ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэжээ
МАХН-ын дарга Н.Энхбаяр удахгүй эх орондоо ирэх тухай мэдээ МАХН-ын зүгээс өгч байсан ч энэ хугацаа нь тодорхойгүй байдлаар “сунгагдах” нь. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. БНСУ-д байгаа түүнийг АНУ-ын иргэн Г гэгчийн гомдлын дагуу шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, 2011 онд “Империал Гоулд” компанийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн I хороо, Гэндэнгийн гудамжид орших 900 м.кв талбай бүхий хоёр давхар байрыг газрынх нь хамт 1.5 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцож өөрийн дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй “Эскон” компанийн гүйцэтгэх захирал Д.Цэнгэлээр дамжуулан худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Ингэхдээ, худалдан авах үнийг 500 мянган ам.доллар хэмээн тусгаж, үлдэгдэл нэг сая ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Тиймээс АНУ-ын иргэн Г нь гомдол гаргасан аж. Тус байранд МАХН ажиллаж байгаа бөгөөд өчигдөр цагдаа нар тус байраар ороод гарчээ.
Түүнчлэн 2008 онд Н.Энхбаяр нь иргэн Б-гээс Б.Хуяг гэгчээр дамжуулан “Хур дун” компанийн санхүүжилт болон барилгын засварын ажилд ашиглана гэж зээлийн гэрээ үйлдүүлэн 1.2 тэрбум төгрөгийг залилан авсан хэрэгт буруутгагдаж байна. Дээрх үндэслэлийн дагуу Н.Энхбаяр, Н.Энхтуяа, Д.Цэнгэл, Б.Хуяг нарыг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн байна. Хэрэв шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол 10-15 жилийн хорих ялаар шийтгэх ялтай.
shorond hii arai baga hugatsaand hiilee idej uussan n unen l yum chine terentei n duitseh hemjeenii hugatsaagaar hii dundaj tsalin hed bna ter mongiig n huvaagaad bodood hii tegej baij erh tegsh bolno
МАХН-ын дарга Н.Энхбаяр удахгүй эх орондоо ирэх тухай мэдээ МАХН-ын зүгээс өгч байсан ч энэ хугацаа нь тодорхойгүй байдлаар “сунгагдах” нь. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. БНСУ-д байгаа түүнийг АНУ-ын иргэн Г гэгчийн гомдлын дагуу шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, 2011 онд “Империал Гоулд” компанийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн I хороо, Гэндэнгийн гудамжид орших 900 м.кв талбай бүхий хоёр давхар байрыг газрынх нь хамт 1.5 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцож өөрийн дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй “Эскон” компанийн гүйцэтгэх захирал Д.Цэнгэлээр дамжуулан худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Ингэхдээ, худалдан авах үнийг 500 мянган ам.доллар хэмээн тусгаж, үлдэгдэл нэг сая ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Тиймээс АНУ-ын иргэн Г нь гомдол гаргасан аж. Тус байранд МАХН ажиллаж байгаа бөгөөд өчигдөр цагдаа нар тус байраар ороод гарчээ.
Түүнчлэн 2008 онд Н.Энхбаяр нь иргэн Б-гээс Б.Хуяг гэгчээр дамжуулан “Хур дун” компанийн санхүүжилт болон барилгын засварын ажилд ашиглана гэж зээлийн гэрээ үйлдүүлэн 1.2 тэрбум төгрөгийг залилан авсан хэрэгт буруутгагдаж байна. Дээрх үндэслэлийн дагуу Н.Энхбаяр, Н.Энхтуяа, Д.Цэнгэл, Б.Хуяг нарыг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн байна. Хэрэв шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол 10-15 жилийн хорих ялаар шийтгэх ялтай.
0 Сэтгэгдэл
landag
Гурван угсармал хэмээх энэ байр сайн эрчүүдээрээ эртнээс алдартай. Энэ байрнаас шоронгийн хулигаан, муу энергитэй, муу явдалтай хүмүүс олон төрж гарсан. Тэдний нэг нь 48 байрны 5 дугаар орцны нэг давхарт олон жил амьдарсан Ландаг /талх/ хочтой Батцэнгэл хэмээх эрүүгийн рецедив, засаршгүй гэмт хэрэгтэн юм. Эхээс дөрвүүлээ энэ өөдгүй эр харгис хэрцгий, балмад, мунхаг явдлаараа монголын гэмт хэргийн ертөнцөд зард гарсан хүн л дээ. 1999 онд зоогийн газар ажиллуулдаг гэмгүй хүний чихийг нь хайчилж танхайрсныхаа төлөө төрийн хуулиар шийтгүүлж, есөн жил яс суугаад 2008 онд шоронгоос суллагдсан. Одоо Өмнөгвь аймагт нүүрс тээвэрлэдэг том машины жолооч нарыг дарамталж, цалингаас нь татвар авч амьдардаг хүн. Яахлаараа ч мөрөөрөө шударгаар ажил хийгээд амьдарч байгаа жолооч нар энэ хогийн хулгайчид цалингаасаа сар болгон мөнгө өгч байх ёстой юм. Бүү мэд. 1994 онд гурван угсармалд нэгэн хүн амины хэрэг гарсан юм. Энэ байрны 4 орцонд амьдарч байсан Тайвнаа хэмээх дөнгөж гуч шахаж явсан залуу цэл залуугаараа тархиа бяцлуулж, бусдын гарт амиа алдсан юм. Гэхдээ хэргийг цагдаагийнхан тэр дор нь илрүүлсэн л дээ. Ландаг дороо гурван эрэгтэй дүүтэй. Доод талын дүү нь Баттөгс. Төмөр замын ТМС-д суралцаж байхдаа айлын хүүхдийн хуруу заазуурдсан хэргээр 90-ээд оны эхэн үед шоронд сууж байгаад гарч ирсэн. Удаахь дүү нь Боо гэж залуу бий. Хамгийн бага дүү нь Батзориг гэж одоо гуч гарч яваа залуу бий. 94 оны намрын тэр нэгэн орой Баттөгс, Боо хоёр Тайвнаатай орцныхоо үүдэнд тааралдаад нийлж архи уухыг санал болгож. Тайвнаа харин уухгүй гэж дургүйцэж. Ингээд Баттөгс, Боо хоёр “ Чи муу энэ байранд бид нартай нийлж архи уудаггүй. Яасан овоо залуу вэ” гэж хэлээд нийлээд зодож. Зодож байхад нь Батзориг нь цонхоороо хараад зогсч байж. Хоёр ах нь дүүгээ “Сүх аваад аль” гэж хэлж. Батзориг нь нэг давхрын цонхоороо сүх авч өгч. Ингээд сүхний ар талаар талийгчийн тархи руу нь цохисноос болж талийгчийн тархи нь бяцарч үхсэн байдаг. Энэ хэрэг гарсны дараахан гурван угсармалын хөгшчүүл “Гэр бүлээрээ сүйрч байвал таарах айл юм” хэмээн ярилцацгааж байж билээ. Энэ хэргийг Баттөгс, Боо, Батзориг гурав хийсэн ч гэсэн Баттөгс нь хэргээ ганцаараа үүрээд арван жилийн ял аваад шоронд орсон юм. Халхын шоронд ах дүү хоёр хоёулаа цуг хоригдсон түүх тийм ч олон байдаггүй юм билээ. 93 онд Батзориг нь байрны хулигаан, үеийнхээ хэдэн залуустай нийлж 49 дүгээр байрны 6 дугаар орцны подвальд ажилладаг байсан Хар Тас нэртэй тохиролцооны дэлгүүрийг ухсан юм. Хамаг барааг нь хулгйалаад, зах дээр аваачиж зарсан байдаг. Гэвч яг хэргээ хүлээх болохоор Батзориг нь ганцаараа хэргээс мултраад, бусад нь ялаа үүрсэн түүхтэй. Хэрвээ энэ хэргийг шударгаар шүүсэн бол Батзориг, Баттөгс, том ах нь болох Ландаг гурав гурвуулаа шоронд хамт суух байлаа. 94 оны намар хүүхдүүдээ хүн алсны дараа ээж нь гэж нэг зовсон хөгшин гэрээсээ ч цухуйхаа больж, ичиж зовсондоо 95 оны намар байраа зарчихаад Сансар луу нүүсэн юм. Гэвч Ландаг гэж нэг ичдэггүй хулгайч 2008 онд шоронгоос суллагдангуутаа төрсөн нутагтаа очиж амьдарна гэсээр байгаад одоо эхнэр хүүхдүүдтэйгээ хуучин байрныхаа ойролцоо амьдарч байна. Энэ хавиар өдөртөө салхилаад явж байдаг энэ нөхрийн гадаад царай зүс нь харахад андашгүй. Шоронд олон жил сууснаас болоод сахарын өвчинтэй болж улмаар нэг хөл нь хазганаж явдаг, том биетэй, биерхүү, 50 орчим насны эр байгаа.
2014.08.07
2014.08.07






















