ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Хөршүүдийн айлчлалаас шүүрэх “Сувд” юу вэ
Хоёр хөрш орны төрийн тэргүүн манай улсад бараг нэгэн зэрэг айлчлах гэж буй нь биднийг олон улсын анхаарлын төвд “шидэх” чухал үйл явдал болоод байна. БНХАУ-ын тэргүүн Си Жинпин хоёр долоо хоногийн дараа манай улсад ирэх нь тодорхой болсон бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлах тов эцсийн байдлаар батлагдаагүй. Гэвч ирэх нь тодорхой бөгөөд тун удахгүй албан ёсоор мэдээллийг түгээнэ гэж албаны хүмүүс хэлж байна. Одоогийн байдлаар өмнөд хөршийнхнийг угтах албан айлчлалын бэлтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр удирдан ажиллаж байгаа. Харин В.Путины айлчлалын бэлтгэлийг Шадар сайд Д.Тэрбишдагва хариуцах бололтой. Тодруулбал, ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донской өнөөдөр Д.Тэрбишдагватай уулзаж айлчлалын бэлтгэл ажил хангах талаар хэлэлцэх юм байна.

Уг нь, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр эрхмийг нэг дор буюу наймдугаар сард урьсан. Гэвч Си Жинпин саналыг хүлээн авч, В.Путин бодолцож үзье гэсээр есдүгээр сарын тов дуулгаад буй. Хөрш гурван орны төрийн тэргүүн бүс нутгийн хэмжээнд шийдэх асуудлаа гурвуулаа нэг дор суугаад ярилцвал шийдэхэд, ойлголцоход илүү дөхөм байх тул Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч тийм санал тавьсан биз. Гэвч оргүй байснаас хоорондоо ойрхон зайтай хоёулаа ирэх нь манай улсад ашигтай. Тэд мэдээж хөрш орнуудын харилцаа, хамтын ажиллагаа, Халх голын дайны ялалтын баяр, Монгол үндэсний наадам зэрэг сэдвээр ярилцана. Бидэнд хамгийн ашигтай категори нь хамтын ажиллагаа, ойлголцол. Нэн ялангуяа энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийн бүс нутаг байгуулах асуудал зүй ёсоор анхаарал татна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдаанаар хөндсөн дунд хугацааны хөгжлийн стратегид хүчээ нэгтгэх асуудлыг ч хөндөнө. Түүнчлэн УИХ-аас харзная гээд орхисон төмөр замын транзит сүлжээ байгуулах асуудал орж ирэх нь гарцаагүй. Долдугаар сарын 1-ний өдөр шуурхайлаад шийдчих дөхсөн Төмөр замын талаар баримтлах төрийн бодлогын баримт бичгийг хойшлуулсан шалтгаан нь хоёр хөршөөс санал орж ирвэл үргэлжлүүлэн хэлэлцье гэх шийдэл. Тодруулбал, В.Путин, Си Жинпин нартай ярилцаад Монголын нутгийг нэвт гарсан төмөр зам байгуулахаар тохирч чадвал урт настай, удаан жаргалтай бодлогын баримт бичгийн хувь заяа шийдэгдэхэд дөхөм болох юм.
Хэрэв айлчлалын үеэр хөндсөн асуудлуудаа амжилттай шийдүүлж чадвал валютын ханшийн эрсдэл үүрч буй монголчуудын ачааг хөнгөлнө. Мөн “100 хоногт эрчимжүүлэх” гээд буй эдийн засагт ч нэн ээлтэй байх болно. Нийт хэмжээгээр хөрш орнууд дийлэнх хувийг эзэлдэг гадаадын хөрөнгө оруулалт сэргэх бололцоо, суурь бүрдүүлнэ.
ОХУ-ын төлөөлөгчдийн илэрхийлж буй байр сууриас үзвэл манай улстай харилцах боломж суларсан, эрч буурсныг онцлоод идэвхжүүлэх нь чухал гэж хэлж байна. В.Путины хувьд манай улсад Ерөнхий сайд байхдаа 2009 онд айлчилсан бол хоёр дахь удаагаа Монголыг зорьж буй. Харин өмнөд хөршийн шинэ удирдагч С.Жинпин Монголд анх удаа ирж байгаа бөгөөд арай өргөн хүрээнд яриа, хэлэлцээ өрнүүлэх биз ээ.
ta nar yagaad baigaa yum be shalgaad baigaa yum uu shuud gargaj bail daa
Гурвуулаа нэг дор суугаад шийднэ гэнэ үү.Дипломат ёсонд тийм юм үгүй. Урьдчилж дипломат шугамаар ярьж тооцож, асуудлыг шийдсэн байдаг юм. Тэгээд дээд түвшинд уулзаад гарын үсэг зурдаг. Түүнийг эрх баригчид мэддэггүй бололтой.
""Хэрэв айлчлалын үеэр хөндсөн асуудлуудаа амжилттай шийдүүлж чадвал"" gene uu? Yu gsn ug ve? Uursduu shiidej chadahgui bgaa asuudluudaa В.Путин, Си Жинпин 2-oor shiiduulie gej bgaan bnaa daa?
hiher goridson huuhed shig uynd naidaad baigaa uym bol doo ene humuus ireel butsna mongold baidal hebeereel baina shuu dee neg ih goridlog teesen nohduud ajlaa hiigeesee mongol bank hoosrood uyh baihgui bolson gesen tsaashdaa yah humuus be ene ats tsarailsan ereonhii saad gej nobsh
Монгол хүнд нэр нүүр гэж байна уу? Та нар сүүлтэй бол нохой шиг шарвагнах нь ээ. Хайран өвөг дээдсийн минь СҮНС. Бид мөхө нь ээ
БЄЄН ГОРЬДЛОГО МОНГОЛЧУУД ИЧМЭЭР НУУХАА Ч БОЛЬСОН
Хоёр хөрш орны төрийн тэргүүн манай улсад бараг нэгэн зэрэг айлчлах гэж буй нь биднийг олон улсын анхаарлын төвд “шидэх” чухал үйл явдал болоод байна. БНХАУ-ын тэргүүн Си Жинпин хоёр долоо хоногийн дараа манай улсад ирэх нь тодорхой болсон бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлах тов эцсийн байдлаар батлагдаагүй. Гэвч ирэх нь тодорхой бөгөөд тун удахгүй албан ёсоор мэдээллийг түгээнэ гэж албаны хүмүүс хэлж байна. Одоогийн байдлаар өмнөд хөршийнхнийг угтах албан айлчлалын бэлтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр удирдан ажиллаж байгаа. Харин В.Путины айлчлалын бэлтгэлийг Шадар сайд Д.Тэрбишдагва хариуцах бололтой. Тодруулбал, ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донской өнөөдөр Д.Тэрбишдагватай уулзаж айлчлалын бэлтгэл ажил хангах талаар хэлэлцэх юм байна.

Уг нь, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр эрхмийг нэг дор буюу наймдугаар сард урьсан. Гэвч Си Жинпин саналыг хүлээн авч, В.Путин бодолцож үзье гэсээр есдүгээр сарын тов дуулгаад буй. Хөрш гурван орны төрийн тэргүүн бүс нутгийн хэмжээнд шийдэх асуудлаа гурвуулаа нэг дор суугаад ярилцвал шийдэхэд, ойлголцоход илүү дөхөм байх тул Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч тийм санал тавьсан биз. Гэвч оргүй байснаас хоорондоо ойрхон зайтай хоёулаа ирэх нь манай улсад ашигтай. Тэд мэдээж хөрш орнуудын харилцаа, хамтын ажиллагаа, Халх голын дайны ялалтын баяр, Монгол үндэсний наадам зэрэг сэдвээр ярилцана. Бидэнд хамгийн ашигтай категори нь хамтын ажиллагаа, ойлголцол. Нэн ялангуяа энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийн бүс нутаг байгуулах асуудал зүй ёсоор анхаарал татна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдаанаар хөндсөн дунд хугацааны хөгжлийн стратегид хүчээ нэгтгэх асуудлыг ч хөндөнө. Түүнчлэн УИХ-аас харзная гээд орхисон төмөр замын транзит сүлжээ байгуулах асуудал орж ирэх нь гарцаагүй. Долдугаар сарын 1-ний өдөр шуурхайлаад шийдчих дөхсөн Төмөр замын талаар баримтлах төрийн бодлогын баримт бичгийг хойшлуулсан шалтгаан нь хоёр хөршөөс санал орж ирвэл үргэлжлүүлэн хэлэлцье гэх шийдэл. Тодруулбал, В.Путин, Си Жинпин нартай ярилцаад Монголын нутгийг нэвт гарсан төмөр зам байгуулахаар тохирч чадвал урт настай, удаан жаргалтай бодлогын баримт бичгийн хувь заяа шийдэгдэхэд дөхөм болох юм.
Хэрэв айлчлалын үеэр хөндсөн асуудлуудаа амжилттай шийдүүлж чадвал валютын ханшийн эрсдэл үүрч буй монголчуудын ачааг хөнгөлнө. Мөн “100 хоногт эрчимжүүлэх” гээд буй эдийн засагт ч нэн ээлтэй байх болно. Нийт хэмжээгээр хөрш орнууд дийлэнх хувийг эзэлдэг гадаадын хөрөнгө оруулалт сэргэх бололцоо, суурь бүрдүүлнэ.
ОХУ-ын төлөөлөгчдийн илэрхийлж буй байр сууриас үзвэл манай улстай харилцах боломж суларсан, эрч буурсныг онцлоод идэвхжүүлэх нь чухал гэж хэлж байна. В.Путины хувьд манай улсад Ерөнхий сайд байхдаа 2009 онд айлчилсан бол хоёр дахь удаагаа Монголыг зорьж буй. Харин өмнөд хөршийн шинэ удирдагч С.Жинпин Монголд анх удаа ирж байгаа бөгөөд арай өргөн хүрээнд яриа, хэлэлцээ өрнүүлэх биз ээ.
0 Сэтгэгдэл
2014.08.08
2014.08.08
2014.08.08
2014.08.08
2014.08.08
2014.08.08






















