Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Ерөнхийлөгчийн Япон дахь айлчлалыг дүгнэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сарын 21-24-нд Япон улсад айлчилсан. Үүний үр дүнг Засгийн газар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгасан байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай хийсэн хэлэлцээний үеэр талууд хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэн. Хэлэлцээртэй холбогдуулан Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагаа зөвхөн хоёр орны зах зээлээр хязгаарлагдах бус хоёр хөрш, бүс нутгийн зах зээл рүү чиглэгдэх учиртай гэдэгт санал нэгджээ. Мөн цаашид хамтарсан судалгаа хийх, хамтран үйлдвэрлэх, олон улсын зах зээлд хамтран борлуулах боломж эрэлхийлж ажиллахаар тогтсон байна. Япон улстай EPA байгуулснаар зөвхөн хоёр орны чөлөөт худалдаа, мөн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин бүрдүүлээд зогсохгүй Японы Ази, Номхон далайн орнуудтай байгуулсан эдийн засгийн хэлхээ холбоо, аж үйлдвэрийн сүлжээнд нэгдэх боломж нээж  байгаагаараа энэ айчлал онцлог болсон гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан