Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Улсын гарьд Ш.Жаргалсайханд хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэсэн Завхан аймгийн Идэр сумын харъяат улсын гарьд Ш.Жаргалсайханыг өрөөндөө хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Г.Баярсайхан гишүүн шинэ төрсөн гарьдад алд цэнхэр хадаг, мөнгөн аяга өргөн барилаа. Тэрээр “Олон жил амжилттай сайн барилдаж, энэ жилийн баяр наадмаар өндөр амжилт үзүүлж, улсын гарьд цол хүртсэнд баяр хүргэж байна. Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүний хувьд дүүргийнхээ цагдаагийн албан хаагчид хүндэтгэл үзүүлж баяр хүргэж байгаадаа таатай байна. Цаашид улам сайн барилдахын ерөөл дэвшүүлье” гэв.

Гарьд Ш.Жаргалсайхан нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ажилладаг, цагдаагийн ахмад цолтой нэгэн. Иймд дүүргийнхээ цагдаагийн албан хаагч, спортын өндөр амжилт гаргасан бөхөд Г.Баярсайхан гишүүн ийнхүү хүндэтгэл үзүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан