ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Хоёр настай Засгийн газарт төрсөн өдрийн баяр хүргэе
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр жилийн ойдоо хүрч байна. Өнөөгөөс 24 сарын тэртээх цаг үеийг хүн бүр санахгүй хэдий ч түүхийн хуудас, Засгийн газрын цахим хуудас гэрч болон баримтжуулжээ. Мөн энэ цаг үед Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах тухай яриа сөрөг хүчнээс ч, хамтарсан хүчнүүдээс ч гарч байна. Тэр бүү хэл нам дотроосоо ч Засгийн газар буруу ажиллаж байгааг шүүмжлээд эхэлсэн. Нэр нь тодорхойгүй гишүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн-төрийн гурван өндөрлөгт хандаж 1996-2000 оны үеийн түүх давтагдах нь хэмээн сэрэмжлүүлж, эвтэй байхыг уриалсан мэдэгдэл ч гаргалаа. Ардчилсан намынхан Засаг барихаараа хоорондоо толхилцож, нэг нэгнээ дэгээдэж унагадаг тэр гашуун түүхийг эргэн санахад Шинэчлэлийн Засгийн газар түүхэн рекордоо эвдэж, хоёр жил тасралтгүй ажилласан нь шинэ үзэгдэл аж. Ерөнхий сайд болон бусад сайдын хэлсэн үг, үлдээсэн баримтад тулгуурлан тухайн цаг үеэ эргэн саная.

Анхнаасаа л “Давхар дээлэндээ жаргая” гэжээ
Наймдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын чуулганаар Засгийн газрын зарим гишүүнийг томилов. Шинэ Ерөнхий сайд Н.Алтанхуяг хамтрагч хүчнүүдийнхээ гишүүдийг сайдад танилцуулан батлууллаа. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Д.Тэрбишдагвыг Шадар сайдад, Ч.Улааныг Сангийн сайдад, Н.Удвалыг Эрүүл мэндийн сайдад, М.Сономпилийг Эрчим хүчний сайдад санал болгосон. Харин Иргэний зориг-Ногоон намын дарга С.Оюуныг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад нэрийг нь оруулж, батлуулав. Шинэчлэлийн Засгийн газар нийт 19 сайдтай. Хоёроос бусад нь УИХ-ын гишүүн. Яагаад давхар “дээлтэй” болсон тухай Ерөнхий сайд тэр өдөр тайлбарлахдаа “Шинэчлэл бүр шинэ хуулийн орчин, шинэ зохицуулалт шаардах учир ирэх дөрвөн жилд Их Хурал, Засгийн газар нэг хүн шиг нэг баг болж ажиллах бодит шаардлага тулгарч байгаа. Шинэчлэл өөрөө шинэ зохицуулалт, шийдэмгий ажиллагаа шаардах учраас дангаар томилогдсон Засгийн газрын гишүүдээс илүүтэйгээр ард түмнээсээ давхар мандат авсан Засгийн газрын гишүүд ажиллах нь илүү зүйтэй гэж үзлээ” гэсэн байдаг. Үүнийг нөгөө талаас нь авч үзвэл УИХ-ын бүрэн эрх Засгийн газрын өмнө хүчгүйдэж, суларна гэдгийг анхнаас нь зарлажээ. Тэд бие биеэ хянаж ажиллах бус харин ханьсаж явъя хэмээн Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсон өдрөөсөө л тохирчихож.
Хариуцлагын тогтолцоо бий болгохын тулд төрийн албыг илүү чадварлаг, цомхон, мэргэжлийн байлгахад анхаарлаа гэж тэр онцлоод яам, агентлагийн бүтцийг хэрхэн өөрчилснөө тайлбарласан. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Хөдөлмөрийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам байгууллаа. Үндэсний Хөгжил, шинэтгэлийн хороог Эдийн засгийн хөгжлийн яам болгон өөрчиллөө. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамыг Барилга, хот байгуулалтын болон Зам, тээврийн яам болгон салгаж ажиллуулахаар шийдлээ. Эрдэс баялаг, эрчим хүчний яамыг Уул уурхайн болон Эрчим хүчний яам болгож чиг үүргийг нь тодорхой болголоо. Түүхий эдээ гадагш гаргаж алдагдал хүлээх биш нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон цогцолбор үйлдвэрүүдийг барьж байгуулах замаар Монгол орныг аж үйлдвэржүүлэх нь бидний ашиг сонирхолд нийцнэ. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болгон өөрчлөн байгууллаа. Мөн яамнаасаа том болж данхайсан 43 агентлагийн ажил, үүргийн давхардлыг арилгаж, хүнд суртлын шат дамжлагыг цөөлж та бид 28 агентлагтай ажиллах зоримог шийдвэр гаргаж чадлаа гэж Н.Алтанхуяг бардам хэлж байв.
Монгол орны хөгжлийг хэн авч явах вэ-Монгол хүн бүхэн
Дээрх асуултад Ерөнхий сайд хэрхэн хариулж байсныг сонирхъё. Зарим хүн Засгийн газар, Их Хурал гэж хариулна. Зөв байж болох ч бүрэн хариу биш. Зарим нь хувь хүний хүчин зүтгэл гэнэ. Гэвч ганц иргэн авлигын өмнө шуурган дундах лааны гэрэлтэй л ижил. Нийгмийн халамжийн сайн бодлого гэж хариулдаг хүн бий. Энэ нь зарим талаараа зайлшгүй ч дан халамж Монголын маргаашийг устгана. Бас олон хүн уул уурхай гэдэг. Энэ бол өнөөдөртөө үнэн хэдий ч ирээдүйд өрөөсгөл. Харин Монгол орны хөгжлийг авч явах хүмүүс бол үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй МОНГОЛ ХҮН бүхэн хэмээн уран яруу ярьж байсан нь түүхийн хуудаснаа хадгалагдаж буй. Нэгэнт Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж авсан тул ажлаа эхлүүлэх шан татаж, УИХ-ын чуулганд үг хэлсэн. Түүний үгсээс эш татаж, тухайн үеийн төсөөлөл, мөрөөдөл, найдвар итгэлээ эргэн санаж, өнөөдрийг дүгнэх гээд үзье. “Монгол ахан дүүс ээ, Шинэчлэлийн Засгийн газар аль нэг нам, эвсэл, бүлэг хүний бус Монгол орон, монгол хүн бүрийн ашиг сонирхлын төлөө ажиллана. Бид цөөхүүлээ биш олуулаа, тэрсэлдэж биш тэвчиж, гацааж биш урагшлуулж, хүчээр бус хамтаар зүтгэнэ. Бид хэлсэн үгээ хөрсөн дээр буулгаж хийсэн ажил болгохын тулд амралтаа багасгаж, ажиллах цагаа уртасгаж, ажлын өдрөө нэмэхээр шийдлээ. Монгол иргэн бүрийн эрх ашиг хөндөгдсөн бүхий л асуудал Засгийн газрын АСУУДАЛ байх болно. Бид нэгдсэн нэг бодлогын төлөө нэг баг болж, нэг танхимын зарчмаар ажиллана. Манай Засгийн газар хариуцлага гэдэг үгийг өмнөө тавьж, ажил болгоно. Тэрхүү үүрэг, хариуцлага нь тодорхой, хийх ажил нь ойлгомжтой, хүлээх шийтгэл нь шударга, өгөх урамшуулал нь ил тод байх болно. Манай Засгийн газар гурван зорилтыг үндсэн бодлого болгон дэвшүүлж байна. Үүнд, Ард иргэдээ ажилтай, орлоготой болгох, Төрд бугшсан авлига, хээл хахуулийг устгаж,түмэндээ шударга ёсыг авчрах, Нийгмээ үүрэг, хариуцлага, хяналттай болгох багц бодлого” хэмээжээ. Өгүүлбэр бүрийг өнөөдрийн нөхцөл байдлаар шалгаж, дүгнэх эрхийг уншигч танд үлдээе.
Өдгөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж буй УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг сонгуулийн үеэр ярьж байсан үгсээс саная. “Бид 2004 онд хүүхдийн мөнгө санаачилсан, тараасан. Бид 2008 онд Эрдэнийн хувь санаачилсан, түгээсэн. 2012 онд харин эдийн засгийн хувьсгал санаачиллаа. Эдийн засгийн өсөлтийг айл, өрх бүрт хүргэе” гэжээ. Түүнчлэн эрх баригчид Монгол Улсыг хөгжүүлэх бодлого, төлөвлөлт, хүндрэлээс гарах боломжийг дараах байдлаар зураглажээ. “Хөгжиж байгаа Монгол Улсын тухай ярихын тулд бид эдийн засгийн өсөлтийг заавал авч үзэх хэрэгтэй. Эдийн засгийн тууштай өсөлтийг хангахын тулд инфляцыг хазаарлан барих хэрэгтэй. Өнөөдөр инфляцыг маш ихээр өсгөж байгаа махны үнийг манай Засгийн газар хазаарлах болно. Энгийн ухаанаар бодоход малаар баян Монгол, махны үнээс болж хямарч болохгүй. Үнийн өсөлтөд нөлөөлдөг, бидний хяналтад байдаггүй бас нэг асуудал бол шатахуун юм. Манай Засгийн газар улсынхаа нефть бүтээгдэхүүний хэрэгцээг боломжоороо дотооддоо үйлдвэрлэдэг болох, цаашлаад урт хугацаанд нефть, занар, нүүрсийг шингэрүүлэн боловсруулах замаар шатахууны хэрэгцээгээ өөрсдөө үйлдвэрлэж хангадаг болох боломж бүрдүүлэхийн төлөө ажиллах болно. Мөн санхүүгийн болон хөрөнгийн зах зээл, даатгал гэсэн гурван тулгуурт эдийн засгийн бодлогыг ашиглан банкны хүүгийн түвшинг бууруулна. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд гадаадын хөрөнгө оруулалт чухал байр суурь эзэлсээр ирсэн. Манай Засгийн газар харилцан ашигтай, бодит ажил хэрэг болж чадах аливаа төрлийн бизнест таатай орчин бүрдүүлж гадны хөрөнгө оруулагчдад нээлттэй байх болно” хэмээн Н.Алтанхуяг Ерөнхий сайд болмогцоо амлаж байв.
Засгийн газар шинэчлэлээсээ ухрав уу
Төрийн хүнд суртал авлига төрүүлдэг. Өнөөдөр Монголд юу олон байна гэвэл төрийн албаны хүнд суртал, төөрч будилсан тогтолцооноос элбэг юм алга. Будилахгүйн тулд эхлээд буух эзэнтэй, буцах хариуцагчтай байх хэрэгтэй. Төрийн данхайлт гэдэг эзэн нь тодорхой бус, эрээвэр хураавар бүтэц, олон арван лиценз, зөвшөөрлийг хэлдэг болохоос хариуцах эзэн тодорхой, үүрэг хүлээсэн яамдыг хэлэхгүй ээ. Энэ удаагийн Засгийн газар ил тод, үүрэг хариуцлагатай, хяналттай, шуурхай бүтэц бий болгож хүнээс бус тогтолцооноос, гарын үсэгнээс бус цахим засаглалаас, олон дарга дамждаг бус ганц цонхноос ажлаа бүтээдэг төрийн үйлчилгээ бий болгоно. Дээрх өгүүлбэрүүд ч хоёр жилийн өмнө Н.Алтанхуяг ба түүний нөхөд ажлаа эхлүүлж байхад хэлсэн үгийн нэг хэсэг. “Авлига байгаа газар шударга ёс байхгүй. Авлигыг бид хувь хүнээс гадна аргагүй байдалд хүргэж байгаа тогтолцооноос ч хайх хэрэгтэй. Аргагүйн эрхэнд авлига өгч байгаа иргэн хуулийн хариуцлага хүлээлгүйгээр өгсөн авлигаа хүлээн зөвшөөрдөг зөв орчинг бүрдүүлэхээс бид ажлаа эхэлнэ. Манай Засгийн газрын гишүүд авлигатай тэмцэхийн тулд өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлж “Тангарагийн гэрээ”-нд гарын үсэг зурж ажиллах болно” гэдгээр өнөөдрийг эргэн харъя.
Бусад сайдаараа “Тангарагийн гэрээ” үзэглүүлчихээд өөрөө ард нь үлдчихсэн хэрэг үү. Эсвэл авлига гэдэг ердөө өгч, авдаг хоёр талын оролцоотой зүйл гээд бодчихсон уу бүү мэд. Шадар туслах нь албан тушаал, олгосон эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрийн өмч, төсвийн мөнгө, түмний хөрөнгөнөөс өөртөө завшихыг авлигын хэлбэр гэж огт бодоогүй бололтой. Өнөөдөр түүний хувьд баз хүргэн Л.Гансүхээ хорихоос гаргаж, хэргийг нь цагаадуулах нь нэн түрүүний эрх ашиг мэт Засгийн газрын нэрийн өмнөөс мэдэгдэл гаргасан. Түүнчлэн өнгөрсөн сар гаруйн хугацаанд Засгийн газрын хуралдаанаас бусад тасалдсан, ололт шинэчлэлээсээ ухарсан гэж хэлэх үндэстэй. Эрч хүчтэй шинэ Засгийн газрын тэргүүн олон сайхан зүйл санаачилсан. Түүнийгээ хэрэгжүүлж, бусад улстөрчдөө үлгэрлэж, нийгмээс эерэг үнэлгээ авч эхэлсэн нь үнэн. Тухайлбал, долоо хоногийн өдөр бүхэнд завгүй байж, олон нийтэд төрийн ажлын үнэн мөн, явц байдлыг мэдээлэх нь чухал гэдэг зарчим дэвшүүлсэн. Даваа гарагт Бүтээн байгуулалтын цаг, лхагва гарагт “11-11” төвөөр хэн нэг албан тушаалтан ард иргэдийн асуултад шууд хариулж, пүрэв гарагт “Ерөнхий сайд 30 минут” уулзалт, баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийж, бямба гарагт Засгийн газар хуралддаг болсон. Мөн сар бүрийн хоёрдахь мягмар гарагт Аймгуудын цахим хурал хийж, эхний лхагвад “Шинэчилж шийдье 222” уулзалт зохион байгуулж, сар болгон яам, агентлагуудтай “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал хийдэг болсон. Гэтэл долоо хоногийн давтамжтай “Бүтээн байгуулалтын цаг”, “Ерөнхий сайдын 30 минут”, "11-11” төвийн уулзалт бүгд нэг сараар тасарчихсан байна. Үүнээс гадна хамгийн сүүлийн Аймгуудын цахим хуралд Ерөнхий сайд өөрөө оролцоогүйтэй адил уг хуралд аймгийн Засаг дарга нарын ч ирц хангалтгүй байсан. Тулгарсан бэрхшээл, хүндрэлийг “Шинэчилж, шийддэг” уулзалт л гэхэд зургадугаар сарын 10-наас хойш зогсчээ.
ЗӨВ ШҮҮ

0 Сэтгэгдэл
2014.08.12