Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
А.Сүхбат, Г.Өсөхбаяр дархан аваргын цол тэмдгээ өнөөдөр гардана
УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн нарын санаачилснаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу дархан аварга цолтон хоёроор нэмэгдсэн. Шинэ хуулиар дархан аварга болсон аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар өнөөдөр цол тэмдгээ гардахаар болсон гэнэ.
Шинэ хуулинд улсын далай аварга цол байхгүй болж “Баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын аварга цол олгож, улмаар арав давж түрүүлбэл улсын даян аварга цол олгох, мөн найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд улсын арслан, улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол улсын аварга цол олгох”-оор заасан билээ.
Энэ дагуу улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ аварга, гарьд Б.Гантогтох арслан цолтой болж байгаа бөгөөд өнөөдөр А.Сүхбат, Г.Өсөхбаяр нартай хамт цол тэмдгээ гардах сурагтай байна.
А.Сүхбат аварга наадмаас өмнө дархан аварга цолоо авбал энэ жилийн наадамд зодоглоно гэж ам гарсан. Тиймээс түүний дархан аварга цолтойгоор наадмын дэвжээнээ дэвэхийг наадамчин олон харах нь бололтой.
УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн нарын санаачилснаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу дархан аварга цолтон хоёроор нэмэгдсэн. Шинэ хуулиар дархан аварга болсон аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар өнөөдөр цол тэмдгээ гардахаар болсон гэнэ. Шинэ хуулинд улсын далай аварга цол байхгүй болж “Баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын аварга цол олгож, улмаар арав давж түрүүлбэл улсын даян аварга цол олгох, мөн найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд улсын арслан, улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол улсын аварга цол олгох”-оор заасан билээ.
Энэ дагуу улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ аварга, гарьд Б.Гантогтох арслан цолтой болж байгаа бөгөөд өнөөдөр А.Сүхбат, Г.Өсөхбаяр нартай хамт цол тэмдгээ гардах сурагтай байна.
А.Сүхбат аварга наадмаас өмнө дархан аварга цолоо авбал энэ жилийн наадамд зодоглоно гэж ам гарсан. Тиймээс түүний дархан аварга цолтойгоор наадмын дэвжээнээ дэвэхийг наадамчин олон харах нь бололтой.
0 Сэтгэгдэл




















