлд нь сайдтай энгэр зөрүүлсэн гэдгээ олонд илчилж, өөрийгөө золих нь эцэг хүний нүдэнд хэрхэн харагдсанд хариулаад өгөөч сайд аа. Эс бөгөөс улс орны түшээ, орон гэрийнхээ багана нь болсон сайд таныг хормойн явдалтай гэдэгт гүнээ итгэхэд би л хувьдаа бэлэн байна. Олны хандлагыг харвал бусад нь ч гэсэн бэлэн байгаа гэдэгт та харин бат итгэж болох юм шүү. Учир нь, зүгээр л иргэн Х.Тэмүүжин биш, Хууль зүйн сайд энэ хэрэгт орооцолдсон явдал нь улс орны хэмжээнд яригдаж байна. Эргээд харвал, энэ “гавьяа” чинь ганцхан Г.Сарангэрэлээр хэмжигдэхгүй, ард олныг талцуулан, хэрэлдүүлэх олон шалтгаан байсан гэдгийг ч дурдаж болохоор байна. Эцэст нь Хууль зүйн сайдын үнэлэмж ганцхан хоногийн дотор Г.Сарангэрэлийн хэлснээр ердөө л “сайн ах” болж хувирлаа.
“Гээндээ ч, гоондоо ч бий” гэдэгчлэн аль, алинд нь буруу байж болох ч ард түмний итгэлийг хүлээсэн нь бие хүн болж төлөвшөөгүй тэр охин бус та болж таарна. Тэгэхээр өнөөх “Цагдаа бол хүчний бус үйлчилгээний байгууллага” гэж хэлснийхээ дараагаар олон жил байгаагүй шинэчлэлийг зоригтойгоор эхлүүлж чадсан үйл хэрэг тань ор, дэвсгэрийн асуудлаас болж нуран унах замдаа орлоо хэмээн ойлгогдох болов. Өөрөөр хэлбэл, саад, бэрхшээл, эсэргүүцэл, эрх ашгийн сонирхол хөндсөн хуулийн салбарын шинэчлэлийг эхлүүлсэн Х.Тэмүүжин сайдын хамгийн том давах учиртай даваа нь “сайн ах” болж таарлаа. Товчхондоо, өөрийнхөө дайсныг өөрөө бий болгосон “сайн ах”-ыг өнөөдөр сайд хэмээн үнэлэх хүн хэд үлдсэн бэ. Тиймээс өнөөг хүртэл удаа дараа хугарсаар ирсэн түүний нэрээс Хууль зүйн сайд гэх хэргэм хэзээ мултран унаж болох талаар таамаг дэвшүүлээд үзье.

Хуурамч үрчлэлт

Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим санд 1187 дугаартай Л.Элдэв-Очир, Ш.Хишигжаргал нарын нэхэмжлэлтэй шүүх хурлын тогтоол байна. Хан-Уул дүүргийн шүүхээс хянан, хэлэлцсэн энэхүү хэрэг нь Х.Тэмүүжин хүүгээ үрчлүүлсэнтэй нягт холбоотой. Тодруулбал, 2012 оны хоёрдугаар сард тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн 15 настай хүүг тухайн үед Монгол Ул­саас Канад улсад суух элчин сай­дын зөвлөх “Эм-Си-Эс” груп­пийн дэд Ерөнхийлөгч Л.Эл­дэв-Очирт үрчлүүлсэн бай­даг. Гэвч дараа ондоо Х.Тэмүү­жин хүүг өөрийн нэ­рээр буцаан овоглосон юм.
Ха­рин энэ талаар нэхэмж­лэгч Л.Элдэв-Очир шүүхэд гар­гасан тайлбартаа “Би Ка­над улсад суух Элчин сай­дын зөвлөхөөр 2012 оны хоёр­дугаар сарын 17-нд томи­логд­сон. Энэ үед миний дот­ны найз Х.Тэмүүжин өө­рийн хүүгээ Канадын дунд сургуульд явуулахын тулд надад үрчлүүлье гэсэн. Най­зын­хаа хүү гэдэг утгаараа сурч боловсрох орчинг нь сайжруулж, визийн хөнгөлөлт болон сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл зэр­гийг нь харгалзан үзэж зөв­шөөр­сөн… Бидний үрчилж ав­сан хүү 16 нас хүрсэн. Тэр­бээр өөрөө эцэг, эхтэйгээ амьд­рахыг хүсэж байгаа” хэ­мээн тайлбарлажээ. Хувийн шинж­тэй асуудал байж болох ч Ашиг Сонирхлын тухай хуульд нийцэж байсан эсэх нь эргэлзээтэй. Өнөөдөр түү­нийг хүүгээ үрчлүүлж, хүн чана­раа доош хийсэн гэж хуулийн дагуу буруутгаагүй. Гэхдээ хүүгээ үрчлүүлэн байж гадаадад сургах боломж эрэлхийлсэн нь эцэг хүний хувьд байж болох зүйл үү, гэдэг нь тухайн үедээ олны бухимдлыг барж байв. Өөрийн нэрийг худалдаж, өрөөлд хүүгээ шилжүүлсэн энэ хэрэг өнөөдрийг хүрсэн ч мартагдсангүй. Цаашид ч мартагдах учиргүй гэдгийг ча­дал­тай аавын хүүхдүүд мэд­лэгээ зарж гадаадад гар­сан олон тохиолдол гэрчлэх биз. Үнэхээр чадахгүй нэг­нийг үсдэж чирээд ч ам­жилт олохгүй биз ээ. Энэ бол Тэмүүжин сайд нэрээ худалд­сан нэг дэх тохиолдол байв. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүү­жинтэй холбоотойгоор дэгдсэн дараагийн томоохон асуудлын нэг нь түүний охинтой холбогддог. Тод­руулбал, МУИС-д элсэн орох босго оноонд хүрээгүй түүний охин МУИС-ийн Хууль зүйн бакалаврын сургуулийн Хуу­лийн ангид суралцдаг. Энэ ангид орохын тулд нийгэм, математикийн хичээлээр доод талдаа 660 оноо авсан байх ёстой ч Х.Тэмүүжин сайдын охин математиктаа 464, нийгмийн тухай мэдлэгийн хичээлдээ 519 оноо авчээ. Гэхдээ босго оноондоо хүрээ­гүй ч сургуульд элсэж чадсан тохиолдол Х.Тэмүүжингийн охи­ноор хязгаарлагдаж бай­гаа хэрэг биш. Түүнээс гадна “шахааны” олон хүүхэд ч бий.

Яллах дүгнэлт

Х.Тэмүүжин сайдтай нэр холбогдсон Г.Сарангэрэлийн хэрэг хар тамхины хэргээс улбаатай. Тодруулбал, Улсын мөрдөн байцаах газраас “Баянгол дүүрэгт гарсан хар тамхины хэрэг буюу иргэн Х нарын дөрвөн охинд  хол­бог­дох, машин дотроо хар тамхи хэрэглэж байсан хэр­гийг шалгаж байна.  Про­курорын байгууллагаас хол­бог­дох зөвшөөрлийг авч утсан харилцаануудыг нь хя­нах явцад тухайн хэрэгт хол­богдогч иргэн С-ийн утсанд олон тооны холболтууд гарч ирсэн. Энэ холбогдсон дугааруудын нэг нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн утас байсан. Тухайн үед бид хар тамхины хэрэг гэдэг үүднээс шалгаж байснаас Х.Тэмүүжин сайдтай холбоотой гэж мэдээгүй. Улмаар их хурлын гишүүний халдашгүй байдал яригдах учир үүнээс цааш нарийвчлан шалгаагүй, орхисон. Зөвхөн Хууль зүйн сайдаас гадна хэд хэдэн хүн холбогдсон. Тиймээс гэрчийн мэдүүлэг авсан” хэмээн Х.Тэ­мүү­жин, Г.Сарангэрэл нарын далд холбоо ил болсон юм. Харин өнөөдрийн байдлаар Г.Сарангэрэл охиныг Монгол Улсын нэрийн өмнөөс ял­лахаар яллах дүгнэлт үйлдээд бай­на. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг зарсан, Т.Х нь биедээ хар тамхи авч  явсан, Г.С, Х.Г, Б.О, Б.Э нар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар олж авсан, хадгалсан борлуулсан зэрэг үндэслэлээр. Гэхдээ дөрвөн сарын турш хоригдсон тэдний өмнөөс Г.Сарангэрэл охин олны өмнө гарлаа. Хэсэг хүмүүст баалуулж, нэр хүндээ уландаа гишгэн байж хэлэхдээ тэрбээр “Мансууруулах бодис гэж юу байдгийг ч мэдэхгүй. Амьдралдаа хэрэглэж үзээгүй. Хэрэглэх ч үгүй” хэмээн хэлсэн. Үнэн эсэхийг нь хуулийн байгууллага шалгана. Тиймээс түүнийг бид яаран буруутгах үндэслэлгүй. Харин энэ асуудлын хүрээнд Х.Тэмүүжин сайдыг “яллаж” болно. Түүнд олгосон итгэл найдварыг алдаж, нэг охины хувь заяаг хүн харахын эцэсгүй болтол нь асуудлыг хүндрүүлсэн учраас түүнийг бид үнэхээр “яллах” үндэслэл бий. Учир нь өөрийнх нь охинтой чацуу шахуу охин  “Хар машинтай хүмүүс ирээд, хувь заяаг нь шийдчихэж магадгүй” гэсэн айдсаар ирээдүйгээ төсөөлж чадахгүй байна. Харин энэ зуур Х.Тэмүүжин өнөөдөр Хууль зүйн сайд бус зүгээр л “сайн ах”, “гоё ах” болж хувирсан байна. Тиймээс чимэг төдий болж хувирсан түүний сайд нэр хэдий удаан хадгалагдах бол. Лав л удахгүй байх.
Б.Ширнэн
0 Сэтгэгдэл
dembereltei baritsdag hen be chi.yadahnaa harj uzeed baigaa biz dee
Шинэчлэл гээчийг хийж байгаа л бол авгайгаа ч бас шинэчлэх хэрэгтэй биздээ.Тэмүүжинг битгий буруутга хүмүүсээ.
Huuli meddegui usan tenegee.Haritsuulah yumaa olov 00 chi.
NYAMDORJ DEMBEREL 2 TOI BARITSAH HEREGGUI.SAINIIG DUURIA.TEGEED CH SHINECHLEL GEJ GARSAN HUN UBGUCHUULIIN SHAR SEMJILDGIIG DUURAIGAAD BAIJ BOLOHGUI BUSUU
АН-ын болохоор нь асуудлыг нь хөөргөөд л,мушигин гуйвуулаад л, МАН-ынх болохоор нь дараад л энэ хэвлэлийнхэн ямар хоёр нүүртэй, тэнэг, улс төржих, намчирхах дуртай юм бэ. Тархи гэж эд нарт байдаг болов уу. Эсвэл гавлын яс нь хоосон усаар дүүрсэн юм болов уу.
Тэмүүжин хүүхдээ сургахын тулд хүнд үрчлүүлнэ үү яануу тэр ер нь хэнд хамаатай юм. Хүүхэд нь л боловсрол эзэмших нь гол зорилго штэ. Эмстэй садарлахын тухайд Монгол даяараа л тийм байга штэ. Дэлхийд ч гэсэн Клинтон,Саркози гээд хүүхэнтэй нэр холбогдсон ерөнхий сайд улс төрчдийн урт нэрсийн жагсаалт хөвөрнө.
Huuli meddegui usan tenegee.Haritsuulah yumaa olov 00 chi.
bie setgelee zasaj baij turd orj ireerei, odoo shalgaltandaa ynasan
nasand hyreegyi hyyhed sadar samyynd yryy tatjee,avgai awsan bol iah we, hediig awaad ,heden nua baih n hamaagyi,bas mash sain muur bagsh baisan baih, gancaar togtohgyi olon ohin garch ireh baih, bugd mungu nehne,
Их хурлын дарга байсан Дэмбрээл шар сэмжилчихээд, Нямдорж хоёр авгайтай байхад хэн ч юу ч хэлдэггүй л байсан биз дээ_
Manai tsagdaa yamar bohir yum be gedgiig humuus yuruusuu yarihgui yum
hudlaa duugui tsarailsan doodoh ni noiton *****...... er ni l mongoliin uls turchid end tendhiin hurgan darga nar bugd iim shdee..... bugded ni l nasand hureegui nali nali gesen butelteihen baaj chadahgui segsiisen ohid or hunjiliinh ni ajliig guitseegeed heden haltar tsaas avaad bj bgaa shde
Medegdsen ni Temka said bolohoos busad gishiid hugshin Demberelees avahuulaad bugd hormoin dontonguud shuu dee eh oronii tuluu bish er huniihee doodohiin tuluu humuus shuu dee Battcereg geed ehlene ...
Хамгийн их уншсан