Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
Сколари: Германчуудын ур чадварыг хүндэлье
Германд 7:1-ээр хожигдсон нь Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Сколаригийн хувьд амьдралынх нь хамгийн хүнд өдөр байлаа хэмээн тоглолтын дараах хэвлэлийн хурлын үеэр ярьжээ. Тэрээр энэ том ялагдлын хариуцлагыг бүрэн өөртөө хүлээнэ гэдгээ мэдэгдэхдээ “Намайг одоо 7:1-ээр ялагдсан дасгалжуулагч гэж л дурсч байх биз ээ. Гэхдээ энэ ажлыг авахдаа л ийм эрсдэлтэй тулгарч болзошгүй гэдгээ би мэдэж байсан. Багийн бүрэлдэхүүн, тактик гээд бүгдийг би л сонгосон. Энэ миний сонголт байсан. Тиймээс би хариуцлагаа хүлээнэ” гэжээ. Тэрээр Бразилийн 200 сая хөгжөөн дэмжигчийн урмыг хугалсан ялагдалдаа өршөөл эрэхдээ “Бразилийн ард түмнээс бидний энэ тоглолтыг уучлаач гэж хүсье. Бид финальд хүрэх боломжгүй болсон ч гэлээ гуравдугаар байрын төлөө хичээх болно. Бидэнд ядаж нэг зүтгэх зүйл үлдсэн шүү дээ” гэсэн байна.

Тэрээр тоглолтын тухайд дүгнэлт хийхдээ “Бид чадах бүхнээ хийсэн. Бид агуу Германы багтай тоглолоо. Бид тэдний эсрэг хариу үйлдэл хийж чадахгүй байсаар дууслаа. Юу болоод өнгөрснийг германчууд ч өөрсдөө тайлбарлаж чадахгүй байх. Учир нь, энэ тэдний чадварт байгаа юм. Тэдний ур чадварыг хүндлэх хэрэгтэй” хэмээн өрсөлдөгчөө үнэлжээ.
Дасгалжуулагч Сколаригаас гадна багийн ахлагч Дэвид Луйс ч баг хамт олноосоо, хөгжөөн дэмжигчдээсээ уучлал гуйж мэдэгдэл хийсэн юм. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх зохион байгуулагдсанаас хойш тасралтгүй оролцож, хөлбөмбөгийн эх орон болтлоо энэ спортыг хөгжүүлж чадсан бразильчууд 1920 онд Уругвайд 6:0-оор хожигдсон гунигт түүхээ давтлаа. Гэхдээ 1938 оноос хойш Бразиль хагас шигшээд ялагдсан анхны тохиолдол нь энэ болж байна.
uhamsartai jum bna aa,manai darga nar ulger jishee avtugai

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2014.07.09