Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
БНХАУ-ын даргын айлчлалын хүрээнд 30 гаруй баримт бичигт гарын үсэг зурна

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолуныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жинпин манай улсад айлчлах гэж байгаатай холбогдуулан хоёр улсын хоорондох бизнесийн асуудлыг ярилцлаа. БНХАУ-ын дарга Монгол Улсад 11 жилийн дараа айлчлах нь түүхэн ач холбогдолтой, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бизнес эрхлэгчид ихээхэн ач холбогдол өгч байгааг Монгол-Хятадын бизнесийн зөвлөлийн даргын хувьд С.Бямбацогт онцлов. Мөн айлчлалыг үр дүнтэй болгох, улс орондоо хэрэгтэй шийдвэрүүд гаргуулах талаар УИХ дахь МАН-ын бүлэг анхааран дэмжиж ажиллахаа дурдав.
БНХАУ-ын дарга Ши Жинпиний айлчлалын хүрээнд 30 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар талууд бэлтгэж байгаа аж. Эдгээрийн 50 гаруй хувь нь худалдаа, эдийн засгийн баримт бичгүүд байгааг энэ үеэр талууд ярилцлаа.

Монгол-Хятадын бизнесийн зөвлөлд хоёр улстай худалдаа хийдэг бүхий л салбарын бизнес эрхлэгчид багтдаг байна. Тиймээс айлчлалын хүрээнд яригдах асуудлын талаар зарим саналуудыг оруулахаар тохиролцлоо.

С.Бямбацогт нь Монгол-Хятадын бизнесийн зөвлөлийн даргын сонгуульт ажилтан юм байна. Уг уулзалтад Монгол-Хятадын бизнесийн зөвлөлийн дэд дарга, MCS группын дэд ерөнхийлөгч н.Энхтүвшин, "Барс" группын захирал Ч.Амарбаатар нар оролцлоо.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан