Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫХОН БУХИМДАЖ БАЙНА
Монголын ардчилсан хол­бооныхон бухимдаж бай­на. Яагаад гэвэл улс төр, нийгэм, эдийн засаг, иргэ­дийн амьжиргаа өдөр ирэх тусам дордон, уруудаж байгаад эгэл жирийн иргэд, МоАХ-ны гишүүд дэмжигчид бухимдахаас ч өөр аргагүй. 25 жилийн өмнө тэд Монгол оронд ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэж явсан. Гэвч өнөөдөр улс оронд маань хэн нэгний хараа хяналтад орох аюул нүүрлээд буйг чихээ тагнаж, нүдээ аниад чимээгүй өнгөрүүлж боломгүй. МоАХ-гоор овоглодог олон хүн санаа бодлоо юуны төлөө чилээж, эмзэглэж буйг ярьж байна. Өчигдөр гэхэд Сонги­но­хайрхан дүүргийн Монго­лын Ардчилсан холбоо­ныхонтой МоАХ-ны дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулга уулзах­даа энэ талаар хөндөн ярилцаж, үзэл бодлоо хуваалцсан юм.
“МоАХ сэргэж, залуу­чуудаар хүрээгээ тэлж, идэвхтэй ажиллахгүй бол улс орон ямархуу байдалтай болсныг хүн болгон харж байгаа. Үндсэн хуулийн дор­дуулсан долоон өөрчлөлтөө дагаж, “давхар дээл”-тэй сайд нар засгийн эрхэнд суугаад юу хийж байгаа. МоАХ анх яаж нэгдэж байсан түүн шигээ одоо эвлэлдэж энэ бүх болохгүй, бүтэхгүйг зогсоох цаг нь болсон. Ардчилсан намын бусадтай хамтарч байгуулсан Засгийн газар буруу замаар яваад байгааг ойлгуулах нь МоАХ-ны үүрэг” гэж тэд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна.
МоАХ-ны шинэ залуу­чуудаас эхлээд ахмад буурал, анхны партизанууд энд ирж үгээ хүргэсэн халуун уулзалт боллоо. Тэд чухам ямар зүйл бодож, санаж явааг нь хүргэе.
-Ардчилсан холбооноос угшилтай Ардчилсан намын толгойд гарсан удирдлагуудын буруу үйл ажиллагааг засч залруулахгүй бол болохгүй нь. Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль зэргийг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн өөрчлөх гэж байгааг эсэргүүцэж байна.
-Өнөөдөр нэг талхыг хоёр айл хувааж авч байна. Одоогийн нөхцөл байдлыг дүгнэж ярилцах ээлжит бус Их хурлаа МоАХ хийх хэрэгтэй. Тэгээд ч болоогүй сүүлийн тав, зургаан жил АН Их хурлаа ч хуралдуулж, одоогийн удирдлагуудын ажлыг үнэлж, цэгнээгүй. Үндсэний зөвлөлдөх хорооны хуралаа ч хийхээ болилоо. Яагаад энэ алдаа оноогоо ярилцахгүй байгаа юм бэ.   
-Хэний, юуны төлөө бид тэм­цэж, ардчилсан нийгэмд шилж­сэн билээ. Гэтэл одоо улс орон ямар байдалтай бол­чихов. Бид энэ бүхэнд са­наа зовж байгаа учир дахин тэмц­лээ илэрхийлэх цаг болсон байна.
-Засгийн газраас оруулж ирсэн Газрын тухай, Ашигт малтмалын тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль олон нийтийн эрх ашигт нийцээгүй. Үндсэн хууль зөрчсөн, олигархиудыг дэмжсэн хуулийн төслүүд оруулж байгааг яагаад ч баталж, дэмжиж болохгүй. Монголчууд бидэнд энэ сайхан газар нутаг л бий. Гэтэл уулын ам, бэлчээр нэрээр ард түмний өмч болсон газрыг эрх мэдэлтнүүд нь хувьчилж авах гээд байна. Татвараа нуун дарагдуулсан С.Баярцогт нарын хүмүүс татварын өршөөл үзүүлнэ гэж яриад байна. Ер нь, АН сүүлийн үед үнэхээр болохоо байлаа. Цөөн хэдэн хүний алдаатай бодлогоор л явах боллоо. Тиймээс унтаа байдлаасаа гарах цаг болжээ.
-МоАХ-ноос АН гарсан юм. Харин АН-д Алтангадас гарч ирээд байна. Энэ байдлыг зогсоохын тулд Ардчилсан холбоо улам хүчтэй болж, залуу хойч үеэрээ “цус сэлбэх“ хэрэгтэй.
-Төмөр замын цариг, Газ­рын хууль гээд хуулиудыг наад­­мын үеэр батлуулах гээд байгаа гэнэ билээ. Тэр хуулиудыг яасан ч батлуулж болохгүй.
Энэ мэтчлэн Сонгино­хайрхан дүүргийн МоАХ-ны гишүүд, дэмжигчид үгээ хэлж, цаашдаа хэрхэх талаараа зөвлөлдсөн юм.
МоАХ-ны дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулга “Тусгаар тогтнолтой холбоотой “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийг та бүхэн үзсэн байх. Бээжингээс Монгол Улсыг удирдаж, хууль, тогтоомж нь гардаг болчихож. Ийм байдлыг зөв­шөөрч болохгүй учир зас­гаас гарч, “давхар дээл”-ээ тайлсан юм. Гуравхан сая хүн амтай Монгол Улсыг 25 жилд битгий хэл хоёрхон жилд өөрчилж, хөгжүүлэх бо­ломжтой.
2006 онд би МоАХ-ны дарга болсон. Тэгээд 2008 онд МоАХ-ноос ганцаараа сайд болсон. Тэгэхдээ тө­мөр замын бодлого, 100 мян­ган айлын орон сууцыг бат­луул­сан. Гэтэл хамтарсан за­саг бодсон санасан ажлыг маань хийлгээгүй. 2012 оны сонгуулийн дараа бай­гуу­лагдсан засаг ч мөн ялгаагүй бүх ажлыг минь унагааж, хэрэгжүүлээгүй. “Шинэ сум” төслийг гэхэд хоёрхон су­манд хэрэгжүүлээд дууссан. Ха­рилцаа холбоо, банкны асуудал, төмөр зам, эдийн засгийн өршөөлийн хууль, Ашигт малмтал, Газрын тухай гээд урд хөршийн эрх ашгийг хамгаалсан хуулиуд батлуулах гэж байна. Энэ бүхэнтэй МоАХ эвлэрэхгүй. Тийм ч болохоор МоАХ-ны даргын хувьд энэ байдалтай эвлэрэхгүй гээд засгаас гарсан. 20 жил биднийг Монголыг бодлогоор сулруулж байсан юм байна. Үүнийг эсэргүүцэж, ойлгуулж, зөв мэдээллийг олон нийтэд хүргэх нь МоАХ-ны гишүүд дэмжигчдийн үүрэг болоод байна” гэсэн юм. Сонгинохайрхан дүүргийн МоАХ-ны гишүүд дэмжигчид чадах хэмжээгээрээ улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө нэгдэн ажиллаж, байр сууриа бат хамгаалахаа илэрхийлэв.
Өнгөрсөн даваа га­рагт Хан-Уул дүүргийн МоАХ-ны­хон уулзалдсан бол өнөөдөр Чингэлтэй дүүргийнхэн уул­заж, ярилцах юм байна. Зөвхөн дүүргүүд гэлтгүй орон нутгийн ард иргэдээс МоАХ-ны дарга Х.Баттулгад хандсан мессэж тасрахгүй үүсээд байгаа нөхцөл байдалд бухимдаж буйгаа илэрхийлсээр байгаа гэнэ. Өнөөгийн ардчилсан, чөлөөт нийгмийг цогцлоохын төлөө тэмцэж, зүтгэж ирсэн тэд үйл ажиллагаагаа сэргээж, болохгүй, бүтэхгүй бүхний эсрэг зогсохоор санаа нэгдэж эхлээд байгаа юм.
Л.Номин
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан