Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Л.Цог Үндсэн хуулийн Цэцэд ханджээ

УИХ-ын дэд дарга Л.Цог, гавъяат хуульч, доктор С.Нарангэрэл нар Цагаан суваргын ордтой холботой асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн "Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай" 54 дүгээр тогтоолд  "Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай" УИХ-ын 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 10-д заасан "Цагаан суварга"-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн гэж УИХ-ын гишүүн Л.Цог үзэн, энэ шийдвэрийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандах хүсэлт гаргаснаа мэдэгдлээ.

Тэрээр "Стратегийн том ордыг арга саам хэрэглэж эзэнгүйдүүлж хувьдаа авдаг нүх нээгдлээ гэж үзэж байна. Үндсэн хуулийн үзэл санааг баримтлах юм бол энэ ордыг монголын ард түмэн мэдэлдээ байлгаж үр шимийг нь хүртэх ёстой. Гэтэл 2007 онд гарсан ашигт малтмалын тухай хуулиас эхлээд Үндсэн хуулийн эсрэг заалтууд байсаар байгаа. Дорноговь аймгийн Мандах суманд байгаа зэс молибдений том ордыг төр эзэмших хэрэггүй гэж үзэж байгаа нь үнэхээр гайхал төрүүлж байгаа юм. Ер нь стратегийн олон ордыг гуйвчуулах нүх нээгдэж байна гэж ойлгож байна. Ард түмэн зөвхөн татвараа авах биш, баялгаа мэдэлдээ байлгаж, өөрсдөө хүртэж байх ёстой. Монгол Улсын ашигт малтмалын төрийн бодлого Үндсэн хуулийн эсрэг чиглэгдсэн, хэдхэн мөнгөтэй хэдхэн хүний гарт орж байна, ийм зам руугаа чиглэгдсэн нь тодорхой болсон. Бид хэлээд тэмцээд ч ямар ч нэмэр болохгүй байгаа болохоор эцэстээ ийм шийдвэр гаргалаа" гэв.

Гавъяат хуульч С.Нарангэрэл Үндсэн хуулийн 3-н заалтыг үндэслэн Үндсэн хуулийн Цэцэд хандсанаа дурьдаад, тухайлбал, "Үндсэн хуулийн 6-д байгалийн нөөц баялаг бол монголын ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн заалтыг зөрчсөн. "Цагаан суварга"-ын орд бол 60,70,80 -аад онд улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн Оюутолгойн дараа орох эрдэнэсийн том сан юм. Зөвхөн энд 12 мянган тонн алт бий гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Зэс, молибден гээд маш олон төрлийн баялаг бий. Гэтэл Засгийн газар энд ерөөсөө улсын төсвийн хайгуул ороогүй хувийн журмаар хайгуул хийгдсэн гэж 6 дугаар сарын эхээр тогтоол гаргуулсан. Хувийн компанид шилжүүлж өгөх шийдвэр гаргасан нь Монгол Улсад шударга ёс байхгүй болж байгааг харуулж байна. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-дах хэсэгт "Шударга ёс, хуулиа дээдлэх нь Монгол Улсын төрийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн заалтыг бид үндэслэсэн. Эдгээр хууль бус үйл ажиллагааг харсаар байж Засгийн газарт УИХ хяналт тавьж чадаагүй" гэсэн юм.

Түүнчлэн, УИХ-ын гишүүний хүсэлтийг Үндсэн хуулийн Цэц хүлээн авч, шууд хуралдаан зарладаг онцлогтой гэдгийг дурьдав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан