ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
МАХН бүсийн зөвлөлгөөн зохион байгуулж байна
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хангайн
бүсийн зөвлөлгөөнийг Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл аймагт
зохион байгуулсан. Зөвлөлгөөнөөр МАХН-ынхан социаль демократ үзэл
баримтлалын талаархи ойлголт, энэ үзэл баримтлалын давуу талын тухай
хангайн бүсийнхэнд сурталчлан таниулахын зэрэгцээ 2012 оны сонгуулиар
дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтдээ үнэлэлт дүгнэлт өгчээ.
Тус намын удирдлагууд хангайн бүсийн гишүүддээ УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн үйл ажиллагаа, МАХН-ын Удирдах ажилтны зөвлөлгөөнөөс гаргасан шийдвэр, тогтоол түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч тус намд тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцжээ. Тэд төвийн бүсийн зөвлөлгөөнийг энэ сарын 15-нд хийх юм байна.
Мөн үеэр МАХН-ын удирдлагуудын зүгээс мэдэгдэл гаргасанаа танилцуулжээ. Уг мэдэгдэлд, “Улс төрийн зорилгоор дээрээс өгсөн даалгаврыг хууль хяналтын байгууллагын зарим ёс суртахуунгүй ажилтан хэрэгжүүлэхийн тулд илт хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг МАХН эсэргүүцэж байна.Сүүлийн үед нам дамжсан улс төр, бизнесийн бүлэглэл, тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагын ёс суртахуунгүй ажилтнууд нийлж, дахин МАНАН байгуулж, улс орны байгалийн баялгийг урьд нь гадаад, дотоодын олигархиудад тарааж өгсөн хууль бус, ёс суртахуунгүй, Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд хор хөнөөлтэй үйл ажиллагаагаа сэргээн үргэлжлүүлэхийг санаархаж, энэхүү явуургүй зорилгодоо хүрэхийн тулд өөрсдөд нь “саад” болж болзошгүй гэж үзсэн улс төрийн нам, улс төрчдийг намнан хэлмэгдүүлэх бусармаг ажиллагааг идэвхжүүлж байгааг эрс эсэргүүцэж байна” гэжээ.
МАХН анхан шатны байгууллага, гишүүд дэмжигчдийн уулзалт зөвлөлгөөнийг бүсчилсэн байдлаар явуулж байна.

0 Сэтгэгдэл
ЗОЧИН 12
БОЛЬЁ ОО
2014.08.12