Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Хурдан азарганууд барианд орлоо

Тулгар төрийн 2223, Их монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой,  Үндэсний Их баяр наадмын  хурдан азарганууд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын  223 шандаст  хүлгээс Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даваахүүгийн Баянбатын хонгор  түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлэн наадамчин олноо баясгалаа.

Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун, гуравт Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын уугуул Эрдэнэ-Очирын Тамирын хүрэн халзан, дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Содномцэрэнгийн Цэмбэлийн зээрд, айргийн тавд Завхан аймгийн уугуул Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат Бадамын Оргилын оодон халтар тус тус хурдалж торгон жолоогоо өргүүллээ.












0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан