Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Сайд нар НҮБ-ын комиссын чуулганд оролцож байна
Тайландын вант улсын нийслэл Бангкок хотод “Хамтын хөгжил цэцэглэлтийн төлөөх бүс нутгийн хамтын ажиллагаа”  сэдвийн дор НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Комиссын (АНДЭЗНК) ээлжит 70 дугаар чуулган болж байна. Уг чуулганд  Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байгаа аж. Бүрэлдэхүүнд саяхан НҮБ-ын Байгаль орчны ассамблейн Ерөнхийлөгчөөр сонгогдсон БОНХ-ийн сайд С.Оюун, Монгол Улсаас Тайландын вант улс болон АНДЭЗНК-т суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр нар багтан ажиллаж буй юм.
Хуралдааны эхний өдөр чуулганы дарга, дэд дарга нарыг сонгоход Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд ээлжит дэд даргаар сонгогджээ. Тэрээр манай орны байр суурийг төлөөлөн хэлсэн үгэндээ даяаршил, харилцан хамаарал улам бүр нэмэгдэж буй энэ цаг үед бүс нутийн хамтын ажиллагааны ирээдүй нь улс орнууд хэрхэн нягт, ойр хамтран ажиллахаас голлон шалтгаална гэдгийг тодотголоо. Түүнчлэн Ази номхон далайн бүсийн  энэхүү интеграцид идэвхитэй оролцох нь манай улсын гадаад бодлогын нэг чухал зорилт хэмээв. Зүүн Хойд Азийн бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагаа өргөжүүлэх, яриа хэлэлцээгээ идэвхжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын талаар мэдээлэл түгээсэн байна. Үүнээс гадна Ази, Европыг Монголын нутгаар дайруулж газрын тос, байгалийн хий, эрчим хүч, төмөр зам, авто зам гэсэн дэд бүтцээр холбох “Таван шугам” төсөл болон хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан