ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
УИХ-ЫН ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮҮ
Парламент дахь “Шударга ёс” эвслийн гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог өчигдөр Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсноо зарлалаа. Тэрээр өнгөрсөн долдугаар сарын 1-нд завсарлахдаа баталсан УИХ-ын тогтоолыг Үндсэн хуультай гурван шалтгаанаар зөрчилдсөн гэж үзжээ. Тодруулбал, Үндсэн хуулийн зургадугаар зүйлд “Байгалийн нөөц баялаг бол Монголын ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэснийг зөрчсөн. Цагаан суваргын ордыг 60-80-аад онд улсын хөрөнгөөр хайгуул хийж, нарийвчилсан хайгуулаар орсон.
Оюу толгойн дараа орохуйц эрдэнэсийн том сан. Зөвхөн алт гэхэд 12 мянган тонн бий, нэмээд зэс, молбидени баялаг. Гэтэл улсын хөрөнгөөр хайгуул хийсэн зүйлгүй, хувийн зардлаар л илрүүлж гэж тогтоол гаргуулсан. Тийм ч учраас 34 хувийг төр эзэмшиж болно гээд, тэгэхдээ эзэмшлийн мөнгөн дүнг төлөх ёстой гэж үзсэн. Дараа нь, Эдийн засгийн байнгын хороо үүнээс төр эзэмших ямар ч шаардлагагүй гээд зүгээр л хувийн компанийн мэдэлд өгсөн гэв. Хоёрдугаарт, дээрх үйлдэл нь шударга бус үйлдэл, хууль дээдлэх ёсыг үгүйсгэсэн учраас Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Шударга ёс, хуулийг дээдлэх нь Монгол Улсын төрийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэдэг заалтад нийцээгүй. Гурав дахь үндэслэл нь УИХ-аас Засгийн газарт тавих хяналт алдагдсанаар тайлбарлалаа.
Дээрх шиг хууль бус, шударга ёсонд нийцэхгүй үйлдлийг нь парламент хараагүй, мэдээгүй юм шиг чимээгүй байж өнгөрөөсөн. Тиймээс хариуцлага тооцох ёстой гэж УИХ-ын дэд дарга Л.Цог үзжээ. Зөвхөн Цагаан суваргын ордоор зогсохгүй Төрөөс баримтлах ашигт малтмалын бодлогын баримт бичиг ч эх хуультай нийцдэггүй гэсэн. Үүнийг эсэргүүцэж, сөргөж, шүүмжлээд нэмэр байдаггүй, хүний хүч хүрэлгүйгээр санал нь унадаг хэмээлээ. Цэцэд хандсан түүний хүсэлт, албан бичгээс эш татвал Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших зэс, молибденийн Цагаан суварга орд нь 250.4 сая тонн хүдэр, 0.643 хувийн агуулга бүхий 1.6 сая тонн зэс, 0.026 хувийн агуулгатай 66.1 тонн молибден, тонн тутамдаа 0.044 грамм агуулгатай 11.1 тонн алттай аж.
Тэрээр хуульч хүний хувьд, Үндсэн хууль батлалцаж явсан хүний хувьд зарчмаа баримтална гэдэгт хатуу байр суурьтай байсан юм. Хуулиар бол Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүнээс ирүүлсэн хүсэлтийг шууд хэлэлцэх учиртай аж. Өөрөөр хэлбэл, хэрэг үүсгэх, нэхэн шалгах, хүлээлгэх зүйлгүйгээр даруй хуралдаанаар авч үздэг байна.
Л.Цог: Бидэнд үнэхээр кноп дутаж байна
УИХ-ын дэд даргаас зарим зүйлийг тодрууллаа.
-“Шударга ёс” эсвэл Ардчилсан намтай 2020 он хүртэл хамтарч ажиллах хэлэлцээр байгуулсан шүү дээ. Тэгсэн хэрнээ асуудлаа ярихаар хүчгүйддэг гэхээр хамтрах шаардлага байна уу?
-Хамтраад эрх барина гэдэг бүх асуудалд санал нэгтэй байхын нэр биш. Сая ярихдаа би зөвхөн ашигт малтмалын салбарын хууль, стратегийн орд тойрсон асуудалд л саналаа хэллээ. Энэ бол ялгаатай зүйл. Өөрөөр хэлбэл, ерөнхий утгаар авч үзэхэд энэ нь огт хамаарахгүй. Бид олон бодлого, шийдвэрт нэгдсэн санал, бодолтой яваагийн дотор ойлголцохгүй, санал нийлдэггүй хамгийн хүнд салбар бол ашигт малтмалын концепц, тэр нь Үндсэн хуультай зөрчилдөж байгааг эсэргүүцэж байгаа юм. Ялангуяа ашгийн төлөө явж буй мөнгөтэй, олигархуудын талд асуудал шийдэгдээд байгааг л хэлсэн. Үнэхээр кноп дутаж байгаа, эвсэл дотроо хүртэл санал нийлдэггүй явдал бий. Тийм учраас УИХ-ын гишүүний хувьд Цагаан суваргын ордоос төр эзэмшээд хэрэггүй гэдэг нь Үндсэн хуультай зөрчилдсөн учраас Цэцэд хандаж байгаа юм. Оноосон, товлосон тухайд огт яриагүй.
-Энэ тогтоол Үндсэн хууль зөрчөөд зогсохгүй Төрөөс баримтлах ашигт малтмалын бодлого өөрөө эх хуульд нийцдэггүй гэлээ. Үүнийг тодруулаач?
-Төрийн бодлого нь ч Үндсэн хуулиа зөрчсөн баримт бичиг. Ашигт малтмалын орд ард түмний мэдэлд гэж заасан гээд бүх хүн очиж ухахгүй шүү дээ. Хэн ухах вэ, өмнөөс нь төр шийдэж, зохион байгуулж, эзэмших ёстой. Ухаан нь, тухайн ордын 50-иас илүү хувийг эзэмшиж байж сая захиран зарцуулах бололцоо нээгдэнэ. Гэтэл 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд юу гэж заасан гэхээр 51 биш 34 хувийн тухай оруулсан. Би хувьдаа үүнийг байж болохгүй гэж үздэг. Төр талаас илүүг эзэмшихгүй юм бол нөгөө тал буюу хувийн хэвшил тухайн ордыг захиран зарцуулна, эзэмшинэ гэсэн үг шүү дээ. Төр зөвхөн татвар авах тухай яриад сууж болохгүй. Татвар дээрээ нэмж хувь авч хуримтлуулаад, түүгээрээ монголын ард түмний эзэмшлийг бүрдүүлэх ёстой юм. Мэргэжлийн хүний хувьд би хатуу хэлмээр санагддаг. Онолын хувьд ч буруу, практикаараа ч буруу яваа бодлого шүү.
-Хамгийн том Оюу толгой, Цагаан суваргын ордоо ингэж ашиглахаар бусад орд яах вэ гэдэг асуудал ургана биз?
-Тэдний хувь заяа тодорхой болчих гээд байна шүү дээ. Бусдынх нь замыг заачих гээд байгаа учраас тогтоолыг эсэргүүцэж Цэцэд хандаж байна. Үндсэн хуулийн манаачийн хувьд, Үндсэн хуулийн үзэл санааг сахидагийн хувьд, Үндсэн хуулиа батлалцаж явсан хүний хувьд ийм шийдвэр гаргах ёстой гэж бодсон. Одоо харъя. Монголын ашигт малтмалын бүх ордын тухай бид яриагүй. Тухайлаад, эдийн засагт давуу нөлөө үзүүлдэг, стратегийн том ордуудыг л ярьж байгаа юм. Ард түмэн ядуу байна, эдийн засаг сульдлаа гэж орилоод байгаа атлаа баялгаа бусдад үнэгүй өгөөд сууна даа.
-Парламентын дэд дарга тогтоолын мөрөөр цэцэд хандав-
Парламент дахь “Шударга ёс” эвслийн гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог өчигдөр Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсноо зарлалаа. Тэрээр өнгөрсөн долдугаар сарын 1-нд завсарлахдаа баталсан УИХ-ын тогтоолыг Үндсэн хуультай гурван шалтгаанаар зөрчилдсөн гэж үзжээ. Тодруулбал, Үндсэн хуулийн зургадугаар зүйлд “Байгалийн нөөц баялаг бол Монголын ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэснийг зөрчсөн. Цагаан суваргын ордыг 60-80-аад онд улсын хөрөнгөөр хайгуул хийж, нарийвчилсан хайгуулаар орсон. Оюу толгойн дараа орохуйц эрдэнэсийн том сан. Зөвхөн алт гэхэд 12 мянган тонн бий, нэмээд зэс, молбидени баялаг. Гэтэл улсын хөрөнгөөр хайгуул хийсэн зүйлгүй, хувийн зардлаар л илрүүлж гэж тогтоол гаргуулсан. Тийм ч учраас 34 хувийг төр эзэмшиж болно гээд, тэгэхдээ эзэмшлийн мөнгөн дүнг төлөх ёстой гэж үзсэн. Дараа нь, Эдийн засгийн байнгын хороо үүнээс төр эзэмших ямар ч шаардлагагүй гээд зүгээр л хувийн компанийн мэдэлд өгсөн гэв. Хоёрдугаарт, дээрх үйлдэл нь шударга бус үйлдэл, хууль дээдлэх ёсыг үгүйсгэсэн учраас Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Шударга ёс, хуулийг дээдлэх нь Монгол Улсын төрийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэдэг заалтад нийцээгүй. Гурав дахь үндэслэл нь УИХ-аас Засгийн газарт тавих хяналт алдагдсанаар тайлбарлалаа.

0 Сэтгэгдэл