ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Н.Алтанхуяг АТГ-ын ажлыг “хийлгэхгүй нь”
Төрийн албанд ажиллаж буй хэн гуай ч ард түмнээс олгосон эрхийг бусдаас илүүд тооцож, давуу боломжоо хувьдаа урвуулан ашиглаж болохгүй. Эс бөгөөс Монгол Улсын хүчин төгөлдөр хуулийн дагуу хариуцлагад татагдана. Яг ийм зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө найман жилийн тэртээ Авлигатай тэмцэх газар байгуулсан нь ардчилсан монголчуудын шударга ёсны талаарх хэвшмэл ойлголтыг цочроох олон үйл явдал дагуулсан нь өнөө ч үргэлжилсээр.
Хамгийн сүүлд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхэд 2014250001748 дугаартай хэрэг үүсгэсэн нь Засгийн газрыг донсолгов. Долдугаар сарын 31-нд Л.Гансүхийг баривчлан саатуулснаар олны дунд шуугиан тарьсан уг хэрэг үнэндээ дөрөвдүгээр сарын 24-нд эхэлсэн аж.
Хэргийн гол учиг нь хэзээнээс хойш сэрдэгдээд байсан “Нүүрс” хөтөлбөр. Авлигатай тэмцэх газрынхны мэдээлсэн баримтын сэжмээс харвал улсын төсөвт 17 тэрбум төгрөгийн хохирол учруулж, хувьдаа завшсан гэнэ. Юун түрүүнд Л.Гансүх нь өөрийн туслах байсан Н.Даваахүү, Л.Эрдэнэбулган, эхнэрийнхээ төрсөн дүүгийн охин Б.Мөнгөнтуяа, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Төмөрбаатар болон Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа, туслах М.Тулга нарын зургаан хүнтэй хамтарч хувийн аж ахуйн нэгж байгуулсан аж. Уг байгууллага “Нүүрс” хөтөлбөрт ажиллуулжээ. Товчхондоо, Авлигатай тэмцэх газрын “үмхдэг” хамгийн гол өгөөшийг Л.Гансүх зургаан нөхрийнхөө хамт үйлдсэн гэнэ. Нэгдүгээрт, тэдний байгууллага Багануурын уурхайгаас нэг тонн нүүрс 27 500 төгрөгөөр аваад иргэдэд 80 мянган төгрөг болгож заржээ. Энэ нь, 14.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай. Хоёрдугаарт, Засгийн газраас 854 сая төгрөгийн нөхөн төлбөр гаргуулжээ.
Гуравдугаарт, Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төсвийн тусгай сангийн хөрөнгөөс 1.5 тэрбум төгрөгийг банкаар дамжуулан авсан байна. Авлигатай тэмцэх газрын албан ёсны мэдэгдэлд “Дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдож...” гэж дурдсан нь Л.Гансүхийг цагдан хорих шалтгаан болсон аж. Сар гаруйхны өмнө Л.Гансүх хил даван одоход “Оргон зайллаа, Эрэн сурвалжилж эхэллээ” гэхчлэн шуугихад “Нүүрс” хөтөлбөр асуудал дагуулжээ гэдэг нь ойлгомжтой болсон. Гэвч сенсаац намжаагүй байхад “хэргийн эзэн” эх орондоо эргэж ирээд “Би эмчилгээ хийлгэсэн юм аа, оргож зайлаагүй. Удахгүй энэ талаар албан ёсоор мэдээлэл өгье” гэсэн нь олон эргэлзээг зөөлрүүлсэн. Магадгүй түүнийг АТГ-аас хэргийн талаар дэлгэхгүй байхыг сануулсан байх ч магадлалтай, эсвэл Л.Гансүх энэ бүгдийг монголчууд мартчихаасай гээд залбирч ч байсныг үгүйсгэхгүй. Юутай ч тэр бүх зүйлийн үнэн мөнийг хэн бүгдэд ойлгомжтойгоор тайлбарлаж өгөхгүй байсаар саатуулагдлаа.
АТГ-аас Л.Гансүхийг нэгэнт буруутгаж, шүүх хурлаар оруулж гэм бурууг нь тогтоолгохын төлөө ажиллах нь дамжиггүй. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3, 1661 дүгээр зүйлийн 1661.2-т заасан хүнд, онц хүнд гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ял сонсгон, яллагдагчаар татаж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 671-1, 671-2, 671-3, 671-4 дүгээр захирамжаар Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг таслан сэргийлж, цагдан хорьсон гэж тайлбарлажээ.
Хэрэг ийнхүү шалгагдаж байтал Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл гаргаж, зөвлөхөө эргэхээр хориход “зочилсон” нь хуулиа зөрчиж, АТГ-ын хараанд өртөх шалтгаан болов. Тэрээр ахлах зөвлөх нь хоригдсоноос хоёр хоногийн дараа АТГ-ын удирдлагаас уулзах зөвшөөрөл хүсчээ. Түүнд нь мөрдөн байцаагч, комиссар Д.Золжаргал зөвшөөрөх боломжгүй хэмээн хариу илгээсэн гэнэ. Гэсэн ч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, ЗГ-ын гишүүн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар яллагдагч Л.Гансүхтэй уулзаад гарсан. Уг үйлдлийг АТГ-ын ажилтан видео бичлэгээр баримтжуулан олон нийтэд дэлгэсэн юм. Улмаар Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нар хэд хэдэн үндэслэлээр хууль зөрчсөн болж таарлаа. Тодруулбал, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах шийдвэрийг биелүүлэх тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг зөрчсөн. Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн 2013 оны дөрөвдүгээр 3-ны өдрийн А/75 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Баривчлах, цагдан хорих байрны дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчсөн байна. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэдгийг АТГ-аас хэлж буй юм.
Ерөнхий сайд Л.Гансүхтэй уулзъя гэж асуусан, түүнд хариу илгээсэн, хорих байранд ороод уулзсан нь бүгдээрээ долдугаар сарын 31-нд, нэг өдөр болсон. Мөн тэр өдөр Засгийн газрын нэрийн өмнөөс Н.Алтанхуяг албан ёсны мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд “Шинэчлэлийн Засгийн газар гэр хорооллын иргэдээ хямд өртөгтэй нүүрсээр хангах зорилгоор “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжсэний үр дүнд өмнө нь нэг тонн нүүрс 200 мянган төгрөгөөр авдаг байсныг 80 мянга болгож, бага дунд орлоготой олон мянган өрхийн амьдралд бодитоор нөлөөлж, иргэдийн талархал хүлээсэн... Гэтэл ард иргэдэд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжсэн “Нүүрс” хөтөлбөрийг зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна” гэжээ. Товчхондоо, Авлигатай тэмцэх газар ажил хийлгэхгүй байна гэдгээ л давтаж.
“Нүүрс” хөтөлбөр гурван үе шаттай. 2008-2020 он хүртэл үргэлжлэхдээ Монгол Улсыг хэд хэдэн бүсээр хувааж нүүрсний нийлүүлэлтийг жигд сайжруулах, түүнийг дагаад эрчим хүч, түлш шатахууны үйлдвэрлэлийг өргөтгөх, олон бүтээн байгуулалт өрнүүлэх зорилт тавьсан. Гэвч энэ нь өнөөдрийг хүртэл цаасан дээрх тоо, төсөөлөл, тооцоолол хэвээр. Шахмал түлш боловсруулах төсөл нь эхнээсээ дампуурах жишээтэй. Тэгээд ч улсын нийслэл Улаанбаатарт 200 орчим нүүрсний цэгээр нийт 200 гаруй тонн нүүрс Багануурын уурхайгаас нийлүүлсэн. Гэр хорооллын иргэд нүүрсний үнийг, чанарыг, илч дулааныг Ерөнхий сайдаас илүү мэдэх нь тодорхой. Түүний хэлсэн шиг Багануурын нүүрс тонн нь 200 мянган төгрөг хүрдэггүй. Хамгийн үнэтэй Алагтолгойн нүүрс л ийм үнэд дөхөх бол Налайхын нүүрс 100 орчим мянга. Адагт нь Багануурын нүүрс тонн бүр нь 80 мянган төгрөгийн ханштай байдаг аж. Нэг портер Багануурын нүүрс л 100 мянган төгрөг хүрвэл үнэтэйд тооцогдоно. Тэгэхээр эрхэм сайд эсрэг мэдэгдэлдээ “Бид гарч ирээд 200 мянгын нүүрсийг 80 мянга болгосон шүү” гэж дурдсан нь өмнөх Засгийн үед “Талх 300 төгрөг” гээд хээв нэг хэлж суусан дэд сайдын түүхийг давтах шиг санагдана.
АТГ-ынхан Л.Гансүхийг хорьсон, хамтрагчаар ажилласан байх магадлалтай зургаан хүнийг шалгаж буй. Түүний араас Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нар өөрсдийн баталсан хуулиа зөрчиж, бие даасан, хараат бус байдалд халдаж, мөрдөн шалгах, цагдан сэргийлэх ажилд оролцсон гэдгээр буруутгаж, мэдүүлэг авна гэдгээ ч илэрхийлсэн. Харин цаашид Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, түүний босс асан Эдийн засгийн сайд Н.Батбаяр нараар шалгах, хэрэг үүсгэх ажил үргэлжилж тун магадгүй. Бодлого тодорхойлох үүрэгтэй атлаа зам бариад гүйгээд байгааг улстөрчид гэлтгүй энгийн иргэд ч шүүмжилдэг. Түүний ард ямар нэг “но” бий гэх хардлага олон хүний нүднээс харагддаг. Н.Батбаяр, Н.Алтанхуяг нар Замын-Үүдэд нэг км автозамыг дунджаар гурван тэрбум төгрөгөөр барих шийдвэр гаргасан гэж буруутгасан. 20 тэрбумаар хангалттай гүйцэтгэх замын төсвийг зориуд 33 тэрбумаар баталлаа гэж иргэний нийгмийн байгууллагуудын “Их Монгол нэгдэл”-ээс буруутгаж АТГ-т шалгуулахаар хандсан нь сар гаруйн өмнө юм. Түүнчлэн Халзан Бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай замыг 19.4 тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлж 40 хувьд хүргэсэн. Гэвч гүйцэтгэгч компани хямралаас болж цуцлагдахад 2012 онд үлдсэн 60 хувийн төсвийг 37.2 тэрбум хэмээн тооцож баталжээ. Шинэ гүйцэтгэгч “Мон-Роуд” компани дээрх төсвийг зөвшөөрсөн хэрнээ удалгүй Засгийн газраар тогтоол гаргуулж өнөөх төсвөө 46 тэрбум төгрөг болгож батлуулсан гэнэ. Энэ бүгдийн ард замын ажилтай зайгүй “наалдсан” хөгжлийн яам, сайд Н.Батбаяр, болон бусад удирдлага, Ерөнхий сайд Н.Алтанхуяг холбогдох нь тодорхой болох шив.
iim hun er said bolchidpog bid mon haranhui uma
Төрийн албанд ажиллаж буй хэн гуай ч ард түмнээс олгосон эрхийг бусдаас илүүд тооцож, давуу боломжоо хувьдаа урвуулан ашиглаж болохгүй. Эс бөгөөс Монгол Улсын хүчин төгөлдөр хуулийн дагуу хариуцлагад татагдана. Яг ийм зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө найман жилийн тэртээ Авлигатай тэмцэх газар байгуулсан нь ардчилсан монголчуудын шударга ёсны талаарх хэвшмэл ойлголтыг цочроох олон үйл явдал дагуулсан нь өнөө ч үргэлжилсээр. Хамгийн сүүлд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхэд 2014250001748 дугаартай хэрэг үүсгэсэн нь Засгийн газрыг донсолгов. Долдугаар сарын 31-нд Л.Гансүхийг баривчлан саатуулснаар олны дунд шуугиан тарьсан уг хэрэг үнэндээ дөрөвдүгээр сарын 24-нд эхэлсэн аж.
Гэмт хэрэг №: 2014250001748 /Л.Гансүх/
Хэргийн гол учиг нь хэзээнээс хойш сэрдэгдээд байсан “Нүүрс” хөтөлбөр. Авлигатай тэмцэх газрынхны мэдээлсэн баримтын сэжмээс харвал улсын төсөвт 17 тэрбум төгрөгийн хохирол учруулж, хувьдаа завшсан гэнэ. Юун түрүүнд Л.Гансүх нь өөрийн туслах байсан Н.Даваахүү, Л.Эрдэнэбулган, эхнэрийнхээ төрсөн дүүгийн охин Б.Мөнгөнтуяа, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Төмөрбаатар болон Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа, туслах М.Тулга нарын зургаан хүнтэй хамтарч хувийн аж ахуйн нэгж байгуулсан аж. Уг байгууллага “Нүүрс” хөтөлбөрт ажиллуулжээ. Товчхондоо, Авлигатай тэмцэх газрын “үмхдэг” хамгийн гол өгөөшийг Л.Гансүх зургаан нөхрийнхөө хамт үйлдсэн гэнэ. Нэгдүгээрт, тэдний байгууллага Багануурын уурхайгаас нэг тонн нүүрс 27 500 төгрөгөөр аваад иргэдэд 80 мянган төгрөг болгож заржээ. Энэ нь, 14.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай. Хоёрдугаарт, Засгийн газраас 854 сая төгрөгийн нөхөн төлбөр гаргуулжээ.
Гуравдугаарт, Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төсвийн тусгай сангийн хөрөнгөөс 1.5 тэрбум төгрөгийг банкаар дамжуулан авсан байна. Авлигатай тэмцэх газрын албан ёсны мэдэгдэлд “Дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдож...” гэж дурдсан нь Л.Гансүхийг цагдан хорих шалтгаан болсон аж. Сар гаруйхны өмнө Л.Гансүх хил даван одоход “Оргон зайллаа, Эрэн сурвалжилж эхэллээ” гэхчлэн шуугихад “Нүүрс” хөтөлбөр асуудал дагуулжээ гэдэг нь ойлгомжтой болсон. Гэвч сенсаац намжаагүй байхад “хэргийн эзэн” эх орондоо эргэж ирээд “Би эмчилгээ хийлгэсэн юм аа, оргож зайлаагүй. Удахгүй энэ талаар албан ёсоор мэдээлэл өгье” гэсэн нь олон эргэлзээг зөөлрүүлсэн. Магадгүй түүнийг АТГ-аас хэргийн талаар дэлгэхгүй байхыг сануулсан байх ч магадлалтай, эсвэл Л.Гансүх энэ бүгдийг монголчууд мартчихаасай гээд залбирч ч байсныг үгүйсгэхгүй. Юутай ч тэр бүх зүйлийн үнэн мөнийг хэн бүгдэд ойлгомжтойгоор тайлбарлаж өгөхгүй байсаар саатуулагдлаа.
АТГ-аас Л.Гансүхийг нэгэнт буруутгаж, шүүх хурлаар оруулж гэм бурууг нь тогтоолгохын төлөө ажиллах нь дамжиггүй. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3, 1661 дүгээр зүйлийн 1661.2-т заасан хүнд, онц хүнд гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ял сонсгон, яллагдагчаар татаж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 671-1, 671-2, 671-3, 671-4 дүгээр захирамжаар Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг таслан сэргийлж, цагдан хорьсон гэж тайлбарлажээ.
Ерөнхий сайд Хууль зүйн сайдыг чирсэн нь
Хэрэг ийнхүү шалгагдаж байтал Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл гаргаж, зөвлөхөө эргэхээр хориход “зочилсон” нь хуулиа зөрчиж, АТГ-ын хараанд өртөх шалтгаан болов. Тэрээр ахлах зөвлөх нь хоригдсоноос хоёр хоногийн дараа АТГ-ын удирдлагаас уулзах зөвшөөрөл хүсчээ. Түүнд нь мөрдөн байцаагч, комиссар Д.Золжаргал зөвшөөрөх боломжгүй хэмээн хариу илгээсэн гэнэ. Гэсэн ч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, ЗГ-ын гишүүн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар яллагдагч Л.Гансүхтэй уулзаад гарсан. Уг үйлдлийг АТГ-ын ажилтан видео бичлэгээр баримтжуулан олон нийтэд дэлгэсэн юм. Улмаар Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нар хэд хэдэн үндэслэлээр хууль зөрчсөн болж таарлаа. Тодруулбал, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах шийдвэрийг биелүүлэх тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг зөрчсөн. Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн 2013 оны дөрөвдүгээр 3-ны өдрийн А/75 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Баривчлах, цагдан хорих байрны дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчсөн байна. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэдгийг АТГ-аас хэлж буй юм.
Ерөнхий сайд Л.Гансүхтэй уулзъя гэж асуусан, түүнд хариу илгээсэн, хорих байранд ороод уулзсан нь бүгдээрээ долдугаар сарын 31-нд, нэг өдөр болсон. Мөн тэр өдөр Засгийн газрын нэрийн өмнөөс Н.Алтанхуяг албан ёсны мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд “Шинэчлэлийн Засгийн газар гэр хорооллын иргэдээ хямд өртөгтэй нүүрсээр хангах зорилгоор “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжсэний үр дүнд өмнө нь нэг тонн нүүрс 200 мянган төгрөгөөр авдаг байсныг 80 мянга болгож, бага дунд орлоготой олон мянган өрхийн амьдралд бодитоор нөлөөлж, иргэдийн талархал хүлээсэн... Гэтэл ард иргэдэд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжсэн “Нүүрс” хөтөлбөрийг зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна” гэжээ. Товчхондоо, Авлигатай тэмцэх газар ажил хийлгэхгүй байна гэдгээ л давтаж.
“Нүүрс” хөтөлбөр гурван үе шаттай. 2008-2020 он хүртэл үргэлжлэхдээ Монгол Улсыг хэд хэдэн бүсээр хувааж нүүрсний нийлүүлэлтийг жигд сайжруулах, түүнийг дагаад эрчим хүч, түлш шатахууны үйлдвэрлэлийг өргөтгөх, олон бүтээн байгуулалт өрнүүлэх зорилт тавьсан. Гэвч энэ нь өнөөдрийг хүртэл цаасан дээрх тоо, төсөөлөл, тооцоолол хэвээр. Шахмал түлш боловсруулах төсөл нь эхнээсээ дампуурах жишээтэй. Тэгээд ч улсын нийслэл Улаанбаатарт 200 орчим нүүрсний цэгээр нийт 200 гаруй тонн нүүрс Багануурын уурхайгаас нийлүүлсэн. Гэр хорооллын иргэд нүүрсний үнийг, чанарыг, илч дулааныг Ерөнхий сайдаас илүү мэдэх нь тодорхой. Түүний хэлсэн шиг Багануурын нүүрс тонн нь 200 мянган төгрөг хүрдэггүй. Хамгийн үнэтэй Алагтолгойн нүүрс л ийм үнэд дөхөх бол Налайхын нүүрс 100 орчим мянга. Адагт нь Багануурын нүүрс тонн бүр нь 80 мянган төгрөгийн ханштай байдаг аж. Нэг портер Багануурын нүүрс л 100 мянган төгрөг хүрвэл үнэтэйд тооцогдоно. Тэгэхээр эрхэм сайд эсрэг мэдэгдэлдээ “Бид гарч ирээд 200 мянгын нүүрсийг 80 мянга болгосон шүү” гэж дурдсан нь өмнөх Засгийн үед “Талх 300 төгрөг” гээд хээв нэг хэлж суусан дэд сайдын түүхийг давтах шиг санагдана.
Томоогүй “томчуудад” халтай АТГ
АТГ-ынхан Л.Гансүхийг хорьсон, хамтрагчаар ажилласан байх магадлалтай зургаан хүнийг шалгаж буй. Түүний араас Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нар өөрсдийн баталсан хуулиа зөрчиж, бие даасан, хараат бус байдалд халдаж, мөрдөн шалгах, цагдан сэргийлэх ажилд оролцсон гэдгээр буруутгаж, мэдүүлэг авна гэдгээ ч илэрхийлсэн. Харин цаашид Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, түүний босс асан Эдийн засгийн сайд Н.Батбаяр нараар шалгах, хэрэг үүсгэх ажил үргэлжилж тун магадгүй. Бодлого тодорхойлох үүрэгтэй атлаа зам бариад гүйгээд байгааг улстөрчид гэлтгүй энгийн иргэд ч шүүмжилдэг. Түүний ард ямар нэг “но” бий гэх хардлага олон хүний нүднээс харагддаг. Н.Батбаяр, Н.Алтанхуяг нар Замын-Үүдэд нэг км автозамыг дунджаар гурван тэрбум төгрөгөөр барих шийдвэр гаргасан гэж буруутгасан. 20 тэрбумаар хангалттай гүйцэтгэх замын төсвийг зориуд 33 тэрбумаар баталлаа гэж иргэний нийгмийн байгууллагуудын “Их Монгол нэгдэл”-ээс буруутгаж АТГ-т шалгуулахаар хандсан нь сар гаруйн өмнө юм. Түүнчлэн Халзан Бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай замыг 19.4 тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлж 40 хувьд хүргэсэн. Гэвч гүйцэтгэгч компани хямралаас болж цуцлагдахад 2012 онд үлдсэн 60 хувийн төсвийг 37.2 тэрбум хэмээн тооцож баталжээ. Шинэ гүйцэтгэгч “Мон-Роуд” компани дээрх төсвийг зөвшөөрсөн хэрнээ удалгүй Засгийн газраар тогтоол гаргуулж өнөөх төсвөө 46 тэрбум төгрөг болгож батлуулсан гэнэ. Энэ бүгдийн ард замын ажилтай зайгүй “наалдсан” хөгжлийн яам, сайд Н.Батбаяр, болон бусад удирдлага, Ерөнхий сайд Н.Алтанхуяг холбогдох нь тодорхой болох шив.
0 Сэтгэгдэл
zochin
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 3jil.Engiin tor 15000tog.Baga nasnii huuhedtei aild:Salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
2014.08.05
2014.08.05






















