Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Хэргийн хөдөлгөөний удирдлага гэж юу вэ

Монгол Улсын шүүхийн байгууллага нь эрх зүйт төр, шударга ёсны зарчимд тулгуурласан хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн шинэ тогтолцоонд шилжих үйл явцыг шат дараатай хийж ирсний дээр Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх явцад шүүхийн байгууллагын үйл ажиллагааны дотоод менежмент, хэргийн хөдөлгөөний удирдлагыг боловсронгуй болгох зүй ёсны шаардлага тавигдаж байна.

ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН
ХЭЛТСИЙН ДАРГА Ч.ИЧИНХОРЛОО

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмуудад суурилсан хэргийн хөдөлгөөнийг удирдах, эрүү, иргэн, захиргааны хэргийг болон нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг шүүх хүлээн авах, хэрэг үүсгэх,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэх зэрэг  ажиллагааг хуульд заасан дэг журмын дагуу явуулах үүрэгтэй. Хэргийн онцлогоос шалтгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өөр өөрөөр явагддаг.Тухайлбал, зарим хэрэгт гэрч, хохирогчийг оролцуулдаг бол нөгөө хэрэгт шинжээч томилох асуудал гарна. Үүнээс гадна хэрэг, нэхэмжлэлийг хүлээн авч шүүгчид хуваарилах, хуульд заасан хугацаанд нь хяналт тавих, хэргийн оролцогчид давж заалдах, хяналтын гомдол гаргавал тухайн шүүхэд хэргийг хүргүүлэх, шийдвэр хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэлийн ажиллагаа явуулах эрхийг шүүхийн шийдвэр биелүүлэх газар шилжүүлэх, хэргийг архивлах зэргээр нэг хэргийг шийдвэрлэх үйл явц нь олон шат дамжлагаар явагдаж тодорхой шатанд дуусдаг. Энэ байдлаар Монгол Улсын шүүх жилд 40 гаруй мянган хэрэг хянан шийдвэрлэж байна.

Иймд шүүхийн хэргийн хөдөлгөөний удирдлагыг боловсронгуй болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг програмаар удирдах,энэ нь стастистик дүн мэдээтэй бүрэн холбогдох, хэргийн хөдөлгөөний үйл явцад шүүгч, шүүгчийн туслах,ерөнхий шүүгч болон тамгын газрын ажилтнууд бүрэн эрхийн хүрээнд оролцох зэрэг шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд чиглэгдсэн судалгаанд суурилсан ажлууд хийгдэж байна.

Шинээр батлагдсан “Шүүхийн захиргааны тухай хууль”-д хэргийн хөдөлгөөний менежментийн чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл хэрэгжүүлэхээр заасны дагуу шүүхийн шинэ бүтэц, зохион байгуулалтад нийцүүлэн  “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”, “Хэргийн индексийн журам”, “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх журам”, “Хавтаст хэрэг илгээх, хүлээн авах журам”, “Шүүхийн архивын ажиллах журам” зэрэг журмыг шинэчлэн гаргасан.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа  хэргийн оролцогчдын бүрэн эрхийг хангаж үйлчлэх, цаг хугацаа хэмнэсэн, зардал чирэгдэл багатай явуулах нь хэргийн хөдөлгөөний удирдлагын гол зорилго юм.

Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах зарчмыг хэргийн хөдөлгөөний удирдлагын үйл ажиллагаанд хангах явдал чухлаар тавигдаж байна. Тухайлбал, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, хэргийн оролцогчдод тэгш хамгаалалт тогтоож, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, хэргийн талаарх мэдээллийг цаг тухай бүр олж авах боломжоор хангагдах, хараат бус зарчмаар хэргийг хуваарилуулах, хуулийн хугацааг баримтлах зэрэг онцлогийг харгалзсан менежменттэй байх шаардлагатай.

Одоогийн байдлаар тухайн оны эхэнд шүүгчдийн зөвлөгөөнөөс иргэний хэрэг хуваарилах журмыг тогтоон хэрэг, нэхэмжлэл гомдол, хүсэлтийг шүүх хүлээн авсан цаг хугацаагаарпрограмд бүртгэн, шүүгчдийн нэрсийн болон дэс дугаарын дарааллаар  хуваарилдаг.

Захиргааны хэргийн шүүх мөн дээрх зарчмыг мөрдөхийн зэрэгцээ тохиолдлын журмаар програмаар хуваарилах ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэ нь шүүгчдийн  ажлын ачааллыг тэнцвэртэй байлгахад нөлөөдөг боловч шүүгчдийг эрх зүйн харилцааны төрлөөр дагнан мэргэшүүлэх боломж нь хязгаарлагдмал байдаг.
Ийнхүү тодорхой субьектын оролцоогүйгээр хараат бус зарчмаар хэргийг хуваарилахнь хэргийн оролцогчын зүгээс шүүгчийг хардах, үл итгэх байдлыг гаргахгүй байх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мөн “Хэргийн хөдөлгөөний удирдлага нь хэргийн ачааллыг судалж, дүн шинжилгээ хийх, шүүхийн хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, хэрэг, маргааныг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай, шийдвэрлэх арга замыг судалж хэрэгжүүлэх зэрэгхэрэг маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэдэг”.
Хэргийн хөдөлгөөний хурд нь хэрэг тус бүрийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байдаг боловч ихэнх тохиолдолд шүүх хэргийг хүлээн авсан дарааллаар нь шийдвэрлэх практик давамгайлж байна.

Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан хуулиар хэргийн хүнд, хөнгөн, үйл баримтын маргаантай байдал, нэхэмжлэлийн үнийн дүн, олон хавтаст хэрэг  зэрэг “онцлог нөхцөл”-ийг харгалзан хэргийн хугацааг ялгамжтай тогтоогоогүйгээс олон оролцогчтой, ээдрээ төвөгтэйзарим хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх боломжгүйд хүрдэг. Энэ нь шүүгчийн үйл ажиллагаанаас шалтгаалахгүй байх хүчин зүйл юм.

Иймд хэргийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх зэргээр хэргийн хөдөлгөөнийг судалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бэлтгэл болон дараах үе шат тус бүрт зарцуулагдах хугацааны нэгдсэн стандартыг баталж, хэрэг хянан шийдвэрлэх хуулиудад тусган, эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэх шаардлагатай байна.

Цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаа шалтгаан, шүүхийн захиргааны ажилтны чиг үүргийг судлан, үр дүнд хүрэх гарцыг тогтоох, гүйцэтгүүлэх арга техникийг бий болгох, зарим чиг үүргийг цахим хэлбэрт шилжүүлэх зэргээр шүүхийн хэргийн хөдөлгөөний удирдлагыг боловсронгуй болгоход чиглэсэн үйл ажиллагаа нь шүүхийн шинэтгэлийг илүү үр дүнд хүргэх, иргэнд хандсан шүүхийн үйл ажиллагааг бодитой болгоход чухал үүрэгтэй гэж үзэж байна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан