Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Канадад УИХ-ын гишүүд туршлага судалжээ

УИХ-ын зарим гишүүд Канад улсын Бритиш Колумб мужийн хуулийн салбарын үйл ажиллагаатай танилцан, туршлага судаллаа. 

Хууль зүйн сайдын УИХ-д өргөн мэдүүлсэн "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх" тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг намрын чуулганаар хэлэлцэх бөгөөд уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт бэлтгүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны дэргэд байгуулсан. Энэ хүрээнд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Баярцогт, Хууль Зүйн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, мэргэжилтэн Д.Саруул, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал нар Канад улсад ажилласан байна.

УИХ-ын гишүүд Канад улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын асуудлыг хариуцсан Засгийн газрын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хохирогчид үйлчилгээ үзүүлэх төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны зохион байгуулалт, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, мөрдөн шалгах болон хэрхэн хянан шийдвэрлэж байгаатай танилцжээ. Мөн үеэр тус хотын Цагдаагийн газрын Эргүүлийн цагдаа нартай хамт Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын дагуу ажилласан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан