Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Юм юмны сайд, Н.Батбаяр
Хүн бүр өөрт оногдсон үүрэг, даалгавраа хариуцлагатай, нямбай хийчихдэг бол энэ улс мөн ч хурдан хөгжинө дөө гэдэг үг хэдэнтээ сонсч байв. Иргэд ийм үг хайлж, санаа алдахад хүргэснээс үзэхэд оноож, хүлээсэн үүрэгтээ л төвлөрч ажилладаг хүн ховор байдаг бололтой. Ажаад байхад ийм дутагдал жирийн албан хаагчдаас авахуулаад төрийн өндөр тушаалтай сайдад хүртэл байна. Засгийн газар, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр бол Засгийн газартаа ийм шинжээрээ онцгойрно. Уг нь, Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, шинээр Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж байхдаа бодлого тодорхойлох юм шүү гэж захиж, зааж, зөвлөж, баталж байсан гэдэг.

Н.Батбаяр ч “Жаа” гэж ирээд л сайд болоо биз. Гэтэл тэрээр тамгаа атгаж, эрхэнд гармагцаа л онцолсон ажлаа умартаж бодлогоос бусдыг нь ярьж эхэлсэн. Жишээ нь, бонд.  “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын зарцуулалтыг тэр хянаж суух болсон. Бондын сайд үргэлжлүүлээд Зам, тээврийн сайдын дүрд хувилсан. “Гудамж” төсөл хэрэгжүүлж, 33 уулзвар шинэчилэхээр ханцуй шамлан дайрсан нь өнөө ч дуусаагүй, үргэлжилсээр. Харамсалтай нь, “Гудамж” төслийн гүйцэтгэлийн явцад 50 тэрбум төгрөгийн  “но” гарч, хэргийн эзэн нь олдохгүй манаргаж яваа. Өнгөрсөн зун ердөө Улаанбаатарын зам талбайг засч ажиллаад байхаар нь Нийслэлийн бие төлөөлөгч сайд гэж харах хүн ч байлаа. Харин энэ жилээс орон нутаг, аймгийн төвийн замын уулзвар шинэчилдэг болсон.

Хамгийн сүүлд сураг сонсоход Гадаад харилцааны сайд Л.Болдын ажлыг өмнүүр нь ороод хийж яваа сурагтай. Тодруулбал, удахгүй өмнөд хөршийн төрийн тэргүүн, бусад албан тушаалтнууд айлчилна. Уг айлчлалд зориулсан бэлтгэл ажлыг хангахаар Н.Батбаяр сайд гүйж яваа гэнэ. Мэдээж хөрш оронтой найрсаг харилцаатай байх нь монголчуудад ашигтай, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд илүү чухал байж болох. Гэвч... Бүхэл бүтэн Гадаад харилцааны яам гэдэг субъектыг ажилгүй болгож буй сайдад эдийн засгийнхаа хөгжлийг даатгачихсан Монгол Улсыг хөгжлийн салхи үлээх эсэхийг онгод тэнгэр л мэдэх биз ээ.
0 Сэтгэгдэл
Гурван угсармал хэмээх энэ байр сайн эрчүүдээрээ эртнээс алдартай. Энэ байрнаас шоронгийн хулигаан, муу энергитэй, муу явдалтай хүмүүс олон төрж гарсан. Тэдний нэг нь 48 байрны 5 дугаар орцны нэг давхарт олон жил амьдарсан Ландаг /талх/ хочтой Батцэнгэл хэмээх эрүүгийн рецедив, засаршгүй гэмт хэрэгтэн юм. Эхээс дөрвүүлээ энэ өөдгүй эр харгис хэрцгий, балмад, мунхаг явдлаараа монголын гэмт хэргийн ертөнцөд зард гарсан хүн л дээ. 1999 онд зоогийн газар ажиллуулдаг гэмгүй хүний чихийг нь хайчилж танхайрсныхаа төлөө төрийн хуулиар шийтгүүлж, есөн жил яс суугаад 2008 онд шоронгоос суллагдсан. Одоо Өмнөгвь аймагт нүүрс тээвэрлэдэг том машины жолооч нарыг дарамталж, цалингаас нь татвар авч амьдардаг хүн. Яахлаараа ч мөрөөрөө шударгаар ажил хийгээд амьдарч байгаа жолооч нар энэ хогийн хулгайчид цалингаасаа сар болгон мөнгө өгч байх ёстой юм. Бүү мэд. 1994 онд гурван угсармалд нэгэн хүн амины хэрэг гарсан юм. Энэ байрны 4 орцонд амьдарч байсан Тайвнаа хэмээх дөнгөж гуч шахаж явсан залуу цэл залуугаараа тархиа бяцлуулж, бусдын гарт амиа алдсан юм. Гэхдээ хэргийг цагдаагийнхан тэр дор нь илрүүлсэн л дээ. Ландаг дороо гурван эрэгтэй дүүтэй. Доод талын дүү нь Баттөгс. Төмөр замын ТМС-д суралцаж байхдаа айлын хүүхдийн хуруу заазуурдсан хэргээр 90-ээд оны эхэн үед шоронд сууж байгаад гарч ирсэн. Удаахь дүү нь Боо гэж залуу бий. Хамгийн бага дүү нь Батзориг гэж одоо гуч гарч яваа залуу бий. 94 оны намрын тэр нэгэн орой Баттөгс, Боо хоёр Тайвнаатай орцныхоо үүдэнд тааралдаад нийлж архи уухыг санал болгож. Тайвнаа харин уухгүй гэж дургүйцэж. Ингээд Баттөгс, Боо хоёр “ Чи муу энэ байранд бид нартай нийлж архи уудаггүй. Яасан овоо залуу вэ” гэж хэлээд нийлээд зодож. Зодож байхад нь Батзориг нь цонхоороо хараад зогсч байж. Хоёр ах нь дүүгээ “Сүх аваад аль” гэж хэлж. Батзориг нь нэг давхрын цонхоороо сүх авч өгч. Ингээд сүхний ар талаар талийгчийн тархи руу нь цохисноос болж талийгчийн тархи нь бяцарч үхсэн байдаг. Энэ хэрэг гарсны дараахан гурван угсармалын хөгшчүүл “Гэр бүлээрээ сүйрч байвал таарах айл юм” хэмээн ярилцацгааж байж билээ. Энэ хэргийг Баттөгс, Боо, Батзориг гурав хийсэн ч гэсэн Баттөгс нь хэргээ ганцаараа үүрээд арван жилийн ял аваад шоронд орсон юм. Халхын шоронд ах дүү хоёр хоёулаа цуг хоригдсон түүх тийм ч олон байдаггүй юм билээ. 93 онд Батзориг нь байрны хулигаан, үеийнхээ хэдэн залуустай нийлж 49 дүгээр байрны 6 дугаар орцны подвальд ажилладаг байсан Хар Тас нэртэй тохиролцооны дэлгүүрийг ухсан юм. Хамаг барааг нь хулгйалаад, зах дээр аваачиж зарсан байдаг. Гэвч яг хэргээ хүлээх болохоор Батзориг нь ганцаараа хэргээс мултраад, бусад нь ялаа үүрсэн түүхтэй. Хэрвээ энэ хэргийг шударгаар шүүсэн бол Батзориг, Баттөгс, том ах нь болох Ландаг гурав гурвуулаа шоронд хамт суух байлаа. 94 оны намар хүүхдүүдээ хүн алсны дараа ээж нь гэж нэг зовсон хөгшин гэрээсээ ч цухуйхаа больж, ичиж зовсондоо 95 оны намар байраа зарчихаад Сансар луу нүүсэн юм. Гэвч Ландаг гэж нэг ичдэггүй хулгайч 2008 онд шоронгоос суллагдангуутаа төрсөн нутагтаа очиж амьдарна гэсээр байгаад одоо эхнэр хүүхдүүдтэйгээ хуучин байрныхаа ойролцоо амьдарч байна. Энэ хавиар өдөртөө салхилаад явж байдаг энэ нөхрийн гадаад царай зүс нь харахад андашгүй. Шоронд олон жил сууснаас болоод сахарын өвчинтэй болж улмаар нэг хөл нь хазганаж явдаг, том биетэй, биерхүү, 50 орчим насны эр байгаа.
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан