Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Ц.Элбэгдорж: Мах, бензиний 20 хувийн нөөц бүрдүүлэх хэрэгтэй
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг сурталчлах нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгт хөдөө аж ахуйн техник тоног, төхөөрөмжөөс гадна хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн ч дэлгэгджээ. Түүнчлэн үндэсний томоохон аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Тэр дундаа байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй, байгалийн гаралтай гэх мэтийн тодортголтой бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр нь борлуулж байгаа юм. Энэ үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танилцсан юм. Тэрээр Сүхбаатарын талбайд дэлгэсэн бараа бүтээгдэхүүнтэй нар зөв тойрон танилцаж, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөхцөл байдлыг өнөөгийн байдлыг нүдээр үзлээ.
Ийн хөдөө аж ахуйн салбартай танилцсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.



-Хөдөө аж ахуйн салбарыг дэмжихийн тулд ямар арга хэмжээ авбал зүгээр вэ. Төрөөс урамшуулал олгох нь зөв үү?

-Тодорхой хэмжээний урамшуулал олгох нь зөв гэж бодож байгаа. Сүүний салбарынханд тодорхой хэмжээний урамшуулал олгох хэрэгтэй. Эрчимжсэн байдлаар бэлтгэж байгаа сүүний аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олговол энэ төрлийн аж ахуйн нэгжүүд олшрох болно. Монголд сүүний үйлдвэрлэлийн хэмжээ дотоодынхоо хэрэгцээг хангах боломжтой ч нийлүүлэлт байхгүй. Мөн гурилын хувьд зөвхөн улаанбуудайд тонн тутамд 50 мянган төгрөг олгож байгаа бол бусад төрлийн ургамалд нь урамшуулал олговол мөн л хөгжих боломж харагдаж байна. Манайхан хүнсний ногоог зун тариад намар нь зарж борлуулдаг. Өвөл нь байхгүй болчихдог. Тиймээс ногоогоо хадгалах зоорь, мөн хүлэмжийн асуудлыг шийдвэл энэ салбар хөгжинө. Би 250 дугаар зарлиг гаргасан. Үүний дагуу энэ салбарынхан тодорхой хэмжээгээр хөгжиж байгаад баяртай байна.
-Сүү, гурил, төмс, хүнсний ногооноос илүүтэй махны үнэд анхаарал хандуулж байна. Төрөөс авч байгаа арга хэмжээ алга байна гэж шүүмжилж байна л даа?
-Ерөөсөө нөөцөө бүрдүүлэх хэрэгтэй. Нөөцөө зөв бүрдүүлээд нийлүүлэлтээр орж ирж байгаа завсрын дамжлагыг алга болгох хэрэгтэй. Яг бензин дээр ч гэсэн. Бензин дээр 20 хувийн нөөц бүрдүүлэх ёстой. Нөөц бүрдүүлэх саванд төрөөс анхаарч, мөнгө гаргах ёстой. Ингэж байж л асуудал шийдэгдэнэ.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан