ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Б.Сарантуяа: Ерөнхийлөгчийн эхлүүлсэн эрх зүйн шинэчлэлийн бодлого нь цогц шинжтэйгээрээ онцлог
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяатай ярилцлаа.

-Таныг Эрүүгийн хэргийн туршлагатай сайн шүүгч гэдгийг мэднэ. Харин ямар шалгуураар шүүхийн захиргааны ажилд очив?
-Хууль зүйн салбарын шинэчлэл нь Монгол Улсад шударга ёсыг хамгаалах тогтолцоо, түүний эрх зүйн орчинг олон улсын зарчимд нийцүүлэн шинэчлэх, шүүх хууль сахиулах байгууллагын тогтолцоо, хууль зүйн дэд бүтцийг цогцоор нь өөрчлөх хариуцлагатай ажлын хүрээнд батлагдсан Шүүхийн тухай багц хуулийн нэг болох “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр байгуулагдсан “Монголын Хуульчдын Холбоо”-ны шүүгчдийн хорооноос зарласан сонгон шалгаруулалтаар нэр дэвшиж, тус холбооны ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн юм. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын 4500 хуульчдыг төлөөлж, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүнд томилогдоод ажиллаж байна.
Гадаадын өндөр хөгжилтэй орны жишгээр бол БАР-ын холбооны төлөөлөл гэх үү дээ.
-Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүд тухайлсан чиг үүргийг хариуцдаг уу?
-Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дөрвөн гишүүн тус бүрдээ өөр өөр чиг үүргийг хариуцан ажиллаж байна. Миний хувьд “Хэргийн хөдөлгөөний удирдлага бодлого, зохицуулалт” чиглэлээр ажилладаг.
Үүнд:
-Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авч бүртгэх, шүүх хуралдаанд бэлтгэх, стандарт, аргачлалыг баталж, удирдамжаар хангах
-Хэргийн хөдөлгөөнийг судлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бэлтгэл болон дараах үе шат тус бүрд зарцуулагдах хугацааны нэгдсэн стандартыг баталж мөрдүүлэх
-Шүүхийн тогтоол, шийдвэр шүүгчийн захирамж, шийтгэвэрийг нийтлэх, архивлахтай холбогдсон нэгдсэн стандарт тогтоох, үлгэрчилсэн загварыг хуульд заасан журмын дагуу баталж мөрдүүлэх
-Хэргийн хөдөлгөөний хяналтын болон мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх
-Шүүх хуралдааны үргэлжлэх дундаж цагийн тооцоо гаргасны үндсэн дээр шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд нийцүүлэн хэргийн оролцогчид хүрэлцэн ирэх боломжтойгоор оновчтой тогтоох, аргачлал, журмыг баталж мөрдүүлэх
-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат бүрийг мэдээллийн санд бүртгэж мониторинг хийх
-Хэргийн хөдөлгөөний мэдээллээр шүүх болон олон нийтийг хангах зэрэг ажиллагааг хийх эрх зүйн шинэчлэл хийгдсэн учир Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс олон арван ажлыг хийж байна.
-Жишээлбэл?
-Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагааны зохион байгуулалтын бүтцэд хэргийн хөдөлгөөний менежментийн хэлтсийг бий болгож хэргийн хөдөлгөөний хяналтын болон мэдээллийн тогтолцоог бүрдүүллээ.
Ингэснээр хэргийн хөдөлгөөний нэгдсэн стандарт тогтоож, уг ажиллагаанд тавих хяналтыг зохион байгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц бүрийг мэдээллийн санд бүртгэж буй байдалд мониторинг хийх, хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллээр шүүх болон олон нийтийг хангах, эрүү, иргэн, захиргааны хэргийн мониторингийн програмын ашиглалтад тогтмол хяналт тавих, шүүхэд програм хангамжийг шуурхай нэвтрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэн ажиллаж байна.
Иргэний болон захиргааны хэргийн бүртгэл хяналтын програмыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байран дахь нэгдсэн серверт холбосон нь шүүхийн хэргийн хөдөлгөөнийг удирдах, хянах хэргийн хөдөлгөөнд мониторинг хийх бололцоо бий болгосон юм. Өөрөөр хэлбэл шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон шийдвэрийн талаарх мэдээлэл програмд суурилаж, үйл ажиллагааны хяналт сайжрах юм.
Цаашид эрүүгийн хэргийн програм хангамжийг шинэ хуультай уялдуулан хийх ажлын хэсэг томилогдоод шуурхай ажиллаж байна.
-Шүүхийн шийдвэрүүдийг цахим санд нэгтгэсэн гэж байсан. Одоогоор хэчнээн шийдвэрийг оруулаад байна вэ?
-Анхан болон Давж заалдах, Хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн 2008-2013 оны иргэн, эрүү, захиргааны хэргийн 100,000 гаруй шүүхийн шийдвэрийг цахим санд оруулан хэргийн хөдөлгөөний санг бүрдүүллээ. Энэ нь шүүхийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах томоохон ажил болж байна. Шүүхийн шийдвэрийг олон нийт хянах гарц гэж үзэж болно.
Шүүхийн шийдвэрийн цахим санг бүрдүүлснээр өөрчлөгдсөн, хүчингүй болсон шийдвэрийн талаарх судалгаа хийх, шийдвэрийн чанарт задлан шинжилгээ хийх, менежментийн шинэ нөхцөл бүрдэн хэргийн хөдөлгөөний нэгдсэн удирдлага, хүний нөөцийн бодлого төлөвлөх үндэс суурь боллоо.
Мөн бүх шатны шүүхийн шүүгчдийн 2013 оны хэргийн хөдөлгөөний судалгаа шүүгч тус бүрээр гаргаж эхэлсэн нь шүүгчдийн ажлын ачааллыг судлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн стандартыг мөрдүүлэх, хэргийн хөдөлгөөний мэдээллийн хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд чухал алхам боллоо.
Шүүхэд мэдээллийн технологийн ололтыг бололцооны хирээр нэвтрүүлсэн нь шүүх, шүүхийн захиргааны ажлыг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлэх шүүхийн захиргааны удирдлагын суурь болон хэргийн хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлэх үндсийг бүрдүүлнэ.
Миний хувьд хариуцсан чиг үүргийн бодлогыг тодорхойлох, зохицуулах, хуулийн хэрэгжилтийг хангах ажлын албаны тухайн чиг үүргийг хариуцсан нэгжид чиглэл өгөх хяналт тавих зэргээр ажиллаж байна.
-Таны хариуцсан ажлын чиглэлээр тулгамдсан яаралтай зохицуулах ямар ажлууд байна?
-2013 онд улсын хэмжээнд Анхан шатны шүүх эрүүгийн 6169, захиргааны 1106, иргэний 35314, Давж заалдах шатны шүүх эрүүгийн 1960, захиргааны 660, иргэний 1837,Хяналтын Шатны Шүүх эрүүгийн 535, захиргааны 268, иргэний 759 хэргийг тус тус шийдвэрлэсэн бөгөөд Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг 0,1 хувиар, захиргааны хэрэг 15 хувиар, иргэний хэрэг 25 хувиар өссөн байна.
Үүнээс үзэхэд Анхан шатны шүүхийн шүүн таслах ажлын ачаалал их байгаатай уялдуулж, Анхан шатны шүүхийн иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны ачааллыг багасгах, шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдлыг хүлээн авах журмыг шинэчлэх, мэдээлэл лавлагааны ажилтныг дадлагажуулж, мэргэшүүлэх, цалин хөлс, урамшил олгох, хариуцлагыг дээшлүүлэх, Анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх хөдөө орон нутагт бүрэлдэхүүнгүй байгаа шүүхүүдэд шүүх бүрэлдэхүүнийг яаралтай бүрдүүлэх үүднээс Анхан шатны шүүхийн шүүгчийн 48 сул орон тоонд шүүгчийн сонгон шалгаруулалт зарлагдаж одоо шалгаруулалт явагдаж байна. Энэ орон тооны 22 нь Улаанбаатар хотод, 26 нь хөдөө орон нутгийн Анхан шатны шүүхэд зарлагдсан байна.
Үүнээс гадна Шүүхийн шинэтгэлд шинээр нэвтэрч байгаа эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны эрх зүйн үндэслэл болсон Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдсанаар Монгол Улсын хэмжээнд Анхан шатны 33 шүүхэд 42 эвлэрүүлэн зуучлагч томилогдон ажилласнаар хүмүүс аль болох эвлэрлийн аргаар маргаанаа өөрсдөө шийдвэрлэх хандлага өсч байна. Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны үр дүнд хоёр тал сэтгэл ханамжтай үлдэх сайн талтай. Анхан шатны шүүхүүдэд ажиллаж байгаа эвлэрүүлэн зуучлагчид үйл ажиллагааг явуулж эхэлснээс хойш 1000 гаруй өргөдөл хүлээн авч,эвлэрүүлэх ажиллагаа хийсэн байна
Энэ мэтээр Анхан шатны шүүхийн ачааллыг бууруулах бодитой ажил хийж байгаагаас гадна шүүхүүдийн шүүн таслах ажиллагааг олон үзүүлэлтээр судлаж ачаалал бага байгаа шүүхээс, ачаалал их байгаа шүүхэд, хөдөө орон нутгаас хот руу, хотоос хөдөө рүү шүүгчийг хугацаатай сэлгэн ажиллуулах боломжийг судлаж байна.
-Олон жил шүүгч хийсэн хүнд захиргааны ажил хийх ямар санагдаж байна?
-Орон нутгийн “Ардын депутат”-ын хурлын сонгуультай хамт “Ардын шүүгч”-ийг сонгодог байх үед 1978 оны зургадугаар сарын 18-ны өдөр Сүхбаатарын районы ардын шүүхэд ардын шүүгчээр сонгогдсоноос хойш Анхан шатны шүүхэд 22 жил, Давж заалдах шатны шүүхэд 13 жил, нийт 35 жил шүүгчээр ажиллаж байгаад захиргааны ажилд шилжлээ.
Ерөнхий шүүгч, шүүхийн захиргааны чиг үүргийг давхар хэрэгжүүлж байсан өмнөх жилүүдэд ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүний үүргийг давхар хашиж байсны хувьд шүүхийн захиргааны ажилд харьцангуй хурдан суралцаж байна.
-Шүүхийн шүүн таслах ажлын амин сүнс болсон хэргийн хөдөлгөөний удирдлага бодлого чиглэлээр ажилладгийн хувьд залуу үедээ хандаж хэлэх зүйл байна уу?
-Ерөнхийлөгчийн эхлүүлсэн эрх зүйн шинэчлэлийн бодлого нь цогц шинжтэйгээрээ онцлог юм. Тухайлбал, “Шүүхийн багц хууль”-ууд хэрэгжиж, шүүхүүд шинэчлэн зохион байгуулагдаж олон нийт ч гэсэн шүүхүүдийн байршилтай сайн танилцаж, шүүхүүд иргэдэд ил тод, нээлттэй, түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бусаар ажиллах нөхцөл хангагдаад байгаа энэ цаг үед шүүхэд хоёргүй сэтгэлээр зүтгэж шүүхийн шинэчлэлд гар бие оролцож байгаа шүүгчид, мэргэжил нэгт хуульчиддаа шүүхийн шинэтгэлийн үйл хэрэгт амжилт гаргахыг хүсч, шүүхийн үйл ажиллагааны шинэтгэлийн бодлогын үр дүнд шүүхэд итгэх олон нийтийн итгэл дээшлэхийн ерөөлийг дэвшүүлж байна.
ЗӨВ ШҮҮ

-Жишээлбэл?-Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагааны зохион байгуулалтын бүтцэд хэргийн хөдөлгөөний менежментийн хэлтсийг бий болгож хэргийн хөдөлгөөний хяналтын болон мэдээллийн тогтолцоог бүрдүүллээ.

0 Сэтгэгдэл
2014.08.06