Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Путины айлчлалд бэлтгэхээр ОХУ-ын сайд С.Е.Донской ирлээ

Халх голын байлдаанд ялсны 75 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчлахаар болсон. Уг арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд ОХУ-аас Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской Монголд ирээд буй. Тэрээр Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар ажилладаг. Ноён С.Е.Донской ирсэн даруйдаа Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж, Шадар сайд Д.Тэрбишдагватай зөвлөлджээ. Засгийн газрын тэргүүн зочдоо хүлээн авч уулзахдаа “Энэ сард Халх голын тулалдаанд ялалт байгуулсны 75 жилийн ойг манай улс тэмдэглэхээр  төлөвлөж байна. Энэ түүхэн ойн баярт Оросын тал ач холбогдол өгч, өндөр дээд түвшинд оролцох гэж буйд талархаж байна” гэлээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины манай улсад хийх айлчлалд Монголын тал өндөр ач холбогдол өгч, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаагаа хэлсэн байна.

Харин Монгол-Оро­сын Засгийн газар хоорон­дын комиссын дарга Д.Тэр­бишдагватай уулзахдаа илүү нарийн, тодорхой асуудлууд хөнджээ. Тухайлбал, Засгийн газар хоорондын комиссын өмнөх хуралдаанаар хэлэлц­сэн асуудлаа дүгнэж, хэрэг­жиж буй явцтай танилцсан аж. Мэдээж Халх голын байлдааны ялалтын 75 жилийн  ойг хэрхэн зохион байгуулж, тэмдэглэх тухай яриа гол сэдэв байв. Д.Тэрбишдагва “Бид бүгдийн энэ түүхэн хамтын ялалтын ойн баярт ОХУ-аас ихээхэн ач холбогдол өгч, өндөр дээд түвшинд оролцох гэж буйд талархаж байгаа. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр улсын стратегийн түншлэлийг  хөгжүүлэх дунд  хугацааны  хөтөлбөр байгуулахаар  ажиллаж байна” гэв. Түүний хариуд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской “Халх голын 75 жилийн ойг  манай улс өндрөөр үнэлж байгаагийн илрэл нь  Ерөнхийлөгч В.В.Путин Монголд өндөр дээд хэмжээний айлчлал хийхээр болсон явдал. Энэ айлчлалаар хоёр улсын хооронд  хамтран ажиллах тухай олон баримт бичигт  гарын үсэг зурж албажуулна. Мөн ЗГХК-ын өмнөх хуралдаанаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх аж­лыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана. Хоёр улсын худал­даа­ны эргэлт сүүлийн жи­­лүүдэд буурч байгаа. Уламж­лалт харилцаанд  тул­гуур­­ласан  худалдаа, эдийн зас­гийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах саналтай байна” гэжээ.

Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр дэвшил гарч байгаа ч бидний хүссэн хэмжээнд хүрдэггүйд сэтгэл дундуур явдаг гэдэгтэй Д.Тэрбишдагва сайд санал нэгдэж байлаа. Цаашид хойд хөрштэйгөө стратегийн  түнш­лэлийн  харилцааг тууштай  хөг­жүүлэх нь  Монголын  гадаад бодлогын  тэргүүлэх чиглэ­лийн  нэг аж. Тийм ч учраас хоёр улс өндөр дээд түвшний харилцан айлчлалаа, яриа хэлэлцээнийхээ давтам­жийг хадгалах нь чухал ач холбогдолтой гэдгийг талууд нотолсон юм. Монгол-Оросын ЗГХК-ын 17 дугаар хуралдааны үеэр байгуулсан протколд тусгасан заалтууд  амжилттай  хэрэгжиж тодорхой асуудлууд  шийдэгдэж буйд төлөөлөгчид баяртай байгаа хэмээв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан